Previous Page  26 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 26 / 79 Next Page
Page Background

23

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Зураг 4. Ядуу хүн амын хувь, өрхийн төрлөөр болон гурван хувилбараар

Эх үүсвэр: ӨНЭЗС – 2018 -д үндэслэсэн тооцоолол.

4. ДҮГНЭЛТ

КОВИД-оос шалтгаалсан эдийн засгийн

бууралтын төсөөлөлд тулгуурлан үзвэл цар

тахал өрхийн орлогыг дунджаар 10%-иар

бууруулахаар байсан гэж тооцоолсон. Энэ

нь ҮСХ-ны мэдээлсэн нэг болон хоёрдугаар

улирлын ДНБ-ий бууралттай ойролцоо

байна. Зарим хүмүүсийн орлого мэдэгдэхүйц

буурч, зарим нь өөрчлөгдөөгүй эсвэл зарим

нь нэмэгдсэн байдаг тул энэ дундаж нь

өөрчлөлтийн тоймыг харуулж байна.

Засгийн газрын бодлогын арга хэмжээний

нөлөөллийг авч үзэхэд энэхүү бодлого нь

цар тахлын сөрөг нөлөөг арилгаж хүмүүсийн

орлогыг суурь үеийн орлоготой харьцуулахад

дунджаар 16%-иар нэмэгдүүлсэн байна.

Гэсэн ч зарим хүмүүсийн орлого буурсан ч

нөгөө хэсгийнх нь орлого улам их нэмэгдсэн

тохиолдол байна.

Бидний хийсэн дүншинжилгээ Засгийн газраас

цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах ямар

нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол тэгш

бус байдал, ядуурлын аль аль нь мэдэгдэхүйц

нэмэгдэж, харин цогц арга хэмжээ авч

хэрэгжүүлснээр ядуурлыг суурь үеийнхээс ч

бууруулж чадахаар байгааг харуулж байна.

Энэхүү тайлангийн дүгнэлт нь бидний

дэвшүүлсэн таамаглалд үндэслэсэн бөгөөд

үр дүн нь Засгийн Газрын хариу үйлдэл үр

дүнтэй байгааг харуулж байна. Ялангуяа

нийгмийн хамгааллын бодлого хүн амын

нэлээдгүй хувийг хамарч, Засгийн газрын

шилжүүлгийн томоохон хэсгийг эзэлж байгаа

ба ХМХ, нийгмийн халамжийн тэтгэвэр болон

хүнсний эрхийн бичиг хөтөлбөр нь ядуурал,

тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн

дахин хуваарилалтын шилжүүлгүүд юм.

Тиймээс Засгийн газрын богино хугацааны

хариу үйлдэл нь ихээхэн үр дүнтэй, ядуурлыг

бууруулахад чиглэсэн, дэлхийн бусад олон

оронд тохиолдож байгаа цар тахлын эдийн

засгийн сөрөг нөлөөллөөс сэргийлж чадсан

гэж дүгнэж байна.