Previous Page  10 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 79 Next Page
Page Background

7

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

ГЭРЛЭЛТИЙН ЦЭВЭР ХҮСНЭГТИЙН ТООЦООЛОЛ:

АНХНЫ ГЭРЛЭЛТ ДЭХ ХҮЙСИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ

Баатарын Наранчимэг,

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны

салбарын Эдийн засгийн тэнхимийн ахлах багш, докторант

Хураангуй

Монгол улсын хүн ам орон сууцны 2020 оны тооллогын мэдээллийг ашиглан Монгол улсын

хүн амын анхны гэрлэлт дэх хүйсийн ялгаатай байдлын шинжилгээг гэрлэлтийн цэвэр

хүснэгт ашиглан тооцлоо. Монгол улсын хүн амын гэрлэлтийн хэв маягт хүйсийн ялгаатай

байдал нэлээд ажиглагдаж байгаа ба энэ нь нас баралтыг тооцсон гэрлэлтийн цэвэр

хүснэгтээр илүү тодорхой харагдаж байгаа юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 2

насаар эрт гэрлэж байна. Хэдий тийм ч Монгол эрэгтэйчүүд насан туршийн амьдралынхаа

дунджаар 41.6 хувийг огт гэрлээгүйгээр өнгөрүүлж байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 1.2 дахин

өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь насны бүлэг дэх гэрлэлтийн хэв маяг, нас баралт дах

хүйсийн ялгаатай байдалтай холбоотой байгааг шинжилгээгээр харуулав.

Түлхүүр үгс:

Гэрлэлт, анхны гэрлэлтийн дундаж нас, гэрлэх магадлал, ганц бие амьдрах

хүлээгдэж буй хугацаа, ганц бие амьдралын хугацаа, анхны гэрлэлтээс хойш амьдрах

дундаж хугацаа, гэрлэлтийн цэвэр хүснэгт

Abstract

The Population and Housing Census 2020 data of Mongolia was used to analyze the gender

differences in the first marriages of the Mongolian population using a net nuptiality table. There

are significant gender differences in the marriage patterns of the Mongolian population, as

evidenced by the net marriage table that calculates mortality. While women marry on average

2 years earlier than men, it is an average of 41.6 percent for men remaining unmarried, 1.2

times more than the women. From the analysis, this is due to age specific nuptiality pattern and

mortality gender differences.

Keywords:

Nuptiality, singulate mean age at marriage, probability of marriage, expectancy of

single life, lifetime spent as single, average years of life after marriage, net nuptiality table.

1. УДИРТГАЛ

1.1. Үндэслэл

Гэрлэлт бол аливаа улс орны хүн

амын шинж байдлыг илэрхийлэх үндсэн

үзүүлэлтүүдийннэгюм (Roy&Choudhury, 2020;

ХАССТ, 2006). Гэрлэх үйл явц нь үндэсний

уламжлалтай холбоотой байдгаас түүхийн

богино хугацаанд эрс өөрчлөлт ордоггүй

боловч аливаа улс орны эдийн засаг, нийгмийн

хөгжлийн тухайн үеийн нөхцөл байдалтай

холбоотойгоор зарим онцлог өөрчлөлтүүд

гарсаар байдаг (Үндэсний статистикийн

газар, 2003). Түүнчлэн гэрлэлтийн хэв маяг

дахь өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засаг,

хүн ам зүйн өөрчлөлтүүдэд эргээд хүчтэй

нөлөөлдөг харилцан хамааралтай тул

нийгмийн үзэгдлүүдийг цаг хугацааны явцад

хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгааг ойлгоход

гэрлэлтийн судалгаа чухал ач холбогдолтой

(NISR, 2014; Roy & Choudhury, 2020).

Аливаа улс орны хүн амын гэрлэлтийн хэв

маягийг судлах, хэмжих олон аргачлал

байдгаас хамгийн энгийн, тооцоход хялбар,

түгээмэл ашиглагддаг арга бол Хажнал

1

ын

анхны гэрлэлтийн дундаж нас тооцох арга

юм. Гэвч анхны гэрлэлтийн насны хэв маяг

хугацаагаар болон үелрэлээр өөрчлөгдөж

байгаа эсэхийг тодорхойлоход Хажналын

1

Хажнал (1953) бол Их Британийн хүн ам зүйч, судлаач

бөгөөд гэрлэлтийн цаг хугацааг тооцоолох аргачлалыг

боловсруулсан нь өдгөө түгээмэл ашиглагдсаар байна.

Түүний боловсруулсан арга нь тухайн тооллогын үед ганц

бие байсан хүмүүсийн хувийн жинд үндэслэдэг бөгөөд

50 насандаа гэрлэсэн байх магадлалыг шууд бус аргаар

тооцон таамаглаж, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн 50

хүртэлх насандаа ганц бие амьдрах дундаж хугацааг

тооцоолдог.