Previous Page  67 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 67 / 79 Next Page
Page Background

64

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Эх үүсвэр: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны статистик, 2018 он

Жендэрийн мэдрэмжтэйгээр үйл ажиллагаа

явуулах нь аль ч салбарын үйл ажиллагааны

гүйцэтгэл болон нийгмийн хувьд өндөр үр

өгөөжтэйг хүлээн зөвшөөрч бүх шатанд

жендэрийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөрийн

арга хэмжээнд эн тэнцүү ач холбогдол өгч

дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Шийдвэрлэх

асуудал

3:

Хүсэл

эрмэлзлэлээс илүү үйл ажиллагаа руу

шилжих

Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын нийгмийн

шалгуур үзүүлэлтүүд нь Засгийн газраас

иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан бодлогын

бодит дэмжлэг бүхий үйл явц, шийдвэрүүдийг

шаардаж, ерөнхий зорилгоос илүү нарийн

бодлого, үйл ажиллагаа руу шилжсэнээр

хэрэгжих боломжтой байна.

Илтгэлийн эхэнд тэмдэглэж байсан эрүүл

мэндийн чиглэлд бий болсон үндэсний дундаж

ололт, амжилтууд боломжийн тэгш бус

байдлаас үүдэн хүн ам, байршил, нийгмийн

бүлгүүдэд хэрхэн ялгаатай байгааг товчлон

дурьдвал:

-

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд

эхийн эндэгдэл (сүүлийн 3 жилийн

дунджаар 100000 амьд төрөлтөд 24)-ийн

түвшин үндэсний хэмжээнд буурч байгаа

хэдий ч хөдөө орон нутагт харьцангуй

өндөр хэвээр байна. Эхийн эндэгдлийн

дөрөвний гурвыг малчин эмэгтэйчүүд,

бүртгэл

хаяггүй

шилжин

ирэгч

эмэгтэйчүүд, ажилгүй эмэгтэйчүүдийн

эндэгдэл эзэлж байна. Нөхөн үржихүйн

эрүүл мэндийн судалгаагаар алслагдсан

бүс нутагт (Баян-Өлгий аймагт-206),

40-44 насны эхчүүдийн (157) дунд

эхийн эндэгдэл хамгийн өндөр байгааг

нотолсон байна. Эндээс ядуу, эмзэг

бүлгийнхний

НҮЭМ-ийн

тусламж,

үйлчилгээнд хамрагдалт доогуур байна

гэж шууд дүгнэж болохоор байна.

-

Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөд

21)-нялхас эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээнээс түлхүү хамааралтай

байдаг үед (нялхсын эндэгдлийн

40-60 хувь нь нярай буюу төрсний

дараах эхний 1 сард гарч байна) илүү

тохиолдож байна. Мөн ургийн гаж хөгжил

(нярайн эндэгдлийн-12.4%), амьгүй

төрөлт тасралтгүй нэмэгдсээр байна.

Перинатал (төрснөөс хойш 28 хоног

дотор) үед үүссэн эмгэг хот, хөдөөд аль

алинд нь нялхсын эндэгдлийн тэргүүлэх

5 шалтгаанд багтаж байна. Нялхсын

эндэгдэл алслагдсан болон уулархаг бүс

нутагт хамгийн өндөр байна.

-

Урьдчилан сэргийлэх бус, эмчилгээнд

суурилсан,

эмнэлэгт

төвлөрсөн

хандлагын улмаас Улаанбаатар хотын

анхан болон төрөлжсөн мэргэжлийн

тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл

мэндийн байгууллагуудын ачаалал хэт

ихэсч, үйлчилгээний чанарыг бууруулж

байна. Улмаар ачаалал дараалал

үүсэх, эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээ

авах боломжийг хязгаарлаж байна.

Төрсний дараах хяналт, үзлэгийг эхний

7 хоногт ядаж 2-3 өдөр хийхийг ДЭМБ-

аас зөвлөсөн байдаг ч нийслэлд орны

хүрэлцээ муугаас төрсөн эхчүүд 1- 2

хоноод гэртээ гарч байна.

-

Нийт халдварт өвчний 40 хувийг бэлгийн

замаар дамжих халдварт өвчин эзэлж

байна. Эрэгтэй ажиллах хүчний дотоод,

гадаад шилжих хөдөлгөөн нэмэгдэж

байгаа, ядуурлын гүнзгийрэлт, ХДХВ-

ийн тархалт өндөртэй 2 том улс орны

дунд байршилтай, нөхөн үржихүйн