45
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Хүн амын сүүлийн 10 жилийн экспоненциаль
өсөлтийн хурдыг аймаг, нийслэлээр авч
үзэхэд хамгийн өндөр өсөлттэй нь Говьсүмбэр
аймаг (0.03), хамгийн бага өсөлттэй нь Говь-
Алтай аймаг (0.004) байна. Улсын дундаж
өсөлтийн хурд нь 0.0197 байна. Улсын дундаж
өсөлтийн хурдаас Говьсүмбэр, Улаанбаатар,
Орхон, Сүхбаатар, Дорноговь өндөр байгаа
бол бусад 17 аймаг доогуур байна (Зураг 3).
Эндээс харахад тодорхой байршилд хүн амын
өсөлт өндөр, нийт нутаг дэвсгэрт харьцангуй
тогтвортой болон доогуур байгаа нь харагдаж
байна.
Мөн хүн амын өсөлтийн хурдыг сүүлийн
10 жилээр сумаар тооцож үзэхэд 260 сум
өсөлттэй, 70 сум бууралттай гарч байна
(Зураг 4).
Зураг 4. хүн амын хүн амын өсөлт,
бууралт(сумаар)
Зураг
5. Авто зам дагуух хүн амын хүн амын
өсөлт, бууралт(
сумаар
)
Эх үүсвэр: ҮСХ, 2020. Статистикийн эмхэтгэл
Эх үүсвэр: БХТ, 2020, ХАНСХЕТ-ийн тайлан
.
Хүн амын тоо ихтэй том сум болон хотуудад
хүн амын өсөлт их, харин жижиг сум, суурин
газруудад хүн амын тоо хамгийн ихээр
буурсан. Аймгийн төв болон бусад томоохон
хот суурин газарт ойр орших сумдын хүн ам
илүү их буурсан нь гадагш таталцал бүхий
орон зайн хамаарлыг бас харуулж байна. Хүн
ам харьцангуй ихтэй хот сууринд төвлөрөл
нэмэгдэж байна. Мөн авто зам, төмөр замын
тэнхлэг дагуух сум, суурин газруудын хүн ам
өсөх хандлагатай байна (Давааням, 2020)
(Зураг 6).
Зураг 6. Төрөлт, нас баралтын ерөнхий коэффициент 2005-2019 он
Эх үүсвэр: ҮСХ, 2020. Статистикийн эмхэтгэл