37
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Монгол Улс бодлогын хувьд гадаадын
иргэдийн шилжин ирэх хөдөлгөөнд тийм
ч нээлттэй биш, харин гадаадад байгаа
иргэдээ эргүүлэн татах сонирхолтой оронд
тооцогдохоор байна. Тодруулбал, Монгол
Улс гадаад шилжилт хөдөлгөөнтэй холбоотой
олон улсын гол гэрээ конвенцуудаас
дүрвэгчид, шилжигч ажилчидтай холбоотой
конвенцид
25
нэгдэн ороогүй ба 2000 оны
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх
конвенцид 2008 онд, 2000 оны Шилжигчдийг
хил давуулан наймаалахын эсрэг протоколд
2008 онд л элсэн орсон байна. Шилжигчид
хүлээн авахдаа өндөр ур чадвартай ажилчид
болон тодорхой салбар дахь хөдөлмөрийн
хангагдаагүй эрэлтийг нөхөх чиглэлээр л
гадаадаас ажилчин авдаг
26
, мөн гадаадын
иргэнд хувийн хэргээр оршин суух, цагаачлах
эрх олгохыг хатуу шалгуур
27
, квоттойгоор
зөвшөөрдөг. Тухайлбал, Гадаадын иргэний
эрх зүй байдлын тухай хууль (2010)-ийн 27.4
болон 29.5-р зүйлүүдэд зааснаар, Монгол
Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр болон
цагаачлан оршин сууж болох гадаадын
иргэдийн тооны квотыг Засгийн газар, УИХ-аас
тогтоон хянадаг
28
. Түүнчлэн гадаадаас авах
ажиллах хүчний тооны квотыг Засгийн газраас
жил бүр тогтоон УИХ-аар батлуулахдаа
сүүлийн жилүүдэд багасгасаар ирсэн байна.
Иргэдийнхээ гадагш чиглэсэн шилжилтийн
түвшинг Монгол Улсын Засгийн газар 2000-
25
“Цагаач ажилчид ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг
хамгаалах” тухай НҮБ-ын конвенц
26
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч,
мэргэжилтэн авах
тухай хууль (2001)-иар мэргэжлийн
өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр болон улсын
хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга
байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад
шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй
үед гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахаар заасан
байдаг (уг хуулинд 2006, 2008, 2011, 2012, 2015, 2016, 2017
онуудад нэмэлт өөрчлөлт орсон). Энэ хуулиас гадна гадаад
шилжих хөдөлгөөнийг зохицуулах, удирдах, тоо мэдээллийг
бүртгэх чиглэлээр
Монгол улсын үндсэн хууль
(1992),
Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих,
цагаачлах тухай
(1997, 1999, 2000, 2008, 2011, 2013,
2015, 2016, 2017, 2018 онуудад нэмэлт өөрчлөлт орсон),
Гадаадын иргэний эрх зүй байдлын тухай
(2010),
Хүн ам,
орон сууцны улсын тооллогын тухай хууль
(2008) зэргийг
батлан мөрдөж байгаа.
27
ГИХГ-ын мэдээллээр, дээд боловсролтой, амьжиргааны
түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5
дахин их, гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй, ХДХВ/ДОХ зэрэг
халдварт өвчнөөр өвчлөөгүй, Монгол улсад 5-аас дээш
жил амьдарсан байх гэх мэт шалгуурыг хангасан иргэнд
цагаачлах эрх олгодог.
28
Хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоо Монгол
Улсын харъяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын
иргэн нэг хувь хүртэл; цагаачлан оршин суух иргэдийн тоо
0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж
болно гэж заасан байдаг.
аад оноос “хэт өндөр” гэж үзэх болсон
29
.
Үүнтэй холбоотойгоор гадааадад сурч,
хөдөлмөрлөж байгаа иргэддээ эх орондоо
эргэн ирж ажиллаж, амьдрах таатай нөхцөл,
боломжийг бүрдүүлэх; улсынхаа хөгжилд
хувь нэмрээ оруулахыг нь дэмжих; гадаадад
төрж тухайн улсын иргэний харьяалалтай
болсон иргэд, тэдний үр хүүхдэд Монгол
Улсад зорчих, оршин суух, суралцах,
ажиллаж амьдрах, даатгалд хамрагдах
таатай нөхцлийг бүрдүүлэх зэрэг агуулгатай
заалтуудыг бодлогын баримт бичгүүддээ
30
зааж, тодорхой хөтөлбөрүүд
31
ч гаргасан
байдаг. Гэвч гадаадад шилжсэн Монгол
Улсын иргэдийн буцах шилжилт хөдөлгөөнийг
дэмжих бодлогын хэрэгжилт тийм ч
амжилттай байж чадахгүй байна. Өөрөөр
хэлбэл “байнгын” болон “түр” гадаад цэвэр
шилжилтүүд дандаа “хасах” утгатай, гадаадад
амьдрах монгол иргэдийн нийт хүн амд эзлэх
хувь буурахгүй, ид хөдөлмөрийн насны,
боловсрол өндөртэй хүмүүс “байнгын” шилжин
явах хөдөлгөөнд их оролцох хандлагууд
сүүлийн 30-аад жилд хэвээр байсаар байна.
Энэ нь гадаадад байгаа иргэдээ эх орондоо
эргэн ирэх таатай нөхцөл бүрдүүлэх, эсвэл
гадаадад амьдрангаа эх орныхоо хөгжилд
хувь нэмэр оруулах боломж, санаачлагуудыг
нь урамшуулж дэмжих бодьтой, дорвитой үйл
ажиллагаанууд хийгдэж чадахгүй байгаатай
холбоотой болов уу. Дэлхийн эдийн засгийн
форумаас гаргадаг Дэлхийн Өрсөлдөх
чадварын судалгаа 2015-2016-д дурьдсанаар
Монгол Улс гадаадаас “авъяаслаг” иргэдийг
эх орондоо татах чадварын үнэлгээ
32
-ээр 104-
р байрт, “авъяаслаг” иргэдээ гадагш алдахгүй,
тогтоох чадварын үнэлгээ
33
-ээр дэлхийн 140
орноос 112-р байрт эрэмбэлэгдсэн байгаа
29
НҮБ-ын НЭЗХ-ээс Засгийн газруудын байр суурийг
тодорхойлох асуулгын дагуу цуглуулсан мэдээллийн үр дүн.
30
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
(2010); Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал
(2011); Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар
баримтлах бодлого (2004-2015); Төрөөс хүн амын хөгжлийн
талаар баримтлах бодлого (2016-2025).
31
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016,
2016-2020 оны хөтөлбөрүүд, “Зөгийн үүр” хөтөлбөр (2012-
2016), “Дэлхийн монголчууд” хөтөлбөр (2016-2020), Монгол
Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (4 жил тутам
тодотгосон төлөвлөгөөтэй хэрэгжих заалттай), Монгол
Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний
хөтөлбөр (2008-2012).
32
1-7 хүртэл оноотой индексээр хэмждэг ба ААНБ-аас авсан
түүвэр судалгаагаар дүгнэдэг. Үүнээс гадна тухайн орон
дахь гадаад иргэдийн тоо, гадаад оюутнуудын тоо, орж
ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын эзэмшигч,
өмчлөгчтэй компаниуд зэрэг мэдээллүүдээр “гадаадын
сонирхлыг татах” чадврыг ерөнхийлөн гаргадаг.
33
1-7 хүртэл оноотой индексээр хэмждэг ба ААНБ-аас авсан
түүвэр судалгаагаар дүгнэдэг.