34
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Хүснэгт5дахьМонголУлсынхилээрнэвтэрсэн
урт хугацааны шилжилт хөдөлгөөний
цэвэр дүнг харахад, уг мэдээллийг бэлтгэх
боломжтой болсон 2006 оноос хойш үргэлж
“хасах утгатай” байна. Өөрөөр хэлбэл, жил
бүр хилээр байнга оршин суух болон суралцах
зорилгоор орсоноос ойролцоогоор 15-35
мянгаар илүү тооны иргэд адил зорилгоор
гадагшаа гарчээ.
Сүүлийн 4 жилийн тухайд энэ тоо тасралтгүй
нэмэгдэж, 2019 онд “-29,163” хүрсэн байна.
Богино хугацааны гадаад шилжилт хөдөлгөөн
буюу ажиллах хүчний шилжилтийн хувьд,
тоо мэдээлэл 2009 оноос гарах боломжтой
болсон. Ажиллах хүчний шилжилтийн цэвэр
тоо
22
нь Монгол Улсын эдийн засаг сэргэж,
өндөр өсөлттэй байсан 2010-аас 2013 онуудад
“нэмэх утгатай” буюу гадаадаас шилжин ирэх
хандлага их, харин эдийн засгийн өсөлт саарч,
улмаар доогуур түвшинд хүрсэн 2014 оноос
22
ХХЕГ-ын мэдээллээр, хилээр нэвтэрсэн иргэдийн
хөдөлгөөнийг зорилгоор нь ангилахдаа албан ажлаар;
хувийн журмаар; жуулчлахаар, хилээр дамжин өнгөрөхөөр;
ажил эрхлэхээр; суралцахаар; байнга оршин суухаар; бусад
гэж ангилдаг.
хойш “хасах утгатай” буюу гадагш чиглэсэн
хөдөлгөөн орох хөдөлгөөнөөс илүү болжээ.
Ялангуяа 2016-2019 онуудад давхардсан
тоогоор жил бүр орж ирснээс 247,267-оос
363,916-аар илүү тооны ажиллах хүч гадаадад
ажиллахаар гарсныг хилийн бүртгэлийн тоо
харуулж байна.
Түвшингээр нь харвал (Зураг 1), 2006 оноос
хойш жил бүр 1000 хүн ам тутам дахь гадаад
руучиглэсэн“байнгын”шилжиняваххөдөлгөөн
нь “байнгын” шилжин ирэх хөдөлгөөнөөс 5-13
хүнээр их байсан (дундажлан тооцвол, жилдээ
дунджаар гадаадаас шилжин ирж байгаа 1
хүн тутмын цаана 6 хүн гадаад руу шилжин
явсан) нь хүн амын тоонд сөрөг нөлөө үзүүлж
иржээ. Хэрэв “түр” шилжилт хөдөлгөөн буюу
ажиллах хүчний шилжилтийг оролцуулбал
“сөрөг” гадаад шилжилтийн түвшин бүр ч
өндрөөр тооцогдох боломжтой.
Зураг 1. Шилжих хөдөлгөөний урсгалын мэдээллээс тооцсон гадаад шилжилт хөдөлгөөний
түвшин (1000 хүн амд ногдох), Монгол Улс, 1999-2019
Тэмдэглэл: ГШЯК-1 нь 90-ээс дээш хоногоор гадаадад зорчихоор явсан монгол иргэдийн тоогоор тооцсон шилжин
явалтын коэффициент; ГШЯК нь гадаадад байнга оршин суухаар, суралцахаар явсан монгол иргэдийн тоогоор
тооцсон шилжин явалтын коэффициент; ГШИК нь гадаадаас Монгол Улсад байнга оршин суухаар, суралцахаар
ирсэн гадаадын иргэдийн нийт тоогоор тооцсон шилжин ирэлтийн коэффициент; гадаад цэвэр шилжилтийн
коэффициент=ГШИК-ГШЯК. Шилжилтийн коэффициентүүдийн тооцоонд Монгол Улсад оршин суугаа жилийн
дундаж хүн амын тоог ашигласан.
Эх сурвалж: ҮСХ-ны мэдээллийн нэгдсэн сан
(www.1212.mn)
дахь ХХЕГ-ын хилээр нэвтэрсэн иргэдийн тооны
статистик мэдээлэлд үндэслэсэн өөрийн тооцоолол.