54
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Зураг 11. Хүн амын хэтийн тооцоо
2030(сумаар)
Зураг 12. Хүн амын хэтийн тооцоо
2040(сумаар)
Зураг 13. Хүн амын нас, хүйсийн суварга (2019, 2040 он)
2040 он гэхэд хүн амын насны бүтцэд өөрчлөлт ихээр гарах төлөвтэй байна. 60 ба түүнээс
дээш настай хүн амын тоо нийт хүн амын 13.1 хувийг эзлэхээр байна.
5
.
ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ
• Сүүлийн 30 жилд улсын хэмжээнд хүн
амын нутагшил, суурьшилтад ихээхэн
өөрчлөлт гарч байна. Нутаг дэвсгэрийн
тодорхой орон зайд хүн амын өсөлт
нэмэгдэж, нягтрал ихсэж байна. Мөн
авто болон төмөр замын тэнхлэг дагуух
байршилтай жижиг хот суурингуудад хүн
ам өсөх хандлагатай байна.
• Сүүлийн 10 жилийн хүн амын өсөлтийг
авч үзвэл 260 сумдын хүн амын тоо
өсөлттэй, 70 сумдын хүн ам бууралттай
байна. Хүн ам буурсан сумууд нь
ихэвчлэн баруун болон говийн бүсийн
аймгуудын сум суурингууд байна.
• Хүн амын тоо ихтэй том сум болон
хотуудад хүн амын өсөлт их, харин
жижиг сум, суурин газруудад хүн амын
тоо хамгийн ихээр буурсан. Аймгийн
төв болон бусад томоохон хот суурин
газарт ойр орших сумдын хүн ам илүү их
буурсан нь гадагш таталцал бүхий орон
зайн хамаарлыг бас харуулж байна.
Хүн ам харьцангуй ихтэй хот сууринд
төвлөрөл нэмэгдэж байна.
•