Previous Page  58 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 58 / 79 Next Page
Page Background

55

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

• Хүн

амын

шилжих

хөдөлгөөнд

нөлөөлөх мал аж ахуй, газар тариалан,

үйлдвэржилт, уул уурхай, аялал

жуулчлал, авто зам, төмөр зам, агаарын

тээвэр, зах зээлээс алслагдах байдал

хүчин зүйлсийн үнэлгээний үр дүнд

тулгуурлан аймаг, сум, хот суурин тус

бүрээр хүн амын хэтийн тооцоог хийсэн.

• Төрөлтөөс тооцсон дундаж наслалт

эмэгтэй 71.8, эрэгтэй 65.1;

• 1-р хувилбараар Монгол Улсын нийт

хүн ам 2030 онд 3842936, 2040 онд

4391911, аймгуудын нийт хүн ам 2030

онд 2030694, 2040 онд 2281477, нийслэл

Улаанбаатар (Майдар, Шинэ Зуунмод

хотуудыг хамтад нь тооцсон) хотын хувьд

2030 онд 1812242, 2040 онд 2110434 хүн

амтай болохоор байна.

• 2-р хувилбараар нийт хүн ам 2030 онд

3895350 , 2040 онд 4612997, аймгуудын

нийт хүн ам 2030 онд 2057509, 2040 онд

2393836, нийслэл Улаанбаатар (Майдар,

Шинэ Зуунмод хотуудыг хамтад нь

тооцсон) хотын хувьд 2030 онд 1837841,

2040 онд 2219161 хүн амтай болохоор

байна.

• Хүн амын өсөлт, өөрчлөлтөд цаашдаа

ердийн

өсөлтөөс

илүү

шилжих

хөдөлгөөний

нөлөө

их

байхаар

ажиглагдаж байна.

• Бүс нутгийн хэмжээнд нийгэм эдийн

засгийн хөгжил бусад нутаг дэвсгэртэй

харьцуулахад харьцангуй давуу Босоо

болон хэвтээ тэнхлэгийн дагуу орших

сум, суурингуудад хүн амын өсөлт

нэмэгдэх хандлагатай байна.

• Хүн амын насны бүтцэд 2030 оноос

ихээхэн өөрчлөлт орох төлөвтэй байгаа

ба 2040 он гэхэд 60 ба түүнээс дээш

настай хүн амын тоо нийт хүн амын 13.1

хувийг эзлэхээр байна

• Хүн амын нутагших, суурьших боломжтой

газар нутгийг оновчтой, зөв тодорхойлох,

төлөвлөх хэрэгцээ шаардлага байсаар

байна.

• Хүн амын шилжих хөдөлгөөнийг татаж

буй хүчийг тодорхойлсны үндсэн дээр

тэдгээрийг нийслэл хоттой өрсөлдөхүйц

хоёрдогч, гуравдагч хотуудад бодлогоор

дэмжин бий болгож хүн амыг орон зайд

оновчтой, зохистой байршуулах нь чухал

гэж үзэж байна.

• Хот байгуулалтын баримт бичиг, ерөнхий

төлөвлөгөөний хүн амын тооцоог

хүн амын бүрэлдэхүүн хэсгүүдийн

тооцооллыг агуулсан нарийн, оновчтой,

орчин үеийн аргачлалд тулгуурлан

тооцоолох нь зүйтэй байа.

• Хүн амын тоо цаашдаа буурах

хандлагатай, 1500-аас доош хүн амтай

сумуудын засаг захиргааны бие даасан

нэгжид өөрчлөлт оруулах, тэдгээрийг

нэгтгэх талаар нарийвчилсан судалгаа

хийх шаардлагтай гэж үзэж байна.

• Салбарын төсөв, хөрөнгө оруулалтад

хүн амын хэтийн тооцоог үндэслэн

тодорхойлсон эрэлт, хэрэгцээ, тоо

мэдээллийг ашиглах шаардлагатай

байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Colin Newell (1993). Methods and Models in

Demography, Belhaven Press, London.

Donald T.Rowland (2003). Demographic

methods and concepts, Oxford.

John Grant (1962). Natural and Political

Observations upon the Bills of Mortality.

PollarA.H., FarhatYusuf, andPollandG.N.(1983).

Demographic techniques, second edition,

Pergamin Press, Australia.

United Nations (2013). Mortpack for windows

version 4.3. New York, USA.

Барилгын хөгжлийн төв, (2020). ХАНСХЕТ

өнөөгийн байдлын судалгааны тайлан.

С. Давааням, С. (2020). Хүн амын нутагшилт

суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

боловсруулах арга зүйн асуудал.

Улаанбаатар хот, Монгол Улс.

Д. Дорлигжав, Ц. Болормаа. (2015). Монгол

Улсын нийгмийн суурь үйлчилгээний

хэтийн тооцоо. Улаанбаатар хот, Монгол

Улс.

Ланд Овнер ХХК, (2020). Хот суурин газруудын

хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ.

Улаанбаатар хот, Монгол Улс.

МУЗГ, (2020). Алсын хараа-2050 урт

хугацааны бодлогын баримт бичиг.

МУИС, ХАССТ, (2006). Хүн ам зүйн үндсэн

асуудлууд, Улаанбаатар.