Previous Page  19 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 19 / 79 Next Page
Page Background

16

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Гэнэтийн цочрол гарсан тохиолдолд дээрх

хүн ам нь ядууралд өртөх эрсдэлтэй бөгөөд

коронавируст халдварын цар тахал нь ийм

цочролын нэг юм.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар

тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх,

иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор олон

арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эхний арга

хэмжээг 2020 оны 4 дүгээр сараас 9 дүгээр

сард буюу 2 багц арга хэмжээний хүрээнд

хэрэгжүүлсэн (эхний багц хөтөлбөрийг 3

дугаар сарын сүүлээр, 2дахьбагц хөтөлбөрийг

5 дугаар сарын эхээр зарласан).

Эдгээр багц арга хэмжээний дотор нийгмийн

хамгааллын чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг

тусгасан. Үүнд:

Эхний багц арга хэмжээний хүрээнд

18 хүртэлх насны хүүхдэд сар бүр

олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж

20,000 төгрөгийг 10,000 төгрөгөөр

нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгосон

бол, 2 дахь багц хөтөлбөрийг 0-18

насны хүүхдэд олгож буй тэтгэмжийг 9

дүгээр сарыг дуустал сар бүр 100,000

төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Бага орлоготой өрхийн насанд хүрсэн

хүнд сар бүр олгодог хүнсний эрхийн

бичиг олгох хөтөлбөрийн тэтгэмжийн

хэмжээг 2020 оны 5 сарын 1-нээс 10

сарын 1-нийг хүртэл хугацаанд 2 дахин

нэмэгдүүлсэн.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид

(нийгмийн

даатгалгүй

хөгжлийн

бэрхшээлтэй

иргэд,

нийгмийн

даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй

ахмад настан, бүтэн өнчин, хагас

өнчин, өрх толгойлсон 4 ба түүнээс

дээш хүүхэдтэй эцэг эх)-ын тэтгэмжийг

100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 5 сар

(5 сараас 9 сард)-ын хугацаанд нийт

280,000 төгрөг олгох

Дээрх арга хэмжээнүүдийн заримыг он

дуустал үргэлжлүүсэн бол заримыг 2021 оны

7 сар хүртэл үргэлжлүүлэн олгож байна.

Судалгааны ажил эхний 2 багц арга

хэмжээний нөлөөллийг үнэлэх зорилготой.

Үнэлгээг

хийхдээ

зөвхөн

нийгмийн

хамгааллын арга хэмжээ бус өрхийн орлогод

нөлөө үзүүлэх бусад багц арга хэмжээний

өрхийн болон хувь хүний орлого, хэрэглээнд

үзүүлж буй нөлөөллийг тооцоололд оруулсныг

дурьдах хэрэгтэй. Тухайлбал, эхний багц

арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгжийг

нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс 6

сарын хугацаатай чөлөөлсөн. Иймээс, дээрх

бодлогын үр дүнд бүх цалинтай ажиллагчдын

цэвэр цалин өснө. Жишээ нь: 1.8 сая төгрөгийн

цалинтай иргэний НДШ болон ХХОАТ-аас

чөлөөлөгдөхөөс өмнөх цэвэр цалин нь 1.447

сая төгрөг

5

байсан бол бодлогын арга хэмжээ

хэрэгжиж эхэлснээс хойш цэвэр цалин 1.764

сая төгрөг болж өсжээ.

Хүснэгт 1-т дээрх бодлогын арга хэмжээнд

хамрагдсан хүн амын тоо болон төсвийн

тооцооллыг нэгтгэн харуулав. Бодлогын

хэрэгжилтийн үр шимийг хүртэгсдийн тоог

гаргахдаа 3 тооцоог хийлээ. Үүнд: үр шимийг

шууд хүртэгсэд (жишээ нь: хүүхдүүд, хөдөлмөр

эрхлэгчид, малчид), дэмжлэг туслалцаа авсан

өрх болон хүн амын хувь.

5

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 36000, Нийгмийн

даатгалын шимтгэлийн 171,000, ХХОАТ-ын 145,300-ын хасаж

гаргадаг. Нийт цалингаас эрүүл мэндийн + нийгмийн даатгалын

шимтгэлийг хасаж, үлдсэн дүнгээс 10 хувийн татвар суутган,

татвараас чөлөөлөгдөх орлого 14000 (1.5-2 сая төгрөгийн

орлоготой хүмүүсийн хувьд)-г нэмж гаргана.