Previous Page  21 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 21 / 79 Next Page
Page Background

18

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Орлогыг

дараах

таамаглалын

дагуу

загварчилсан:

- Ажиллаж байгаа салбараасаа хамааран

иргэдийн орлого буурна;

- Гадаад мөнгөн гуйвуулгын орлого 20

хувиар буурна (дэлхийн түвшинд гадаад

гуйвуулга буурах ерөнхий таамаглалд

үндэслэсэн

6

);

- Дотоод мөнгөн гуйвуулга 10 хувиар

буурна (хүлээгдэж буй дундаж бууралт);

- Тэтгэвэр, нийгмийн хамгааллын бусад

шилжүүлгүүд болон хөрөнгийн орлого

нөлөө үзүүлэхгүй.

Түүнээс гадна өрхийн түвшний орлогын

бууралтыг

симуляци

хийсний

дараа

хэрэглээний зардал ижил хувиар буурна гэж

үзсэн. Энэ нь өрхүүд хадгаламжаа зарцуулах

болон зээл авах замаар хэрэглээгээ хангах

чадвар маш бага гэж таамаглаж байгаатай

холбоотой.Орлогынбууралтыг загварчлахдаа

өрхийн орлогын ялгаатай эх үүсвэрүүдийг

болон өрхийн гишүүн бүрийн ажил эрхлэлтийн

орлогын эх үүсвэрийг харгалзан авч үзсэн.

Хямралын үед ажиглагдсан бүхий л боломжит

бууралтыг (ажахуйннэгжийн үйлажиллагааны

өөрчлөлтийг салбараар, малчдын ноолуурын

үйлдвэрлэл, ноолуурын худалдаа арилжаанд

үзүүлэх нөлөө, орлогын бууралтын эрч болон

нөлөөлөлд өртөлт) таамаглалд тусгаж,

хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ажиллаж буй

салбарт үндэслэн хувь хүний түвшинд орлогыг

шинэчлэн тооцоод, дараа нь өрхийн түвшинд

нэгтгэж, өрхийн хөдөө аж ахуйн болон бусад

салбарын бизнесийн орлогыг шинэчлэн

тооцож нийлбэрийг авсан. Үүний үндсэн дээр

бусад эх үүсвэрээс олох орлогыг өрх бүрээр

нэмж суурь түвшинтэй харьцуулсан орлогын

бууралтын тооцоог тооцсон.

6

https://www.worldbank.org/en/news/press-release/2020/04/22/ world-bank-predicts-sharpest-decline-of-remittances-in-re- cent-history

харна уу.

Орлогын тооцоолсон бууралтыг өрх бүрээр

гаргаж, хэрэглээний зардлыг ижил хувиар

буурна гэж үзэн, үүнийг ядуурал ба тэгш

бус байдалд үзүүлэх нөлөөллийг тооцоход

ашигладаг. Дээр дурьдсан параметрүүд хоёр

дахин буурсан тохиолдолд орлогод үзүүлэх

нөлөөллийг бууруулж симуляцийн боломжит

хувилбарыг гаргаж болно. Энэхүү нөхцөл

байдал нь эдийн засгийн үйл ажиллагаа

болон худалдаа үргэлжлэн сэргэж эхэлснийг

харуулж байгаа бөгөөд 2020 оны сүүлийн

улирлын нөхцөл байдлыг төлөөлөхүйцээр

сонгосон.

3. ҮР ДҮН

Өмнө дурдсан эдийн засгийн бууралтын

талаарх төсөөллийг ашиглан тооцвол цар

тахал өрхийн бодит орлогыг дунджаар 10

хувиа бууруулах байсан байна. Энэ нь ҮСХ-

ны мэдээлсэн нэг болон хоёрдугаар улирлын

ДНБ-ий бууралттай ойролцоо байгаа болно.

Хүснэгт 2-т үзүүлснээрсуурь үеийнорлогоосоо

50 хувиар бага орлоготой болсон хүн ам нийт

хүн амын 2.5 хувь байхад хүн амын 12 орчим

хувь нь 50-75%-ийн бага орлоготой, хүн

амын 46 хувь нь 75-100%-ийн бага орлоготой

байна. Мөн орлого нь өөрчлөгдөөгүй, эсвэл

нэмэгдсэн хүмүүс байгаа учраас дээрх дундаж

нь ерөнхий өөрчлөлтийг харуулж байна. Энэ

нь 4-9 сард нийгмийн хамгааллын голлох

хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлээгүй байсан

бол гэж үзсэн нөхцөл юм.

Засгийн газрын бодлогын нөлөөллийг авч

үзэхэд энэхүү бодлого нь цар тахлын сөрөг

нөлөөг арилгаж, хүмүүсийн орлого суурь

үеийн орлоготой харьцуулахад дунджаар 16%

нэмэгдсэн байна. Хэдийгээр зарим хүмүүсийн

орлого буурсан ч нөгөө хэсгийнх нь орлого

улам их нэмэгдсэн тохиолдол ч байна.