35
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Дотоодын болон олон улсын мэдээллийн эх
үүсвэрүүдээр тооцсон гадаад цэвэр шилжилт
хөдөлгөөний жилийн дундаж үзүүлэлтүүдийг
нэгтгэн
Хүснэгт 6-д харуулав.
Д
отоодын эх сурвалжийн flow мэдээллээр
тооцсон “байнгын” шилжилт хөдөлгөөний
цэвэр дүн НҮБ-ын эх сурвалжийнхаас 2006-
2010 оны үед 1.9 дахин, 2011-2015 оны үед
6 дахин, 2016-2020 оны үед 6.1 дахин өндөр
дүнтэй байгаа ч гадагшаа гарах урсгал нь орох
урсгалаас илүү байгаа хандлага хоёр төрлийн
эх үүсвэрт адил байна. Иймд, дотоодын болон
олон улсын мэдээллийн сурвалжууд, шилжилт
хөдөлгөөний flow болон stock төрлийн
мэдээллүүд бүгд Монгол Улс бол 1990 оноос
хойш гадаад шилжилт хөдөлгөөний хувьд
“илгээгч” улс байсаар ирснийг харуулж байна.
Хүснэгт 6. Монгол Улсын жилийн дундаж гадаад цэвэр шилжилтийн тоо, мэдээллийн
эх үүсвэрүүдээр
Он
Гадаад шилжилт хөдөлгөөний мэдээллийн эх үүсвэр
Дотоодын ба олон
улсын эх үүсвэрийн
мэдээллээр тооцсон
үзүүлэлтийн зөрүү
(
харьцаагаар
)
Улсын хилээр
байнга оршин
суух/сурал-
цахаар нэвтэрсэн
иргэдийн бүртгэл
МУ-ын
ХАОСТ
НҮБ-ын Хүн амын
хэлтсийн мэдээлэл
[
Мэдээллийн
төрөл
]
flow
stock
flow
stock
flow
stock
[3]
[2]
[4]
[5]
[3]/[4]
[2]/[5]
1986-1990
м/б
м/б
0
-7,748
м/б
м/б
1991-1995
м/б
м/б -88,432 -20,270
м/б
м/б
1996-2000
м/б
м/б -52,463 -22,443
м/б
м/б
2001-2005
м/б
м/б -15,001 -30,901
м/б
м/б
2006-2010
-20911
-90712*
-10,998 -41,704
1.9
2.2
2011-2015
-25436
-67536*
-4,262 -46,975
6.0
1.4
2016-2020
-26202
-99846*
-4,262 -52,360
6.1
1.9
Тэмдэглэл: м/б-мэдээлэл боломжгүй.
Дотоодын ба олон улсын эх үүсвэрийн мэдээллээр коэффициент тооцохдоо суурь хүн амын тоог адилаар буюу
тухайн оны жилийн дундаж, Монгол Улсын харьяат хүн амын тоогоор авсан.
Эх сурвалж: Өөрийн тооцоо; *2010, 2015, 2020 оны тооллогын оны тоо
Монгол иргэд эдийн засгийн буюу хөдөлмөр
эрхлэх, мөн суралцах, гэр бүлээ дагалдан,
байнга оршин суухаар зэрэг зорилгоор
голчлон гадаад руу шилжилт хөдөлгөөнд
оролцож байна (ҮСХ, 2011б; ҮСХ, 2020).
Тухайлбал,
ХАОСТ-оор
ажил
эрхлэх
(xөдөлмөрийн гэрээгээр ажиллах, хувиараа
ажиллах, албан томилолтоор) зорилгоор
шилжин явагчид 2010 онд гадаадад оршин
суугаа иргэдийн 41.3 хувь, 2020 онд 31.7 хувь,
суралцахаар шилжин явагчид 2010 онд 37.0
хувь, 2020 онд 46.7 хувь байжээ. Мөн ХХССТ,
ХНХЯ, НҮБХАС (2017) судалгаагаар 47.1 хувь
нь ажил эрхлэхээр, 38.7 хувь нь суралцахаар
явсан гэсэн байна. Шилжигчдийн шинж
байдлын хувьд, ихэнх нь хөдөлмөрийн буюу
15-59 насны
23
,
23
НҮБ-ын мэдээллийн эх сурвалжаар, нийт гадаадад оршин
сууж буй иргэдийн дундах 15-59 насны хүмүүсийн хувь 1990
онд 77.3 хувь байсан бол тасралтгүй өссөөр 2019 онд 87.3
хувь болсон; ХАОСТ-оор 2010 онд 88.9 хувь; 2015 онд 87.8
хувь, 2020 онд 85.8 хувь байна.
боловсрол өндөртэй
24
хүмүүс байна. Мөн 2010
оны ХАОСТ-оор гадаадад байгаа дөрвөн
монгол иргэн тутмын нэг нь 6, түүнээс олон
жил, 2020 оныХАОСТ-оор гурванмонгол иргэн
тутмын нэг нь 5, түүнээс олон жил гадаадад
амьдарч байгаа гэж тоологджээ. Ийнхүү
хөдөлмөрийн насны, боловсрол өндөртэй
иргэд ихэвчлэн гадаадад урт хугацаагаар
шилжин явж байгаа нь Монгол Улсад “оюуны
гадагшлах урсгал” явагдаж буйн шинж тэмдэг
байж болох юм.
Сүүлийн хоёр удаагийн ХАОСТ-оор Монгол
Улсаас иргэдийн гадаад руу шилжих
хөдөлгөөний гол коридор үүсгэж буй улсууд нь
сүүлийн 10 гаруй жилд БНСУ, АНУ, Япон, Чех
зэрэг улсуудтай холбогдож байна (Хүснэгт 7).
24
Техник мэргэжлийн болон түүнээс дээш түвшний
боловсролтой шилжигчдийн хувь 2010 оны ХАОСТ-оор 10+
насны шилжигчдийн 54.5 хувь, МХАХН, НХХЯ, НҮБХАС
(2005) судалгаагаар 18+ насны шилжигчдийн 58.3 хувь,
ХХССТ, ХНХЯ, НҮБХАС (2017) судалгаагаар 18+ насны
шилжигчдийн 86.6 хувь байсан.