Previous Page  30 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 30 / 79 Next Page
Page Background

27

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

доод босго /3 сар, 6 сар, 1 жил/-ыг давсан

байх

5. Тухайн байршилд ирсэн/явсан зорилго нь

гадаад руу амрах, найз нөхөд хамаатныдаа

зочлох, албан ажлын, эмнэлгийн үйлчилгээ

авах, эсвэл шашны зан үйлийн гэх мэтээс

бусад байх.

Шилжилтийн хугацаанаас нь хамааруулан

гадаад шилжилт хөдөлгөөнд оролцогчдыг

“байнгын буюу урт хугацааны шилжигч”

(long-term migrant), “түр буюу богино

хугацааны шилжигч” (short-term migrant)

гэж

ангилан судлах хандлага түгээмэл байна.

НҮБ-ын зөвлөмжөөр, хэрэв шилжигч 1 жил,

түүнээс дээш хугацаагаар байнга оршин

суух улсаа өөрчилсөн бол байнгын шилжигч,

харин 3 сараас дээш гэхдээ 1 хүртэл жилийн

хугацаагаар өөрчилсөн бол түр шилжигч гэж

үздэг (UN DESA, PD, 2012). Гэхдээ практикт

зарим улс орнууд хугацааны босгыг НҮБ-ын

зөвлөснөөс ялгаатайгаар хуульчлан тогтоож

хэрэглэх нь ч байна. Тухайлбал, Герман улсад

байнга оршин суудаг улсаа өөрчилсөн тухайн

агшинаар шилжих хөдөлгөөн шууд явагдсан

гэж үздэг байхад, Австрид 3 сар, Норвегид 6

сар, АНУ, Шведэд 1 жил гэх мэт хугацаагаар

босго тавин шилжих хөдөлгөөнийг ялгаж

байна. Монгол Улсын хувьд одоогийн

баримталж буй хууль, аргачлалууд

9

-аар 183

хоногоос дээш хугацаагаар байршлаа солих

хөдөлгөөнд оролцогчдыг урт хугацааны

шилжих хөдөлгөөнд оролцогч гэж үзэж байна.

НҮБ-ын “Гадаад шилжилт хөдөлгөөний

статистикийг бэлтгэх зөвлөмж”-д хил давах 18

төрлийнхөдөлгөөндоролцогчдыгзорилгоорнь

а) Гадаад шилжилт хөдөлгөөнд тооцогдохгүй,

дамжин өнгөрөх хөдөлгөөнд оролцогчид,

б) Олон улсын аялал жуулчлалд хамаарах

хөдөлгөөнд оролцогчид, в) Гадаад шилжилт

хөдөлгөөний

статистикаас

уламжлалт

байдлаар хасагдаж тооцогдох хөдөлгөөнд

оролцогчид, г) Гадаад шилжилт хөдөлгөөнд

тооцогдох хөдөлгөөнд оролцогчид, д) Гадаад

шилжилт хөдөлгөөнд тооцогдож болохоор

боловч хүлээн авагч улсад байх хугацаа

нь тодорхойгүй, хил нэвтрэх хөдөлгөөнд

оролцогчид гэж ангилахыг зөвлөсөн байдаг

(Дэлгэрэнгүйг Хавсралтаас харна уу).

9

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих,

цагаачлах тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын

тооллогын тухай хууль,

Иргэний улсын бүртгэлийн

тухай хууль, ҮСХ

(2013)-ны хүн амын статистикийн үндсэн

үзүүлэлт тооцох аргачлал

Эдгээрээс,

гадаад шилжилт хөдөлгөөнд

оролцогчид

гэдэгт, гадаадад байнга оршин

суухаар шилжигч, өөрийн харъяаллын

биш улсад гадаадаас цалин хөлс авч буй

шилжигч ажилчид, гадаадад суралцахаар

явагчид, дээрх хүмүүсийг дагалдан яваа гэр

бүлийн гишүүд болон хууль, дүрэмд заагдсан

бусад хүмүүсийг хамруулан авч үзэх нь

судалгаануудад түгээмэл байна (IOM, 2019b).

Монгол Улсын гадаад шилжилт хөдөлгөөний

мэдээллийг дээрх байдлаар нарийвчлан

ангилж судлах боломж одоогийн мэдээллийн

эх үүсвэрүүдэд дутагдалтай байна.

Аливаа улсын гадаад шилжилт хөдөлгөөний

тухай

ярихад

шилжилт

хөдөлгөөнд

оролцогчдыг

тухайн

улсын

харъяат,

харъяат бус гэж ангилан, аль алиных нь

шилжилт хөдөлгөөний асуудлыг авч судлах

шаардлагатай байдаг. Хэдийгээр Монгол

Улсын харъяат иргэдийн гадаад руу шилжих

хөдөлгөөнийг судлаачид тодорхой хэмжээгээр

анхааран судалж ирсэн ч Монгол Улсад

байгаа гадаадын иргэдтэй холбоотой цэгцтэй

тоо мэдээлэл албан ёсны статистикуудаар

гардаггүй, бусадмэдээллийнэхүүсвэрүүдээрч

маш хязгаарлагдмал судлагдсан байгаагаас

10

улс орны хэмжээнд хүн амын гадаад шилжилт

хөдөлгөөн цэвэр дүнгээрээ ямар нөлөө үзүүлж

буйг үнэлж дүгнэхэд хүндрэлтэй байна.

Академик судлаачдын 1990-ээд оноос хойшхи

Монгол Улсын иргэдийн гадаад шилжилт

хөдөлгөөний асуудлыг судалсан байдлуудаас

харахад, гадаад шилжилт хөдөлгөөнийг

зохицуулах эрх зүйн орчин, шилжилт

хөдөлгөөний

удирдлагыг

боловсронгуй

болгох,

гадаад

шилжилт

хөдөлгөөнд

оролцогчдын

хүний

эрхийн

байдлын

хэрэгжилт зэрэг асуудлыг нэлээд судалж

иржээ. Тухайлбал, Хууль зүйн үндэсний

хүрээлэн (2018), Т.Цогзолмаа (2017),

Х.Гэрэлчулуун (2011), Т.Солонго (2010) нар

хүн амын гадаад шилжилт хөдөлгөөний

талаарх олон улсын болон Монгол Улсын эрх

зүйн зохицуулалтын байдлыг, C.Одмаа (2016),

H.Намуундолгион (2015), C.Жандос (2014)

нар олон улсын ажиллах хүчний шилжилт

хөдөлгөөний удирдлагын асуудлыг магистрын

зэрэг горилсон судалгааны ажлын хүрээнд

судалсан байна. Тэдгээр ажлуудад гадаад

шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийн

эх үүсвэрүүдийг хязгаарлагдмал байдлаар

ашигласан, гадаад шилжилт хөдөлгөөний тоо

10

Болормаа.Ц (2019)