47
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
байгааг илтгэх бөгөөд Зүүн бүсийнх 22.1,
Баруун бүсийнх 21.2, Хангайн бүсийнх 12.5
промиллээр тус тус буурчээ. Төвийн бүсийн
шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент
12.3-аас сөрөг урсгалтай болж 15.2 болсон
байна (Зураг 8).
3. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, МЭДЭЭ
МАТЕРИАЛ
Судалгааны ажил нь мэдээ, материал
цуглуулах, таамаглал дэвшүүлэх, хэтийн
тооцоо хийх гэсэн үндсэн 3 үе шаттай хийгдсэн
(Зураг 9). Мөн улсын, аймаг нийслэлийн,
сумын гэсэн 3 түвшинд хийгдсэн.
Зураг 9. Арга зүйн ерөнхий схем
Одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ
хийсний үндсэн дээр 2 хувилбартайгаар
таамаглал дэвшүүлж бүрэлдэхүүний арга
(cohort component method)-аар MORTPAK
программ ашиглан хэтийн тооцоог хүйс,
насны бүлгээр хийж гүйцэтгэсэн.
Бүрэлдэхүүний арга
Хэтийн тооцооны бүрэлдэхүүний арга нь
хүн амын өсөлт, өөрчлөлтийн бүрэлдэхүүн
хэсгүүд болох төрөлт, нас баралт, шилжих
хөдөлгөөний
талаарх
таамаглалуудыг
тусгаж, тооцоо хийдгээрээ математик
аргаас илүү бодитой үр дүнг өгдөг бөгөөд
хамгийн боловсронгуй аргад тооцогддог(John
Grant, 1962). Бүрэлдэхүүний аргын үед хүн
амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжих
хөдөлгөөний өөр хоорондоо ялгаатай
таамаглалуудыг дэвшүүлж бие биетэйгээ
харилцан холбоо бүхий нэлээд өргөн
хүрээтэй тооцоо, судалгааг хийдэг(Pollar
et all, 1983). Тухайн хэтийн тооцоог хамрах
хугацаа урт байх тусам ирээдүйн хүн амын
үзэгдэл, үйл явцуудын талаарх таамаглалууд
тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсээс хамааран
өөрчлөгдөж, бодит байдалд нийцэхүйд хүрдэг
учраас бүрэлдэхүүний аргаар хийгдэх хэтийн
тооцоо нь ихэнхдээ 20-30 жилийн хугацааг
хамардаг (Donald T.Rowland, 2003).
Бүрэлдэхүүний аргаар тооцоо хийхэд дараах
мэдээлэл шаардлагатай. Үүнд:
1. Суурь оны хүн амын тоо, нас, хүйсээр
2. Төрөлтийн талаарх таамаглал
3. Нас баралтын талаарх таамаглал
4. Шилжих хөдөлгөөний талаарх таамаглал
Хүн амын тоо хэмжээний тэнцлээр бол: P
t
= P
0
+ B – D + I – O
Энд
, P
t
=> t хугацаан дах хүн амын тоо
P
0
=> 0 хугацаан дах хүн амын тоо
B => 0-ээс t хугацаа хооронд төрсөн
нийт төрөлтийн тоо
D => 0-ээс t хугацаа хооронд нас
барсан нийт нас баралтын тоо
I => 0-ээс t хугацаа хооронд шилжин
ирсэн нийт хүний тоо
O => 0-ээс t хугацаа хооронд шилжин
явсан нийт хүний тоо