9
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
1.4. Ач холбогдол
Судалгаагаар гэрлэлтийн насны бүлгээр
шилжих хэв маягийн талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг хүйс тус бүрт тооцож, гэрлэлтийн
хэв маяг хугацааны хувьд хүйсээр ялгаатай
болохыг нарийвчлан тодорхойлсон нь Монгол
улсын гэрлэлтийн судалгааны салбарт онол,
арга зүйн чухал ач холбогдолтой. Түүнчлэн
сэдэвтэй холбоотой эрдэм шинжилгээний
дараа дараагийн ажлуудад судалгааны үр
дүнг ашиглах боломжтой.
2. СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙ
2.1. Ойлголт, тодорхойлолт
Анхны гэрлэлтийн дундаж нас
: 15-19 насны
бүлэг дэх огт гэр бүл болж байгаагүй хүн
амын хувьд анх удаа гэрлэх хүртэл ганцаар
амьдрах хүлээгдэж буй дундаж хугацаа.
Анхны гэрлэлтээс хойш амьдрах дундаж
хугацаа: Огт гэр бүл болоогүй хүн ам ганц
бие амьдралаа дуусгавар болгож анх удаа
гэрлэснээс хойш амьд явах хүлээгдэж буй
дундаж хугацаа.
Гэрлэх /эсвэл нас барах/ цэвэр магадлал
:
Тухайн насны бүлэг дэх ганц бие хүн ам
дараагийн насны бүлэгт шилжихэд гэрлэсэн
эсвэл нас барсан байх магадлал. Энэ нь
тухайн насанд буй ганц бие хүн амын тоо
дараагийн насанд шилжихэд гэрлэх эсвэл
нас барах үзэгдлийн аль нэгээс болж буурна
гэсэн төсөөлөлтэй холбоотой. Үүнийг цаашид
гэрлэх цэвэр
2
магадлал
гэсэн нэршлээр
ашиглана.
Гэрлэлтийн цэвэр, хураангуй хүснэгт
: Ганц
бие хүн амын тоо гэрлэх үзэгдлээс гадна
нас барах үзэгдлээс болж дараагийн насанд
шилжихэд цөөрнө гэсэн төсөөлөл дээр
үндэслэсэн гэрлэлтийн хүснэгтийг гэрлэлтийн
цэвэр хүснэгт гэнэ. Гэрлэлтийн хүснэгтийг
15-50 насны хүн амын хувьд зохиохдоо нэг
насаар бус, харин 5 насны бүлгээр зохиосон
тохиолдолд гэрлэлтийн хураангуй хүснэгт
болно.
2
Огт гэр бүл болоогүй хүн амын дараагийн насанд шилжихдээ
гэрлэх магадлалыг гэрлэлтийн ерөнхий хүснэгт, гэрлэлтийн
цэвэр хүснэгтийн аль алинд тооцох боломжтой. Гэрлэлтийн
цэвэр хүснэгт дэх гэрлэх магадлалын тооцоололд нас
баралтыг оруулж тооцсоноор гэрлэлтийн ерөнхий хүснэгт дэх
гэрлэх магадлалаас ялгаатай магадлал тодорхойлогддог.
Тиймд гэрлэлтийн судалгаанд нас баралтыг тооцсон гэдэг
санаагаар
гэрлэх цэвэр магадлал
гэсэн нэр томьёог
ашигладаг.
Ганц бие амьдрах хүлээгдэж буй хугацаа
:
Тухайн насны бүлэг дэх огт гэрлээгүй байгаа
хүн ам цаашид үргэлжлүүлэн ганц бие
амьдрах хүлээгдэж буй дундаж хугацаа.
Ганц бие амьдралын хугацаа
: Хүн төрсөн
цагаасаа хойш нийт амьдрах хугацааныхаа
хэдэн хувийг анх удаа гэрлэх хүртлээ туулан
өнгөрүүлж байгааг илэрхийлсэн үзүүлэлт.
2.2. Мэдээллийн эх үүсвэр
Хүн амын гэрлэлтийн байдлын насны
тархалтын мэдээллийг Хүн ам орон сууцны
2020 оны ээлжит тооллогын мэдээ (ҮСХ,
2020)-нээс авч ашигласан. Харин хүн амын
нас баралтын хандлагыг 2010-2019 оны
хоорондох нийт нас баралтын дунджаар
тодорхойлсон бөгөөд холбогдох мэдээллийг
www.1212.mnцахим мэдээллийн сан (ҮСХ,
2020)-с авсан.
2.3. Гэрлэлтийн цэвэр хүснэгт
Гэрлэлтийнцэвэр, хураангуй(5насныбүлгээрх
мэдээнд үндэслэсэн) хүснэгт зохиоход хүйс
тус бүрийн хувьд 5 насны бүлгээр өгөгдсөн
15-49 насны огт гэр бүл болоогүй хүн амын
тоо; 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын
тоо; 15-49 насны хүн амын насны бүлэг дэх
нас баралтын тоонуудыг ашигласан.
Энд тухайн насны бүлэг тус бүрт огт гэрлээгүй
байгаа хүн амын тоо дараагийн насны бүлэгт
шилжихдээ гэрлэх эсвэл нас барах аль нэг
үзэгдлийн улмаас буурна. Энэхүү бууралтад
шилжих хөдөлгөөн нөлөөгүй, өчүүхэн
бага буюу байхгүй гэсэн төсөөллүүдийг
дэвшүүлсэн. Түүнчлэн 15-49 насны бүлгийн
хүн амын хувьд л анхны гэрлэлт тохиолдоно
гэж үзсэн.
Насны бүлэг тус бүрт өгөгдсөн огт гэр бүл
болоогүй хүн амын харьцаанд үндэслэн
гэрлэх магадлалыг, насны бүлэг дэх нас
баралтын мэдээлэлд үндэслэн нас барах
магадлалыг тодорхойлсноор хийсвэр хүн
амын хувьд цаашид үргэлжлүүлэн ганц бие
амьдрах хүлээгдэж буйг хугацааг тооцох нь
гэрлэлтийн хүснэгтийн гол зорилго билээ.
Гэрлэлтийн хүснэгтээс цаашид үргэлжлүүлэн
ганц бие амьдрах хүлээгдэж буй дундаж
хугацааг насны бүлэг тус бүрийн хувьд шууд
авч ашигладаг. Харин анхны гэрлэлтээс хойш
амьдрах дундаж хугацаа болон ганц бие
амьдралын нийт хугацааг 0-4 насны бүлгийн
хүн амын хувьд харгалзаж буй цаашид