Previous Page  25 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 25 / 79 Next Page
Page Background

22

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

Зураг 3. Суурь үетэй харьцуулсан нэг хүнд ногдох хэрэглээний зардлын өөрчлөлтийн хувь

(цочролын дараах хэрэглээгээр эрэмбэлсэн)

Нийгэм-эдийн

засгийн

бүлгүүдэд

хэрхэн нөлөөлснийг авч үзэхдээ илүү

задаргаатайгаар үнэлэх хэрэгтэй. Зураг 4-д

ядуучуудын хувийг өрхийн төрлөөр, 3 өөр

нөхцөл байдлаар: КОВИД-оос өмнөх үе, цар

тахлын эдийн засгийн нөлөөтэй үе болон

эдийн засгийн хямралыг бууруулах чиглэлээр

нийгмийн хамгааллын арга хэмжээ авсны

дараах үеүүдийг харьцуулан авч үзлээ.

Энэ нь хүүхэдтэй бүхий л төрлийн өрхүүдийн

ядуурал суурь түвшинтэй харьцуулахад

буурсныг харуулж байгаа бөгөөд хүүхэдгүй

хосууд, нэг хүнтэй өрх болон насанд хүрсэн

гишүүдээс бүрдсэн өрхүүдийн ядуурал

нийгмийн

хамгааллын

арга

хэмжээг

хэрэгжүүлсний дараа ч нэмэгдсэн эсвэл

нэг хэвэндээ байна. Гэсэн хэдий ч дээрх

өрхүүдийн ядуурлын түвшин хүүхэдтэй

өрхүүдээс хамаагүй бага байна.