Previous Page  66 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 66 / 79 Next Page
Page Background

63

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Шийдвэрлэх асуудал 2: Тогтвортой

хөгжлийн

зорилтуудын

биелэлтэд

үр дүнтэй үнэлгээ хийж бодлого,

төлөвлөлтийн

хэрэгжилтэд

дэмжлэг

үзүүлэх

Үнэлгээний үйл явц нь үндэсний, бүсийн,

орон нутгийн түвшинд ТХЗ-уудын системийг

хянах, мөрдөхөд чухал үүрэгтэй. Иймд эн

тэргүүнд тусгайлсан зорилгын ач холбогдлыг

анхаарч хөгжлийн үйл ажиллагааны үр

дүн нь хүлээгдэж буй зорилгодоо хүрсэн

хувь хэмжээг, илүү нарийн түвшинд үнэлэх,

үнэлгээг ашиглан бодлого төлөвлөлтөө ТХЗ-

уудтай уялдуулан сайжруулах шаардлагатай

байна.

Хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан жишээ

нь, эмэгтэйчүүдийн боловсролын харьцангуй

өндөр түвшин ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр

эрхлэлтийн харьцангуй доогуур түвшин

хоорондын зөрүүг багасгах; боловсрол

эзэмшүүлэхтэй

холбоотой

жендэрийн

хэвшмэл ойлголт, үзэл, хандлагыг өөрчлөхөд

чиглэсэн боловсролын салбарын жендэрийн

мэдрэмжтэй төлөвлөлт хийх шаардлагатай

байна. Ажиллах хүчний судалгаагаар (ҮСХ,

2017) Монгол улсын нийт ажиллагсдын ердөө

3.3% нь олборлох салбарын ажиллагсад

боловч хамгийн өндөр цалин хөлс бүхий энэ

салбарт эрэгтэй ажиллагсад эмэгтэйчүүдээс

5 дахин олон байх жишээтэй

(

Зураг 2

).

Зураг 2. Олборлох салбарт ажиллагсдын тоо, хүйсээр, Монгол улс, 2000-2017 он

Эх үүсвэр: ҮСХ, 2017. Ажиллах хүчний судалгаа

Өнгөрсөн хичээлийн жилийг эс тооцвол

техникийн болон мэргэжлийн боловсролд

суралцагч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс олон

байна

(

Зураг 3

).

Техникийн болон мэргэжлийн

боловсролд

эмэгтэйчүүдийн

оролцоог

нэмэгдүүлж, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмж

өндөр салбаруудад ажлын байртай болоход

нь тусгайлсан дэмжлэгүүд шаардлагатай.

Зураг 3. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад

суралцагчид, хүйсээр, Монгол улс, 2014-2018 он