Previous Page  31 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 31 / 79 Next Page
Page Background

28

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

мэдээллүүд нь зөрүүтэй, сэдэвтээ тохирсон

тоо мэдээллүүд дутагдалтай зэрэг нийтлэг

сул талууд ажиглагдаж байна.

Гадаад руу шилжих хөдөлгөөнд оролцсон

монгол иргэдийн нөхцөл байдлын талаар

анхдагч мэдээлэл цуглуулж, шилжигчдийн

хүний эрхийн хэрэгжилтийн талаас нь дүгнэлт

өгсөн түүвэр судалгаа болон хоёрдогч

мэдээллүүдэд үндэслэн хийсэн судалгааны

ажлууд цөөнгүй байна (Ц.Болормаа, 2019;

ХХССТ, ХНХЯ, НҮБХАС, 2017;

ХНХСИ,

2016а

;

ХНХСИ, 2016б

;

А.Солонго, 2012;

Ц.Болормаа, 2012; А.Солонго, 2011; П.Увш,

2011; ХЭҮК, 2007; МХАХН, НҮБХАС, 2005;

Хэвлэлийн хүрээлэн ТББ, НЗХГ, 2018

).

Хэдийгээр дээрх түүвэр судалгаанууд гадаад

шилжилт хөдөлгөөний микро түвшний анхдагч

тоо мэдээлэл бүрдүүлж, шилжигчдийн нөхцөл

байдлыг нарийвчлан судалсан сайн талтай ч

голчлон Монгол Улсын харъяат хүн ам, тэр

дундаа хөдөлмөрийн шилжигчдийн хүрээнд,

тэдний гадаадад байгаа нөхцөл байдлыг хүний

эрх, аюулгүй байдлын өнцгөөс нь судалсан ба

шилжилт хөдөлгөөний үр нөлөөг төдийлөн

өргөн хүрээнд, гүнзгийрүүлж судлаагүй байна.

Түүнчлэн дээрх судалгаануудын түүвэрлэлт

нь магадлалт бус тул төлөөлөх чадвар

султай, үр дүнгүүд нь дескриптив төдийгөөр

хязгаарлагдсан зэрэг сул талууд байна.

Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих

хөдөлгөөний үр нөлөөг үнэлэх чиглэлээр

Э.Өлзийлхамын “Иргэдийн гадаад шилжих

хөдөлгөөн Монгол Улсын үндэсний аюулгүй

байдалд нөлөөлөх нь” диссертацийн ажил

2016 онд хийгдсэн байна. Гэвч Э.Өлзийлхам

судалгаандаа макро түвшний тоо мэдээллээр

үнэлэгдвэл зохих судалгааны асуулт, зорилго

тавьсан ч тоо мэдээлэл дутагдалтайгаас

төлөөлөх чадваргүй түүвэртэй микро түвшний

мэдээллээр дүгнэлт хийсэн байна.

Академик ажлуудаас гадна захиргааны

байгууллагуудын

албан

хэрэгцээнд

ашиглахаар цуглуулсан зарим судалгаа,

мэдээлэл байдаг ч түүвэрлэлт болон

“статистик мэдээлэл бэлтгэх” талаасаа

учир дутагдалтай, мөн нийтэд ил тод биш

буюу албан ёсоор зарлагдаагүй байдлаар

судлаачдад олдож байна. Тухайлбал,

ХНХЯ,

ХНХСИ

-

аас 2016 онд хийсэн Ажиллах

хүчний

гадаад шилжих хөдөлгөөний нөхцөл байдлын

судалгаа; БНСУ, Япон улсад хөдөлмөр эрхэлж

буй болон эх орондоо эргэн ирсэн иргэдийн

нөхцөл байдлын судалгаа; Ажиллах хүчний

гадаад шилжих хөдөлгөөний өнөөгийн нөхцөл

байдалд хийсэн баримт бичгийн шинжилгээ,

ГХЯ-ны гадаадад байгаа монгол иргэдийн

тоон мэдээллүүд,

ХНХЯ-ны захиалгаар 2016

хийгдсэн Гадаад шилжих хөдөлгөөний тоон

ба чанарын судалгаа зэргийг үүнд дурьдаж

болно.

Гадаад шилжилт хөдөлгөөний үр нөлөөг

хэмжихэд олон улсад ашигладаг нэг гол

мэдээлэл бол шилжигчдийн хувийн гуйвуулга

байдаг. Гадаад хувийн гуйвуулгын макро

түвшний мэдээллийг 1998 оноос хойш

жил, улирлаар Монголбанкны “Төлбөрийн

тэнцлийн

тайлан”-аар

гаргаж

ирсэн.

Гэвч уг мэдээллийг ашиглан шилжилт

хөдөлгөөний макро түвшний үр нөлөөг

үнэлэхэд шилжигчдийн агрегат тоо мэдээлэл

динамикаар байхгүй асуудал нь үнэлгээ,

арга зүйн талаас хүндрэл үзүүлж байна.

Учир нь, онолын болон эмпирик талаасаа

гуйвуулгын макро түвшин дэх үр нөлөөний

судалгаануудад шилжигчдийн агрегат тоо,

түүхэн хандлагын мэдээлэл онцгой үүрэгтэй,

чухал хувьсагч нь байдаг тул шилжигчдийн

агрегат мэдээлэл динамикаар байхгүй үед

судлаачдад гуйвуулгын мэдээллээр бодитой

үнэлгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Иймээс

ч, Монгол Улсад өнөөг хүртэл шилжигчдийн

гуйвуулгын аггрегат тоог ашиглан, шилжилт

хөдөлгөөний үр нөлөөг үнэлэх нарийвчилсан

шинжилгээнүүд хийгдээгүй байж болох юм.

Гадаад шилжилт хөдөлгөөнийг гол сэдвээ

болгон судлаагүй ч түүнтэй холбоотой тоо

мэдээллийг дам хамруулан цуглуулсан

судалгаанууд мөн тодорхой хэмжээнд байна.

Тэдгээрээс онцолбол, ҮСХ-ны гүйцэтгэсэн

Хүн ам, орон сууцны тооллого болон үндэсний

түвшинд төлөөлөх чадвартай түүвэр бүхий

зарим түүвэр судалгаанууд байна. Гэвч өнөөг

хүртэл, тэдгээрийг ашиглан гадаад шилжилт

хөдөлгөөнийг нарийвчлан судалсан ажил

бараг байхгүй байна.