Previous Page  45 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 45 / 79 Next Page
Page Background

42

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

ХҮН АМЫН ХЭТИЙН ТООЦООГ ШИНЭЧЛЭН ХӨГЖЛИЙН

ТӨЛӨВЛӨЛТӨД ХАРГАЛЗАХ НЬ

Доноровын Дорлигжав,

МУИС-ийн

, Шинжлэх Ухааны

сургуулийн

Байгалийн Ухааны

салбарын Газарзүйн тэнхимийн багш

,

магистр

Эрдэнэбилэгийн Номин-Эрдэнэ,

МУИС-ийн, Шинжлэх Ухааны сургуулийн

Нийгмийн Ухааны

салбарын Э

дийн засгийн тэнхимийн магистрант

Батхуягийн Ганболд,

МУИС-ийн, Шинжлэх Ухааны сургуулийн Байгал

ийн Ухааны салбарын

Г

азарзүйн тэнхимийн магистрант

Хураангуй

Хүн амын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсноор хүн амын нөхөн үйлдвэрлэлээс

хамааралтай нийгмийн хэрэгцээ, түүнийг хангахад чиглэгдсэн эдийн засгийн нөөц боломжийг

бүрдүүлэх, хөгжлийн бодлогыг харилцан уялдаатайгаар авч үзэх, хүний нөөцийн бүрдэлт,

ашиглалт, ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ,

боловсрол, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц,

эмнэлэг, сургууль, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг

тооцож, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Энэхүү судалгаагаар хүн амын хэтийн тооцоог Mortpak программ ашиглан бүрэлдэхүүний

аргаар 2 хувилбартайгаар Улс, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хүйс, 1 насны бүлгээр

тооцоолсон. Харин аймаг, сумын хэмжээнд хүйс, 5 насны бүлэг, хот, хөдөөгөөр тооцоолсон.

Нэгдүгээр хувилбараар тооцоолоход Монгол Улс 2030 онд 3842936, 2040 онд 4391911

хүн амтай болох тооцоо гарсан бол хоёрдугаар хувилбараар 2030 онд 3895350, 2040 онд

4612997 хүн амтай болох тооцоо гарсан. Насны бүтцийн хувьд 2030 онд нийт хүн амын 10.3

хувь, 2040 онд нийт хүн амын 13.2 хувь нь 60 ба түүнээс дээш насны хүн ам эзлэх бол, 2030

онд нийт хүн амын 28.7 хувь, 2040 онд 26.3 хувь нь 0-14 насны хүн ам эзлэх төлөвтэй байна.

Нутаг дэвсгэрийн, аймаг, сумын түвшинд хүн амын өсөлт, өөрчлөлтөд цаашдаа ердийн

өсөлтөөс илүү шилжих хөдөлгөөний нөлөө их хэвээр байх хандлагатай байна.

Түлхүүр үгс:

төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн, хүн ам, хэтийн тооцоо, нутагшилт

Abstract

Definition of the future population trend lays the foundation to create socio-economic resources

that meet population reproduction based social needs, to consider development policies in a

coherent manner, and to plan and implement policy framework that incorporates the needs and

demands of all sectors, including the housing, hospitals, schools, and telecommunications while

estimating the funds required for human resource development, work force needs, centralized

drinking and sewage systems, education as well as social welfare services. In this study, population

trend projections were calculated via the Mortpack program using two components by gender and

single age group in Ulaanbaatar and national level. In contrast, at the aimag and soum level, the

projection was aggravated by gender and 5 age groups, and urban and rural areas. According to

the first scenario, Mongolia’s population is expected to reach 3,842,936 in 2030 and 439,1911 in

2040, while in the second scenario, it will be 3,895,350 in 2030 and 4612,997 in 2040. In terms of

age structure, 10.3 percent of the total population in 2030, and 13.2 percent of the total population

in 2040 will be 60 years and older whereas 28.7 percent in 2030 and 26.3 percent in 2040 will be

0-14 years old. is. At the local, aimag and soum levels, migration remains to be a greater impact

on population growth and change than normal growth.

Keywords

: births, deaths, migration, population, projections.