Previous Page  49 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 49 / 79 Next Page
Page Background

46

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Улсын хэмжээнд 2005-2019 онуудын төрөлт, нас баралтын коэффициентыг харьцуулан

харуулав. 2005-2009 онуудад өсөлттэй байсан бол 2009-2010 онд буурч, 2017 оноос хойш

жигд өсөлттэй байна (Зураг 7).

Зураг 7. Төрөлт, нас баралт, цэвэр өсөлт 1000 хүнд ногдохоор

Эх үүсвэр: ҮСХ, 2020. Статистикийн эмхэтгэл

Хүн амын төрөлтийн өсөлт 1980 оны

сүүл хүртэл өссөөр байсан бөгөөд 1990

оны эхэн үеэс эрчимтэй буурчээ. Энэхүү

бууралтад 1990 оноос нийгэм, эдийн засгийн

шилжилтийн байдал, 1989 оны сүүлчээр үр

хөндөлтийг чөлөөтэй болгосон, эмэгтэйчүүд

жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн арга

хэрэгслийг хэрэглэж төрөлтөө зохицуулах

болсон, гэрлэлтийн нас хойшилсон, цөөхөн

ам бүлтэй байх сонирхолтой болсон,

эмэгтэйчүүдийн

боловсролын

түвшин

дээшилсэн зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн

юм. Гэсэн хэдий ч 2006 оноос эхлэн төрөлтийн

түвшин нэмэгдэж эхэлсэн бөгөөд 2012 онд

төрөлтийн түвшин 1985 оны түвшинд хүртэл

өссөн бөгөөд энэ нь 2006 оноос эхлэн шинэ

төрсөн хүүхэд болон 18 нас хүртэлх хүүхдийн

мөнгөн тэтгэмж олгох зэрэг төрөлтийг

дэмжсэн хүн амын бодлого, хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлж эхэлсэнтэй тодорхой түвшинд

эерэг нөлөө үзүүлсэн байх боломжтой.

Улаанбаатар хотын цэвэр шилжилтийн

коэффициент эерэг байгаа бөгөөд шилжин

ирэгчид

шилжин

явагчдаасаа

өндөр

үзүүлэлттэй гарч 6.8 промиллээр буурсан

байна. Харин бусад бүсийнх сөрөг гарсан

нь шилжин явагчид ирэгчдээсээ өндөр

Зураг 8. Шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент, 2010, 2020 он

Эх үүсвэр: ҮСХ, 2020. Статистикийн эмхэтгэл

Баруун

Хангай

Төв

Зүүн Улаанбаатар

60

40

20

0

-20

-40

-60

2010 2020