Previous Page  46 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 46 / 79 Next Page
Page Background

43

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

1. ОРШИЛ

Хүн амын ирээдүйн чиг хандлагыг

тодорхойлсноор

хүн

амын

нөхөн

үйлдвэрлэлээс

хамааралтай

нийгмийн

хэрэгцээ, түүнийг хангахад чиглэгдсэн эдийн

засгийн нөөц боломжийг бүрдүүлэх, хөгжлийн

бодлогыг харилцан уялдаатайгаар авч үзэх,

хүний нөөцийн бүрдэлт, ашиглалт, ажиллах

хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир

усны төвлөрсөн сүлжээ, боловсрол, нийгмийн

халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн

хэмжээ, орон сууц, эмнэлэг, сургууль,

харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын

ирээдүйн эрэлт, хэрэгцээг тооцож, бодлого,

үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх

үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой (Colen

Newell, 1993).

Монгол Улсын статистикийн байгууллага

хүн амын хэтийн тооцоог 1963 оны

тооллогоос хойш тооллого бүрийн үр дүнд

үндэслэн боловсруулж ирсэн уламжлалтай

бөгөөд хэтийн тооцоо боловсруулах үзэл

баримтлалыг анх 2008 онд баталсан байдаг

(ҮСХ, 2010).

Үндэсний статистикийн хороо (ҮСХ) 2010

оны хүн ам, орон сууцны тооллогын үр дүнд

тулгуурлан 2013 онд 2010-2040 он хүртэлх

хүн амын хэтийн тооцоог 6 хувилбараар

тооцоолсон. Уг тооцоололд Монгол Улсын

нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоонд

үндэслэсэн “1Б” хувилбарт 2019 онд 3101950,

жилийн дундаж өсөлтийн хувь нь 1.6% байна

гэж тооцсон бол Монгол Улсын харьяат хүн

амын тоонд үндэслэсэн “2Б” хувилбарт 2019

онд 3171908, жилийн дундаж өсөлтийн хувь

нь 1.43% байна гэж тооцоолсон (ҮСХ, 2013).

Харин 2017 онд хийгдсэн 2015-2045 он хүртэлх

хүн амын хэтийн тооцоо тооцоонд Монгол

Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын

тоонд үндэслэсэн “1Б” хувилбарт 2019 онд

3216520, жилийн дундаж өсөлтийн хувь нь 2%

байна гэж тооцсон бол Монгол Улсын харьяат

хүн амын тоонд үндэслэсэн

“2Б” хувилбарт

2019 онд 3289167, жилийн дундаж өсөлтийн

хувь нь 2% байна гэж тооцоолсон (ҮСХ, 2017).

Гэтэл бодит байдал дээр 2019 онд Монгол

Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын

тоо 3197020, жилийн дундаж өсөлтийн хувь

нь 1.68%, Монгол Улсын харьяат хүн амын

тоо 3296866, жилийн дундаж өсөлтийн хувь

нь 1.89% байна (ҮСХ, 2019).

Дээрх тооцоонуудын үр дүн нь бодит

гүйцэтгэлтэй зөрүүтэй байгаа тул хүн амын

хэтийн тооцоог шинэчлэн боловсруулах

хэрэгцээ шаардлага байна.

Мөн 2013-2015 онд хийгдсэн 13 аймгийн

37 сумын төвийн хөгжлийн ерөнхий

төлөвлөгөөний хүн амын хэтийн тооцооллын

үр дүнг нэгтгэж үзэхэд 2025 онд 161472 хүн

амтай, өсөлтийн жилийн дундаж хувь нь 3.2%,

2030 онд 201039 хүн амтай, өсөлтийн жилийн

дундаж хувь нь 4.4% байхаар тооцоолол

хийгдсэн байна. Гэвч 2019 онд тухайн сумдын

хүн амын тоо нь 135416 байна. Монгол

Улсын хэмжээнд хийгдэж буй бүх сум, аймаг,

хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүн

амын хэтийн тооцоог дээрх сумдын хэтийн

тооцооны үр дүн төлөөлнө гэж үзвэл жилд

дундаж өсөлт 3.2% үед 2030 онд 4.38 сая,

2040 онд 6.1 сая, жилийн дундаж өсөлт 4.4%

үед 2030 онд 4.91 сая, 2040 онд 7.56 сая хүн

амтай болох тойм тооцоо гарч байна. Эндээс

харвал бодит хүн ам, түүний хэрэгцээнээс

давсан нийгмийн үйлчилгээний барилга

байгууламж, инженерийн шугам сүлжээ, орон

сууцны хангамжийн төлөвлөлт, тооцоолол

хийж түүнийгээ дагаад үр ашиггүй хөрөнгө

оруулалт хийгдэж байна.

Тиймээс Монгол Улсын хэмжээнд аймаг, сум,

хотоор хүн амын хэтийн тооцоог шинэлэг

арга зүй, аргачлал ашиглан үндэслэлтэй

тооцоолох хэрэгцээ шаардлагатай байна.

Энэхүү судалгаагаар улс, аймаг, нийслэл,

сумаар хүн амын хэтийн тооцоог хийж

гүйцэтгэнэ. Уг зорилгыг биелүүлэхийн тулд

дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

-

Улс, бүс нутаг, аймаг, сумын хэмжээнд

хүн амын өнөөгийн өсөлт, өөрчлөлтөд

дүн шинжилгээ хийх;

-

Хүн амын өсөлт, өөрчлөлт, нутагшилтад

нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох;

-

Хүн амын хэтийн тооцооны таамаглалыг

хувилбартайгаар дэвшүүлrэх;

-

Хүн амын хэтийн тооцооны үр дүнг

зураглах.