Previous Page  23 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 23 / 79 Next Page
Page Background

20

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Хүснэгт 3. Ядуурал болон тэгш бус байдлын хэмжүүр, 2020 оны 4-9 сар

Тэгш бус

байдал: Жини

коэффициент

Албан ёсны

ядуурлын

шугам

Доод

ядуурлын

шугам

Дээд

ядуурлын

шугам

Суурь үе

0.327

28.4

13.9

46.5

Цар тахлын нөлөө

0.339

36.7

20.7

55.1

Бууруулах арга хэмжээ

0.306

17.6

6.4

37.5

Эх үүсвэр: ӨНЭЗС – 2018 -д үндэслэсэн тооцоолол.

Цар тахал гарахаас өмнөх үе буюу суурь

үед ядуучуудын хувь 28.4 хувь байсан нь

эдийн засгийн хямралаас шалтгаалан 36.7

хувь болж өсөх байсан боловч нийгмийн

хамгааллын бодлогын үр нөлөөгөөр 17.6 хувь

болж буурсан. Ядуурлын дээд болон доод

шугамын хувьд мөн тооцооллыг хийсэн.

Авч хэрэгжүүлсэн бодлогуудын нөлөөлөл,

ялангуяа хамгийн том бөгөөд төсвийг нь

харьцуулах боломжтой 2 арга хэмжээ

болох Hийгмийн Даатгалын Шимтгэл/Хувь

хүний орлогын албан татвар (НДШ/ХХОАТ)

чөлөөлөлт болон Хүүхдийн мөнгө хөтөлбөр

(ХМХ)-ийн нэмэгдлийн нөлөөллийг тус

тусад нь гаргах боломжтой. Хэрвээ Засгийн

Газар зөвхөн НДШ/ХХОАТ чөлөөлөлтийг

хэрэгжүүлсэн бол албан ёсны ядуурлын

шугамаас доош орох хүмүүсийн хувь 30.5

байх бөгөөд энэ нь цар тахлын нөлөөнд

байснаас бага хэдий ч КОВИД-оос өмнөх

үетэй харьцуулбал өндөр байна.

Зөвхөн ХМХ-ийн нэмэгдлийн нөлөөлөлд

дүн шинжилгээ хийж үзэхэд ядуурлын хувь

24.9 болж буурч байна. Тиймээс ХМХ-ийн

нэмэгдэл нь дангаараа цар тахлаас хамаарсан

ядуурлын нөлөөг бууруулахаар байна (Зураг

2). Түүнчлэн, зөвхөн ХМХ-ийн нэмэгдэл нь

Жини коэффициентийг 0.307 болгож бууруулж

байхад НДШ болон татварын чөлөөлөлт нь

Жини коэффициентийг 0.342 болгож өсгөхөөр

байна.

Зураг 2. Арга хэмжээний хувилбараар тооцсон ядуу хүн амын эзлэх хувь

2020 оны 4-9 сар

Эх үүсвэр: ӨНЭЗС – 2018 -д үндэслэсэн тооцоолол.

Хүснэгт 4-д авч хэрэгжүүлсэн бодлогын

арга хэмжээний төсөв хүн амын 5 тэнцүү

бүлэгт хэрхэн хуваарилагдсаныг цар тахал

нөлөөлсөн хэрэглээний тархалтыг ашиглан

тооцсоныг харуулав. Хүснэгтээс НДШ/ХХОАТ-

ын чөлөөлөлтөд зарцуулсан төсвийн 39% нь

хүн амын чинээлэг 20%-д очиж байхад ердөө

9 хувь нь ядуу 20%-д очиж байгаа нь энэхүү