29
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Шилжилт хөдөлгөөний
flow
буюу
урсгал
11
мэдээлэлд үндэслэсэн Монгол Улсын гадаад
шилжилт хөдөлгөөний талаарх НҮБ-ын
тооцоог Хүснэгт 1-д, уг тоог Монгол Улстай
төстэй нөхцөл байдал бүхий зарим орнууд
болон хил залгаа ОХУ, БНХАУ-ын хүн амын
гадаад шилжилт хөдөлгөөнтэй харьцуулж
Хүснэгт 2-т харуулав.
11
НҮБ-ын тодорхойлолтоор,шилжих хөдөлгөөний
flow
буюу
урсгал
гэдэг нь хилээр орох, гарах хоёр
хөдөлгөөнийг багтаах ба авч үзэж буй хугацааны турш
тодорхой улсад орж ирсэн шилжигчдийн тоог
орох
урсгал
(inflows o
r immigrants), ижил хуг
ацааны турш
тухайн улсаас гарсан шилжигчдийн тоог
гарах урсгал
(outflows or emigrants) гэнэ.
3. МОНГОЛ УЛСЫН ГАДААД ШИЛЖИЛТ
ХӨДӨЛГӨӨНИЙ ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА,
ТӨЛӨВ БАЙДАЛ
Энэ хэсэгт 1990-ээд оноос хойших Монгол
Улсын хүн амын гадаад шилжилт хөдөлгөөний
аггрегат тоо, түвшинг НҮБ-ын болон дотоодын
мэдээллийн эх үүсвэрийн тоо мэдээллүүдэд
үндэслэн тооцож, харьцуулан авч үзсэн.
Хүснэгт 1. НҮБ-ын тооцсон Монгол Улсын хүн амын өсөлтийн үзүүлэлтүүд, flow буюу
урсгал мэдээллээр тооцсон гадаад шилжилтийн үзүүлэлтүүд, 1985-2020
Үзүүлэлтүүд
1985
- 1990
1990
-1995
1995
-2000
2000
-2005
2005
-2010
2010
-2015
2015
-2020
12
Хүн амын жилийн дундаж өсөлт
(%)
2.56 1.02 0.85 1.05 1.48 1.95
1.78
1000 хүн ам тутам дахь жилийн
дундаж ердийн цэвэр өсөлт
13
25.5 18.1 12.9 11.7 15.6 19.8
18.1
1000 хүн ам тутам дахь жилийн
дундаж механик цэвэр өсөлт
буюу гадаад цэвэр шилжилт
14
0.0 -7.89 -4.47 -1.22 -0.84 -0.30
-0.27
Жилийн дундаж гадаад цэвэр
шилжилтийн тоо
15
0 -88,432 -52,463 -15
,001 -10,998 -4,262
-4,262
Эх сурвалж: United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2019). World Population
Prospects 2019
(https://population.un.org/wpp/DataQuery/)Хүснэгт 1-ээс харахад, 1990 оноос хойш
МонголУлс дахь тус улсын харъяат ба харъяат
бус хүн амын гадаадад шилжин явсан тоо нь
гадаадаас тус улсад шилжин ирсэн тооноос
дандаа илүү байна. Түвшингээр харвал,
1990-ээс 2000 оныг хүртэл гадаад шилжилт
хөдөлгөөний түвшин хамгийн өндөр, ялангуяа
1990-1995 онд Монгол Улсын хүн амын тоо
гадаад шилжилт хөдөлгөөнөөс болж 1000 хүн
тутамд 8 орчим хүнээр буурч байжээ. Харин
2000-аад оны дундаас гадаад цэвэр шилжилт
хөдөлгөөний хүн амын өсөлтөд үзүүлсэн
сөрөг нөлөө харьцангуй удааширсан ч сөрөг
хэвээр байна.
Ази болон Зүүн Европ тивийн, далайд гарцгүй,
өмнө нь социалист тогтолцоотой байсан, хүн
ам харьцангуй цөөнтэй, эдийн засгийн хэмжээ
бага, сүүлийн жилүүдэд эдийн засаг нь өсч
байгаа, уул уурхайд тулгуурласан эдийн
засагтай зарим орнуудын хүн амын гадаад
шилжилт хөдөлгөөний хандлагыг харахад,
ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеэс 2000-аад
оны дунд үе хүртэл хөдөлгөөн харьцангуй
өндөр түвшинтэй, дандаа гадагшаа шилжин
явсан хөдөлгөөн нь ирэх хөдөлгөөнөөс их
байсан нийтлэг хандлага ажиглагдаж байна.
Үүнээс хойш 1000 хүнд ногдох гадаад цэвэр
шилжилтийн түвшин багасаж байгаа ч “сөрөг
утгатай” хэвээр байна. Харин Монгол Улстай
хил залгаа хоёр орны хувьд 1990-ээд оноос
хойш гадаад цэвэр шилжилт хөдөлгөөний
түвшин харьцангуй хэлбэлзэл багатай,
ОХУ-д “эерэг утгатай” буюу шилжин ирэлт
нь явалтаасаа их, БНХАУ-д “сөрөг утгатай”
11
НҮБ-ын тодорхойлолтоор, шилжих хөдөлгөөний
flow
буюу
урсгал
гэдэг нь хилээр орох, гарах хоёр хөдөлгөөнийг багтаах ба
авч үзэж буй хугацааны турш тодорхой улсад орж ирсэн шилжигчдийн тоог
орох урсгал
(inflows or immigrants), ижил хугацааны
турш тухайн улсаас гарсан шилжигчдийн тоог
гарах урсгал
(outflows or emigrants) гэнэ.
12
НҮБ-аас хийсэн хэтийн тооцоо.
13
Авч үзэж буй хугацаанд бүртгэдсэн нийт төрөлт ба нас баралтын зөрүүг жилийн дундаж хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлт.
14
Авч үзэж буй хугацаанд бүртгэдсэн нийт шилжин ирэгчдээс шилжин явагчдыг хассан зөрүүг жилийн дундаж хүн амын тоонд
харьцуулсан үзүүлэлт.
15
Монгол Улсын харъяат ба харъяат бус иргэдийн шилжих хөдөлгөөнүүдийг оролцуулан тооцсон ба Монголд шилжин ирэгчдийн
тооноос шилжин явагчдын тоог хассан дүн.