Previous Page  28 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 28 / 79 Next Page
Page Background

25

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА,

ТӨЛӨВ БАЙДАЛ

Батцэнгэлийн Мөнхжаргал,

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн

Нийгмийн Ухааны Салбарын Эдийн засгийн тэнхмийн ахлах багш

Хураангуй

Хүн амын гадаад шилжилт хөдөлгөөний орчин үеийн түүх Монгол Улсад 1990-ээд оноос

эхлэлтэй ч түүний динамик хандлага, шалтгаан, үр нөлөөг цогцоор нь судалж, холбогдох

бодлого хөтөлбөрөө төлөвлөх, үнэлэх, сайжруулахад ашиглах байдал хангалтгүй явагдаж

ирсэн. Энэхүү ажлаар, хүн амын хэтийн тооцоо, бодлого хөтөлбөрийн төлөвлөлт, үнэлгээ,

бусад судалгааны ажлуудад дутагдсаар ирсэнМонгол Улс дахь гадаадшилжилт хөдөлгөөний

агрегат тоо, түвшинг тооцож, динамик хандлагыг дүгнэхийг зорьсон. Олон улсын болон

дотоодын мэдээллийн эх сурвалжуудын, шилжилт хөдөлгөөний “урсгал” болон “шилжин

суурьшигчид”-ын мэдээллүүдээр сүүлийн 30 орчим жилд Монгол Улсад “байнгын” болон

“түр” гадаад шилжин явагчид шилжин ирэгчдээсээ дандаа их байгаа нь бодлогын талаас хүн

амаа өсгөх, шилжигчдээ эргүүлэн татах сонирхолтой Монгол Улсын хувьд анхаарал татах

үзүүлэлт юм.

Түлхүүр үгс:

Монгол Улсын гадаад шилжилт хөдөлгөөн, түр шилжилт хөдөлгөөн, байнгын

шилжилт хөдөлгөөн, гадаад шилжилт хөдөлгөөний түвшин, цэвэр шилжилт хөдөлгөөн

Abstract

Although contemporary international migration history of Mongolia traces back to 1990s, the

comprehensive study of its dynamic trends, reasons and impacts as well as application of studies

in planning, monitoring and improvement of migration-related policies and programs have been

inadequate. The primary objective of the study is to estimate the aggregate number and rate of

international migration of Mongolia, under which the population projection, planning and monitoring

of policy/programs and other research are limited and the conclusion is made on its dynamic trend.

The facts of continued excess of long-term and temporary emigrants compared to immigrants

during last 30 years, which were estimated based on “flow” and “stock” migration data in both

international and domestic data sources, appear to be a challenge for Mongolia, as its policy

interest is largely focused on population increase and returns of emigrants.

Key words:

International migration of Mongolia, temporary migration, short-term migration, long-

term migration, international migration rate, net migration

1. ОРШИЛ

Гадаад шилжилт хөдөлгөөн буюу

хүмүүсийн байнга оршин суудаг газраа

олон улсын хил даван өөрчлөх хөдөлгөөн

нь хамрах хүрээ, учир шалтгаан, үзүүлэх

нөлөө гэх мэт олон талаасаа улс орнуудын

бодлогын анхаарлыг татсан асуудал хэвээр

байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний

байгууллагын мэдээллээр, гадаад шилжигчид

буюу төрсөн газраасаа өөр улс оронд

байнга оршин сууж байгаа, эсвэл иргэний

харъяаллын хувьд өөрийн харъяаллын биш

улсад байнга амьдарч буй хүмүүсийн тоо

дэлхийн хэмжээнд 1970 онд 85 сая байсан

бол 2000 онд 173 сая, 2010 онд 220 сая, 2019

онд 272 сая болж, дэлхийн хүн амд эзлэх хувь

2.2 хувиас 3.5 хувь болж өсчээ (IOM, 2019a).

Шилжигчид “хүлээн авагч” улс орондоо эдийн

засгийн болон хүн ам зүйн хувьд ихэвчлэн

эерэг үр нөлөөнүүд, тухайлбал, хөдөлмөрийн

нөөцийн хомсдолыг нөхөх, тодорхой ур

чадвар бүхий ажиллах хүчний дутагдлыг

нөхөх, ажлын байр бий болгож, татварын

орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн

өсөлтийг дэмжих, хүн амын насжилтын

сөрөг үр дагавруудыг саармагжуулах, хүн

амын тооны бууралтыг багасгах зэрэг үр

дүнгүүд үзүүлж байна. Мөн “илгээгч” улсдаа