61
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
улмаар 2014 онд Дэлхийн Банкны ангиллаар
дээгүүр дунд орлоготой орнуудын тоонд орсон
Монгол улс 2016 онд буцаад доогуур дунд
орлоготой орнуудын эгнээнд шилжсэн юм
43
.
Монгол Улсын Их хурлаар
44
“Монгол улсын
алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн
бодлого”-ыг батлагдсан. Монгол улсын
Засгийн газрын өмнө МХЗ-уудад олсон
амжилтаа бататгах, биелүүлээгүй амлалтууд
болон ТХЗ-уудад хүрэхийн төлөө улс төрийн
хүсэл эрмэлзлэл, илүү их хүчин чармайлт
гаргах л үлдээд байна.
Монгол Улсын Засгийн газраас Боловсрол,
Соёл, Шинжлэх Ухаан, Спортын салбарт
жендэрийн талаар баримтлах бодлого (2017-
2024), Эрүүл мэндийн салбарын жендэрийн
эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөө (2017-
2020) боловсруулан баталж, хэрэгжүүлж
эхлээд байна. Одоо гагцхүү хүний үндсэн
суурь чадавхийг бий болгож байдаг нийгмийн
хамгийн гол дээр 2 салбарт тулгамдсан
асуудлыг ялангуяа тэгш бус байдлыг
илрүүлэх, шийдэх гарц, арга замыг олох,
хөрөнгө нөөцийг хангалттай хуваарилах,
шийдвэр гаргах эрх мэдлийг олгох асуудал
нэн чухал байна.
43
Дэлхийн банк, 2017. “Орлогын түвшингээрх улс орнуудын
шинэ ангилал”, 2016 оны 7 сарын 1-ний байдлаарх үнэлгээ,
2017 оны 5 сарын 16.
44
УИХ-ын 2020 оны 5 сарын 13-ны өдрийн 52-р тогтоолоор
Шийдвэрлэх асуудал 1: Бодит хүмүүст,
бодит боломжийг бий болгох
Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ
өсч байгаа нь
45
монголчуудад амьдралын
боломжийг нэмэгдүүлж байна. Гэхдээ
энэхүү
боломж хэр тогтвортой үргэлжлэх нь манай
улсын эдийн засгийнөсөлтийнбодит байдлаас
илүү хамааралтай байна. Учир нь өнөөгийн
эдийн засгийн өсөлт нь хүмүүсийн бүтээлч
оролцоотой өсөлт биш (хөдөлмөр эрхлэлтийн
түвшин нийт хүн амын хувьд-54.4%;
эрэгтэйчүүд-60.8%,
эмэгтэйчүүд-48.7%),
харин ажиллах хүчний шингээлт багатай
уул уурхайн олборлох салбар (ДНБ-ий
23.7%), уур амьсгалийн өөрчлөлт, байгаль
цаг уураас хараат бэлчээрийн мал аж ахүй,
хөдөө аж ахуйгаас (ДНБ-ий 10.7%)
46
ихээхэн
хамааралтай байна.
Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарт
ажиллагсдын сарын дундаж цалин 2006 оноос
хойш улсын дундаж цалингаас ямагт доогуур
байсаар ирсэн байна
(Зураг 1)
. Үүнийг цалин
хөлс нь нийгмийн салбарт ажиллагсдын
ур чадварын гэхээсээ илүүтэй боломжийн
хомсдолоос үүдэлтэй гэж үзэж болно.
45
Нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 3780 ам.доллар байсан бол
2020 онд 4167 ам доллар болж нэмэгдсэн (оны үнээр, ҮСХ,
1212.mn,2021 оны 2 сарын 24-нд шинэчлэгдсэн мэдээлэл)
46
ҮСХ, 2021. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 1212.
mn, шинэчилсэн 2020 оны 8 сар
Зураг 1: Ажиллагсдын дундаж цалингийн зөрүүтэй байдал,
сонгосон салбар болон хүйсээр, Монгол улс, 2001-2019 он