11
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
дүгнэлтийг нотлохын тулд ганц бие амьдрал
дуусгавар болох хүлээгдэж буй дундаж
хугацааг хүйсээр харьцуулах хэрэгтэй.
Зураг 2. Нас барах цэвэр магадлал, насны бүлэг ба хүйсээр,
Монгол улс, 2010-2019 он
Эх үүсвэр:: МУ-ын Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын мэдээнд үндэслэн тооцсон гэрлэлтийн
цэвэр хүснэгт, зохиогчийн тооцоо
Зураг 3-т гэрлэлтийн цэвэр хүснэгт дэх гэрлэх
эсвэл нас барах хүртлээ ганц бие амьдрах
хүлээгдэж буй хугацааны мэдээллийг насны
бүлэг, хүйсээр харьцуулан харууллаа.
Өсвөр (15-19) наснызалуучуудынцаашид ганц
бие амьдрах хүлээгдэж буй дундаж хугацаа
2020 оны байдлаар хөвгүүдийн хувьд 13.2
жил, охидын хувьд 11.3 жил байна. Уг үзүүлэлт
20-24 насны залуусын хувьд 15-19 насны
хүн амынхаас 2.7-3.7 пунктээр бага буюу 20-
24 насны эрэгтэйчүүд цаашид дунджаар 9.5
жил, эмэгтэйчүүдэд 8.6 жил ганц бие амьдрах
хүлээлттэй байна. Зургаас харахад 25-49
насны эмэгтэйчүүдийн ганц бие амьдрах
хүлээгдэж буй дундаж хугацаа ижил насны
эрэгтэйчүүдийнхээс 0.4-2.2 жилээр урт байгаа
нь ажиглагдлаа. Түүнчлэн эмэгтэйчүүдийн
хувьд 20-39 насанд, эрэгтэйчүүдийн хувьд
25-39 насанд ганц бие амьдрах хүлээгдэж
буй дундаж хугацаа нас ахих тусам нэмэгдэх
хандлагатай байна. Харин 40 наснаас хойш
ганц бие амьдрах хүлээгдэж буй дундаж
хугацаа нас ахих тусам багасаж буй зүй
тогтолд хүйсийн ялгаа ажиглагдсангүй.
Зураг 3. Ганц бие амьдрах хүлээгдэж буй дундаж хугацаа, насны бүлэг ба хүйсээр,
Монгол улс, 2020 он
Эх үүсвэр: МУ-ын Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын мэдээнд үндэслэн тооцсон гэрлэлтийн
цэвэр хүснэгт, зохиогчийн тооцоо