Previous Page  29 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 29 / 79 Next Page
Page Background

26

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

мөнгөн ба мөнгөн бус гуйвуулга, гадаад

валютын урсгал, капиталын болон мэдлэг,

ур чадварын “хөрөнгө оруулалт” авчрах,

хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт эерэгээр

нөлөөлөх (хөдөлмөрийн илүүдэл нийлүүлэлт

багасч, цалин нэмэгдэх), ядуурлыг бууруулах,

гадаад худалдааг өргөжүүлэх зэргээр микро

болон макро түвшний эдийн засагт эергээр

нөлөөлдөг байна (World Bank, 2019; IMF,

2009; ОУХБ, 2004; IILS, 2004). Гэхдээ зарим

тохиолдолд гадагш шилжих хөдөлгөөн нь

“илгээгч” орны хүн амын тоо, өсөлт, насны

бүтэц, мөн боловсрол, ур чадвартай иргэдээ

гадагш алдах зэрэгт таагүй нөлөө үзүүлэхээс

гадна гадаадад шилжигчдийн эх орон руугаа

шилжүүлдэг шилжүүлэг нь цөөн тохиолдолд

хувь хүмүүсийн эдийн засгийн идэвхийг

богино хугацаанд бууруулах, ажилгүйдэл,

тэгш бус байдлыг нэмэгдүүлэх, шилжилт

хөдөлгөөнийг улам нэмэгдүүлэх гэх мэт сөрөг

нөлөөтэй байдаг (World bank, 2019; Vadean.F

et.al

., 2019; Justino.P & O.Shemyakina, 2012;

Cohen.H, 2005).

Монгол Улсын хувьд улс төр, нийгэм, эдийн

засгийн тогтолцооны онцлогоос хамааран

хүн амын гадаад шилжилт хөдөлгөөн 1990-

ээд оныг хүртэл харьцангуй хаалттай, бага

түвшинд байсан. Харин ардчилал, зах зээлийн

эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс

хойш иргэдийн гадаад шилжилт хөдөлгөөн

идэвхжин, хэв маяг, онцлогийн хувьд

өнөөгийн дүр төрхийг бий болгосон гэж үздэг.

Гэвч Монгол Улсын хувьд гадаад шилжилт

хөдөлгөөнтэй холбоотой тоо мэдээлэл 1990-

ээд оноос өнөөг хүртэл хамралт, хүртээмж,

чанарын хувьд нэлээд дутагдалтай явж

ирсэн. Ялангуяа хүн амын гадаад шилжилт

хөдөлгөөний динамик хандлага, өөрчлөлтийн

мэдээлэл маш хангалтгүй байсаар ирсэн

нь гадаад шилжилт хөдөлгөөний макро

түвшний судалгаа шинжилгээ, үндэсний хүн

амын хэтийн тооцоо, бодлого хөтөлбөрийн

төлөвлөлт, үнэлгээнд хүндрэл учруулсаар

байна.

Иймд энэхүү ажлаар олон улсын болон

дотоодын эх үүсвэрийн хоёрдогч тоо

мэдээлэл, судалгааны ажлуудад үндэслэн

Монгол Улсын хүн амын гадаад шилжилт

хөдөлгөөний агрегат тоо, түвшинг тогтоож,

динамик хандлагыг гаргахыг зорьлоо.

Динамик өөрчлөлт, хандлагын судалгаа нь

гадаад шилжилт хөдөлгөөнийг бүх түвшинд

гүнзгийрүүлэн судлахын өмнө зайлшгүй

яригдах ёстой асуудал тул Монгол Улсын

гадаад шилжилт хөдөлгөөний судалгаа,

эрдэм шинжилгээний ажлуудыг цаашид

өргөжүүлэхэд энэ ажил нь бага боловч хувь

нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.

Энэхүү ажлыг баримт бичгийн судалгааны

аргаар гүйцэтгэсэн ба нийтлэгдсэн тоо, баримт

бичиг, хууль, дүрэм журам, гарын авлага,

судалгааны тайлан, эрдэм шинжилгээний

өгүүлэл, анхдагч эх үүсвэрүүдийн мэдээлсэн

задгай тоон статистик, захиргааны буюу

албан хэрэгцээнд цуглуулсан зарим мэдээ,

материалыг ашигласан.

2. СУДЛАГДСАН БАЙДАЛ

Гадаад шилжилт хөдөлгөөнийг судлахад

зарим ойлголт, хэмжүүрийг улс орнууд

ялгаатайгаар хэрэглэх тохиолдлууд байдаг.

Харин гадаад шилжилт хөдөлгөөний талаарх

ойлголтуудыг жигдлэх үүднээс НҮБ-аас

“Гадаад шилжих хөдөлгөөний статистикийг

бэлтгэх зөвлөмж”-ийг 1998 онд гаргасан

байдаг ба түүнд гадаад шилжилт хөдөлгөөн

гэдэг нь хүмүүсийн байнга оршин суудаг

газраа олон улсын хил даван өөрчлөх

хөдөлгөөнийг хэлнэ гэжээ.

Байнга оршин

суудаг улс

гэдэг нь тухайн хүний амьдарч

буй улсыг, тодруулбал, тухайн хүний өдөр

тутмын ажлаас гадуурх хугацаагаа өнгөрөөн

амьдардаг улсыг хэлдэг. Гадаад руу амрах,

аялах, найз нөхөд, хамаатныдаа зочлох,

албан ажлын, эмнэлгийн үйлчилгээ авах,

эсвэл шашны зан үйлийн зэрэг зорилгоор

хөдөлгөөнд оролцох нь байнгын оршин суудаг

улс орноо өөрчилсөн хэрэг биш гэж үздэг.

Хэмжигдэхүүн талаасаа, байршлаа сольж

буй хүмүүсийг гадаад шилжилт хөдөлгөөнд

оролцогчмөнэсэхийг тодорхойлохбүхнийтээр

ижил хэрэглэдэг тодорхойлолт одоогоор олон

улсад байхгүй байна. Улс орнууд бүртгэл,

мэдээлэлдээ өөрийн сонголтоор, дараах

таван төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн хэд

хэдийг хангах, эсхүл аль нэгийг нь хангасан

эсэхээр нь шилжигчдийг тодорхойлж байна.

Үүнд:

1. Төрсөн улсаасаа өөр улс оронд амьдарсан

байх/амьдрах

2. Иргэний харъяалал өөр улсад явсан/ирсэн

байх

3. Байнга оршин сууж буй улсаа өөрчилсөн

байх

4. Тухайн байршилд байсан/байх хугацааны