Previous Page  18 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 18 / 79 Next Page
Page Background

15

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ

Цэрэннадмидийн Амартүвшин,

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны

салбарын Эдийн засгийн тэнхимийн багш, докторант

Бямбаагийн Энхцэцэг,

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны салбарын

Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, доктор

Хураангуй

КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Монгол Улсын

Засгийн газраас 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн нийгмийн

хамгааллын арга хэмжээг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна. Үнэлгээг симуляци

(хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр хийсэн ба 2018 оны Өрхийн нийгэм эдийн Засгийн

судалгаа (ӨНЭЗС)-ны мэдээллийг ашигласан. Энэ нь ядуурал, орлогын хуваарилалтад цар

тахлын нөлөө байгаа эсэх, цаашилбал коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад

засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлэх зорилготой.

КОВИД-оос шалтгаалсан эдийн засгийн бууралтын төсөөлөлд тулгуурлан үзвэл, цар тахал

өрхийн орлогыг дунджаар 10 хувиар бууруулахаар байсан байна. Засгийн газраас цар тахлын

сөрөг нөлөөллийг бууруулах ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол тэгш бус байдал,

ядуурлын аль аль нь мэдэгдэхүйц нэмэгдэх байжээ гэсэн үр дүн гарлаа. Судалгааны ажлыг

АХБ-ны төслийн (TA 9883 – Үр дүнтэй нийгмийн халамжийн системийг бий болгох нь) хүрээнд

хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү сэтгүүлд симуляцийн гол үр дүнг хүргэж байна.

Түлхүүр үгс

:

Cимуляци, цах тахал, ядуурал, тэгш бус байдал, орлого, нийгмийн хамгаалал

Abstract

This paper presents the results of an assessment of the social protection response by the

Government of Mongolia from April to October, 2020 to mitigate the impact of the COVID-19

pandemic induced recession. The assessment was performed using a simulation method and data

from the 2018 Household Socio-Economic Survey (HSES) to assess whether there is a pandemic

effect on poverty and income distribution, and how effective government policies are in Covid-19

impact mitigation.

Based on the assumptions of the Covid-19 driven economic losses, on average the pandemic

would have reduced households’ income by 10%. It was concluded that both inequality and

poverty would have increased significantly unless the government had responded with mitigation

measures to the pandemic effects. The assessment conducted under the ADB project (TA 9883

- Building Capacity for an Effective Social Welfare System) and the main results of the simulation

are presented in this journal

.

Key words:

Simulation, pandemic, poverty, inequality, income and social protection

1. ОРШИЛ

ҮСХ-ноос гаргасан мэдээгээр 2010 оны

үнээр үнэлсэн ДНБ-ий өсөлт 2020 оны 1

дүгээр улиралд 2019 оны 1 дүгээр улиралтай

харьцуулахад 10.7 хувиар буурсан байна.

Энэхүү бууралт нь уул уурхайгаас гадна

тээвэр, үйлчилгээ болон боловсруулах аж

үйлдвэрийн салбарын бууралтаас голлон

шалтгаалжээ.

ҮСХ болон Дэлхийн банкнаас

4

хамтран

гаргасан тайланд дурдсанаар үндэсний

ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувьтай

байснаас гадна нийт хүн амын 15 хувь

нь үндэсний ядуурлын шугам (ядуурлын

шугамын 1.25 дотор)-ын ердөө дээд талд нь

төвлөрсөн байдалтай дүр зураг гарсан.

4

Uochi, I. (2020). Mongolia Poverty Update 2018 (English).

Washington D.C.: World Bank Group.

http://documents.world

-

bank.org/curated/en/532121589213323583/Mongolia-Pover-

ty-Update-2018.