Previous Page  39 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 39 / 79 Next Page
Page Background

36

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Хүснэгт 7. Монгол Улсын иргэд хамгийн ихээр шилжин суурьшиж буй 10 улс, эзлэх хувиар

Эрэмб

э

ОУБ-ын мэдээлийн эх сурвалжаар:

Дотоодын мэдээллийн эх сурвалжаар:

2013

2017

2010

2016

2020

Улс

Шил-

жигч-

дийн

%

Улс

Шил-

жигч-

дийн %

Улс

Шил-

жигч-

дийн

%

Улс

Шил-

жигч-

дийн %

Улс

Шил-

жигч-

дийн

%

1.

БНСУ

36.3 БНСУ 33.4 БНСУ 27.6 БНСУ

22.7 БНСУ

32.7

2.

ОХУ

27.4 ОХУ

26.0 АНУ 15.9 АНУ

17.3 АНУ

15.7

3.

БНЧУ

7.5 БНЧУ

7.0 БНЧУ 6.8 Казахстан 10.4 Япон

7.2

4.

БНХАУ 6.1 БНХАУ 5.6 БНХАУ 6.8 БНХАУ 6.0 Казахстан 5.9

5.

Украйн

5.9 Украйн

5.4 Япон 5.0 Япон

4.6 БНЧУ

4.9

6.

Щвед

2.8 Щвед

3.2 ОХУ

4.7 БНЧУ

4.4 Австрали 4.5

7.

Австри

2.4 Австри

2.6 ХБНГУ 3.6 Щвед

4.2 Хятад

4.2

8.

Унгар

1.8 Австрали 2.6 Англи

3.5 Канад

3.8 Герман

3.3

9.

Франц

1.7 Англи

1.8 Франц

2.7 ОХУ

3.4 Швед

3.2

10.

Австрали 1.1 Франц

1.8 Турк

2.5 Франц

3.2 Франц

2.5

Бүгд

56.7

89.4

79.1

80.0

84.1

Эх сурвалж:

2013 он: “Шилжилт хөдөлгөөн ба Гуйвуулга-2016” баримтын хуудасны мэдээлэлд үндэслэсэн Дэлхийн банкны

тооцоолол

(www.worldbank.org/prospects/migrationandremittances)

2017 он: НҮБ-ын Хүн амын хэлтэс, Австрали, Герман, Английн статистикийн хороонууд, АНУ-ын тооллогын

товчооны мэдээлэлд үндэслэсэн Дэлхийн банкны тооцоо

2010, 2020: ҮСХ-ны 2010 оны ХАОСТ-ын үр дүнд үндэслэсэн өөрийн тооцоо

2016: ГХЯ-ны консулын газруудын мэдээлэлд үндэслэсэн өөрийн тооцоо

4. ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хүн амын гадаад шилжилт хөдөлгөөнийг

удирдах талаар баримталж буй улс орнуудын

байр суурь, бодлого нь гадаад шилжилт

хөдөлгөөний түвшин, чиг хандлагад шууд

нөлөөлдөг. НҮБ-ын мэдээллээр 2015 оны

байдлаар 196 улсын 61 хувь нь гадаадаас

шилжин ирэлт-ийн одоогийн түвшинг хэвээр

“үргэлжлүүлэх”, 12 хувь нь “өсгөх”, 13 хувь

нь “бууруулах” бодлого баримталсан байхад

үлдсэн 14 хувь нь шилжин ирэлтийн талаар

албан ёсны “бодлогогүй” буюу түүнд нөлөөлөх

оролдлого хийгээгүй байна (UN DESA,

PA, 2016). Давхардсан тоогоор, гадаадаас

шилжин ирэлтийг нэмэгдүүлэх бодлоготой

орнуудын 68 хувь нь эдийн засгийн тодорхой

салбарт хөдөлмөрийн хангагдаагүй эрэлтийг

хангах, 46 хувь нь улсынхаа иргэдийн ажил

эрхлэх боломжийг дэмжихийн тулд, 15 хувь

нь хүн амын насжилтын асуудлын улмаас,

13 хувь нь хүн амын тооны бууралтын эсрэг

арга хэмжээ болгож уг бодлогыг хэрэгжүүлж

байна. Шилжин ирэлтийг дэмжихдээ, дэлхийн

бүх бүс нутгуудад өндөр ур чадвартай

шилжин ирэгчдийг илүүтэй сонирхох болсон

ба ийм ажилчдыг нэмэгдүүлэх бодлоготой

орнууд 2005-аас 2015 он хооронд хоёр дахин

нэмэгдэж 44 хувьд хүрчээ (UN DESA, PD,

2016). Харин гадаадад шилжин явалт-ын

талаар улс орнуудын бодлогын байр суурь

харьцангуй тодорхойгүй байна. Тухайлбал,

2015 оны байдлаар дэлхийн улс орнуудын 36

хувь нь хүн амын гадагш шилжих хөдөлгөөнд

нөлөөлөх талаар “тодорхой бодлогогүй”,

23 хувь нь одоогийн түвшинг “хэвээр

үргэлжүүлэх”, 32 хувь нь “бууруулах”, 9 хувь

нь “нэмэгдүүлэх” бодлоготой байв.

Гадаадад гарсан иргэд эх орондоо буцаж

ирэх нь капитал, технологийн болон мэдлэг,

ур чадварын шилжүүлгийг уугуул орондоо

авчран, хөгжилд эерэг үр нөлөөг үзүүлдэг тул

улс орнууд гадаадад шилжсэн шилжигчдээ

буцаан татах чиглэлийн бодлогыг ч

чухалчилдаг. НҮБ-ын мэдээллээр, 2015

оны байдлаар нийт 196 орны 72 хувь нь

гадаадад гарсан иргэдээ буцаж ирэхийг

дэмжих, урамшуулах тусгайлсан бодлого,

хөтөлбөрүүдийг гаргасан байдаг (UN DESA,

PD, 2016).