Previous Page  20 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 20 / 79 Next Page
Page Background

17

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Хүснэгт 1. ӨНЭЗС дахь бодлогын арга хэмжээнд хамрагдалт, төсөв (2020 оны 4-9 сар)

Бодлогын гол арга хэмжээ

Үр шим хүртэгчид

Төсөв

Хүний тоо

(мянган хүн)

Хувь:

(тэрбум

төгрөг) 

2018 оны ДНБ-д

эзлэх хувь 

Өрх 

Хүн ам 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг

нэмэгдүүлсэн

1174.6 64.0 79.8

563.8

1.74

ААН-ийн НДШ-ийг чөлөөлсөн

325.2

1.00

НДШ, ХАОАТ-ыг чөлөөлсөн

513.0 43.6 49.0

574.6

1.77

Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн

НДШ-ийг чөлөөлсөн

187.7 15.3 17.0

63.9

0.20

Нийгмийн халамжийн тэтгэвэр

87.9 8.7

9.9

44.0

0.14

Хүнсний эрхийн бичгийн

тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн

259.2 5.4

8.1

15.6

0.05

Ноолуурын үнийн урамшуулал

173.6 19.5 20.4

134.7

0.42

Нийт

1721.8

5.31

Эх үүсвэр: ӨНЭЗС – 2018 -д үндэслэсэн тооцоолол.

Эдгээр бүх арга хэмжээнд зарцуулсан төсвийг

нэгтгэн тооцоход ердөө 6 сарын төсөв нь 2018

оны ДНБ-ий 5.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд

эдгээр саруудад ДНБ-ий 10 хувьтай тэнцэх

мөнгийг зарцуулсан байна. Төсвийн хэмжээг

тооцохдоо 2020 оны тоог ашигласан ч

хэрэглээний зарлагад нөлөөлөх нөлөөөллийг

тодорхойлохдоо 2018 оны үнэд шилжүүлэн

тооцсон.

2. АРГА ЗҮЙ

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хариу

арга хэмжээ хүн амын амьжиргааны түвшинд

хэрхэн нөлөөлсөн нь уг арга хэмжээг

хэрэгжүүлж дууссаны дараах үнэлгээгээр илүү

бодитойгоор тооцоологдоно. Бидний хийж

байгаа энэхүү (үйл явдлын өмнөх) үнэлгээ

нь микросимуляци ашиглан бодлогын зарим

хувилбаруудын орлогын хуваарилалтанд

үзүүлэх болзошгүй үр нөлөөг тодорхойлох

зорилготой.

Тооцоололд

хэсэгчилсэн

тэнцвэрийн

загварчлал (a partial equilibrium simulation)

ашигласан. Энэ нь айл өрхүүд цочролыг даван

туулах чадвар багатай байдаг тул орлогын

бууралт/өсөлт нь хэрэглээний хэмжээг тэр

хэмжээгээр бууруулна/өсгөнө гэсэн таамаглал

дээр үндэслэн богино хугацаан дах үр нөлөөг

харуулдаг.

Эдийн

засгийн

цочролын

талаарх

төсөөлөл, таамаглал

Суурь үе

:

2018 оны ӨНЭЗС-ны мэдээллийг

цочролын өмнөх нөхцлийг илэрхийлж чадах

мэдээлэл гэж үзээд суурь үеийн нөхцөл

байдал болгон ашигласан ба эдийн засгийн

өсөлт хэвийн байх үеийн мэдээлэл гэж

үзсэн. Дээрх судалгаа нь үндэсний ядуурлын

түвшнээс гадна нийгэм, эдийн засгийн

ялгаатай бүлгүүдийн орлого, ядуурлын

түвшинг хамруулан ядуурлын үндсэн дүр

төрхийг илэрхийлэх мэдээллээр хангах

боломжтой.

Цар

тахлаас

шалтгаалсан

хямрал

:

Коронавируст халдварын цар тахал худалдаа,

эдийн засгийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц

сөрөг нөлөө үзүүлж, орлого ялангуяа,

хөдөлмөр эрхлэлт (цалин хөлстэй хөдөлмөр

эрхлэлт болон хувиараа хөдөлмөр эрхлэлт)-

ийн орлого буурахад нөлөөлсөн. Эдийн

засгийн салбарын онцлогоос шалтгаалан

хүлээгдэж буй үр нөлөө өөр өөр байх

бөгөөд эдийн засгийн бууралтын талаарх

таамаглалыг гаргахад салбаруудын тойм

мэдээлэл шаардлагатай. Микросимуляцид

ашигласан үндсэн арга нь хэсэгчилсэн

тэнцвэрийн арга бөгөөд энэ нь эдийн засгийн

уналтын гэнэтийн нөлөөг харгалзан авч үздэг.