38
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
нь оюунлаг, чадварлаг иргэдээ гадагш алдах
өндөр эрсдэлтэй, мөн гадаадад байгаа
чадварлаг иргэдээ буцаан татах юмуу эх
орныхоо хөгжилд оролцуулахад хүндрэл их
байгааг баталж байна.
ХҮЛЭЭН АВАГЧ ОРНЫ ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ИРГЭДИЙН НЭРШИЛ, ТОДОРХОЙЛОЛТУУД
А. Гадаад шилжилт хөдөлгөөнд тооцогдохгүй, дамжин өнгөрөх хөдөлгөөнд оролцогчид:
1. Хилийн бүсэд ажиллагч иргэд: Хөрш оронд ажиллахаар тодорхой зөвшөөрлийн дагуу тогтмол
богино хугацаагаар хилээр орж, гардаг иргэд.
2. Хилээр дамжин өнгөрөх гадаад, дотоодын иргэд: Xил дээр түр буудалласан ч хилийн дотогш
орохгүй иргэд.
Б. Олон улсын аялал жуулчлалд хамаарах хөдөлгөөнд оролцогчид:
3. Гадаадын өдрийн аялагчид: Очсон улсдаа ямар нэгэн байранд байрлаж хонохгүйгээр буцахаар
хил нэвтэрсэн гадаадын иргэд буюу далайн, галт тэрэгний, газрын тээврийн тээвэрчид болон
зорчигчид, мөн хөрш орноос худалдаа хийх, танил, хамаатныдаа зочлох, эмнэлгийн үйлчилгээ
авах, амралт зугаалгын зорилгоор өдрөөр хил нэвтэрсэн хүмүүс гэх мэт.
4. Гадаадын жуулчид:Амрах, аялах, зугаалах, найз нөхөд хамаатныдаа зочлох, эрүүл мэндийн
үйлчилгээ авах, шашны зан үйлд оролцох зэрэг зорилгоор, шаардлагатай тохиолдолд жуулчны
виз аван хил нэвтэрсэн гадаадын иргэд.
5. Албан ажлаар аялж буй гадаадын аялагчид: Цалин хөлс нь очсон улсаасаа биш, явсан улсаас
олгогдох бизнесийн юмуу мэргэжлийн үйл ажиллагаанд оролцох зөвшөөрөл бүхий хил давсан
гадаадын иргэн. Тэдний очсон улсдаа байх хугацаа нь хязгаартай, 12 сараас хэтрэхгүй байх.
В. Гадаад шилжилт хөдөлгөөний статистикаас уламжлалт байдлаар хасагдаж тооцогддог
хөдөлгөөнд оролцогчид:
6. Гадаад дахь дипломат болон консулын төлөөлөгчид, тэднийг дагалдах гэр бүлийн гишүүд,
ажилчид: Дипломат виз, зөвшөөрлийн дагуу хил нэвтэрсэн гадаадын иргэд, тэднийг дагалдан
яваа хүмүүс.
7. Цэрэг, батлан хамгаалахын албаны төлөөлөгчид, тэднийг дагалдах гэр бүлийн гишүүд, ажилчид:
Цэрэг, батлан хамгаалахад үйлчилгээ үзүүлэхээр хил давсан гадаадын мэргэжилтнүүд, тэднийг
дагалдан яваа хүмүүс.
8. Нүүдэлчин иргэд: Нэг газраас нөгөөд нүүдэллэн амьдардаг, тогтсон нэг оршин суух газаргүй
иргэд. Тэдний нүүдэл заримдаа хил давсан тохиолдолд шилжилт хөдөлгөөний flow буюу урсгалд
бүртгэгддэг.
Г. Гадаад шилжилт хөдөлгөөний статистикт тооцогдох хөдөлгөөнд оролцогчид:
9. Гадаадад суралцагчид: Xүлээн авагч орны хүлээн зөвшөөрөгдсөн сургуульд суралцахаар
зөвшөөрөл, виз аван хил нэвтрэгчид. Хэрэв тэдний гэр бүлийн гишүүдэд нь дагалдах эрх
олгогдсон бол мөн энэ ангилалд оруулна.
10. Гадаадад дадлагажигчид: Очсон улсаас нь цалин хөлс олгогдох ажлын дадлага гүйцэтгэхээр
тусгай зөвшөөрөл болон виз авч хил нэвтрэгчид. Хэрэв гэр бүлийн гишүүдэд нь дагалдах эрх
олгогдсон бол мөн энэ ангилалд оруулна.
11. Гадаадын шилжигч ажилчид: Oчсон улсаас нь цалин хөлс олгогдох эдийн засгийн үйл ажиллагаа
гүйцэтгэх зорилгоор хүлээн авагч орноос зөвшөөрөл аван хил нэвтэрсэн гадаадын иргэд. Тэдний
очсон улсдаа байх хугацаа нь ихэвчлэн ажлын байрны төрлөөсөө хамааран хязгаартай буюу түр
хугацаатай байдаг. Хэрэв гэр бүлийн гишүүдэд нь дагалдах эрх олгогдсон бол мөн энэ ангилалд
оруулна.
12. Гадаад дахь олон улсын байгууллагад ажиллагчид: Xүлээн авагч орны газар нутагт байрлах олон
улсын байгууллагын ажилтнаар ажиллахын тулд байнга оршин суух зөвшөөрөл юмуу тусгай виз
аван хил нэвтэрсэн иргэд. Хэрэв тэдний гэр бүлийн гишүүдэд нь дагалдах эрх олгогдсон бол мөн
энэ ангилалд оруулна.
13. Визгүйгээр зорчих эрхтэй гадаадын иргэд: Илгээгч ба хүлээн авагч 2 улсын хоорондын тусгай
гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээн авагч оронд чөлөөтэй оршин суух эрхээ хэрэгжүүлж буй
гадаадын иргэд.
14. Байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд: Oршин суух хугацаа болон эдийн засгийн үйл
ажиллагаанд оролцох боломжийн хувьд гадаадын иргэнд тавигддаг ямар нэг хязгаарлалтгүйгээр
хүлээн авагч оронд амьдарч, оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд. Хэрэв тэдний гэр
бүлийн гишүүдэд нь дагалдах эрх олгогдсон бол мөн энэ ангилалд оруулна.