48
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Дээрх тэнцэлд үндэслэсэн бүрэлдэхүүний
аргаар хэтийн тооцоо хийх бүдүүвчилсэн
Хүснэгт 1. Бүрэлдэхүүний аргаар хэтийн тооцоо хийх арга техник
Насны бүлэг
Суурь оны хүн
ам
Дараагийн насанд
шилжин амьдрах
харьцаа
5 жилийн дараах хүн амын тоо
0-4
0
P
4
0
S
4
Төрөлт
5-9
5
P
9
5
S
9
5
P
9
=
0
P
4
*
0
S
4
10-14
10
P
14
10
S
14
10
P
14
=
5
P
9
*
5
S
9
...
...
...
...
65-69
65
P
69
65
S
69
65
P
69
=
60
P
64
*
60
S
64
70+
P
70+
S
70+
P
70+
= (
65
P
69
*
65
S
69
) + (P
70+
* S
70+
)
Эх үүсвэр: ХАССТ, 2006
MORTPAK программ
Бүрэлдэхүүний аргаар тооцоог хийхдээ АНУ-
ын Тооллогын товчооноос боловсруулсан
MORTPAK программыг ашиглана. Mortpak
программыг ашиглан аймаг, нийслэлийн хүн
амын төрөлтийн ойролцоо түвшинг харгалзан
зөвхөн тооцооны зорилгоор “бүлэг” болгож,
бүлэг тус бүрд төрөлт, нас баралт, шилжих
хөдөлгөөний таамаглалыг дэвшүүлж, тооцоог
боловсруулж гаргаж болно. Бүрэлдэхүүний
аргаар тооцоолол хийхийн тулд насжилтын
хүснэгтийг зохиох шаардлагатай (UN, 2013).
Насжилтын хүснэгт:
Дундаж наслалтыг хүн
ам зүйн шинжлэх ухаанд статистикийн нэгэн
онцгой загвар буюу насжилтын (нас баралтын)
хүснэгтээс боловсруулж тооцдог. Хүн амын
эсвэл тодорхой хэсэг бүлгийн нас баралтын
хандлага, төлөв байдлыг тодорхойлох нэг арга
бол насжилтын хүснэгт билээ. Насжилтын
хүснэгтийн тухай ойлголтыг анх 1662 онд
Английн эрдэмтэн Жон Граунт үндэслэсэн
(John Grant, 1962).
Насжилтын хүснэгт нь янз бүрийн насанд
амьд байгаа хүн амын тоо, тодорхой насны
интервалд нас барагсад, насны бүлэг дэх
нас баралтын коэффициент, янз бүрийн
насны интервалд нас барах магадлал гэх
мэт функцуудыг өөртөө агуулсан хэд хэдэн
баганаас бүрдэнэ. Насжилтын хүснэгтийн
зарим функцүүд (Тx, e
x
) нь тодорхой нэг
насанд хамаарч бүрдэнэ.
Хүн амын өсөлт, өөрчлөлт, нутагшилтад
нөлөөлөгч хүчин зүйлс
Нийт улсын хүн амын өсөлт, өөрчлөлт нь
төрөлт, нас баралтын зөрүү цэвэр өсөлтөөс
хамаарч байгаа бол бүс нутаг, аймаг, хот
суурин, сумдын хүн амын хувьд цэвэр
өсөлтөөс илүүтэйгээр шилжих хөдөлгөөний
нөлөө их байна. Шилжих хөдөлгөөнд
оролцогчид нь мэдлэг боловсрол эзэмших,
ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх,
ая тухтай орчинд амьдрах, бизнес эрхлэх
таатай орчин хайх, нийгмийн чанартай,
хүртээмжтэй үйлчилгээ авах зэрэг түгээмэл
зорилготой байна. Бид бүс нутаг, нийслэл,
аймаг, сумдаар хүн амын тооцоо хийхдээ
шилжих хөдөлгөөнд нөлөөлөх үйлдвэржилт,
зам тээвэр, дэд бүтцийн хөгжил, зах зээл,
мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн
салбарын хөгжил болон “Алсын хараа-
2050”-д тусгагдсан төсөл, хөтөлбөрүүд зэрэг
хүчин зүйлсээр хамааруулж өсөлтийн хурдыг
ялгавартайгаар тооцоолсон болно
(Хавсралт 2).
Таамаглал
Бид нийт хүн амын тооцоонд 2 хувилбараар
таамаглал дэвшүүлсэн ба бүс нутаг, аймаг,
нийслэл, сумын тооцоонд хүн амын шилжих
хөдөлгөөнд нөлөөлөх хүчин зүйлсээс
хамааруулж өсөлтийн хурдыг мөн 2
хувилбараар таамаглал дэвшүүлсэн. Хэтийн
техникийг хүснэгт 1-д харууллаа.