13
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
Эрэгтэй (28.2) хүн амтай харьцуулахад
эмэгтэйчүүд (26.3) дунджаар 2 насаар эрт
гэрлэж байна.
Гэрлэх
цэвэр
магадлал
15-29
насныхны хувьд насны бүлэг бүрт хүйс
харгалзахгүйгээр
нэмэгдээд
30-наас
хойш буурах хандлагатай байна. Харин
эмэгтэйчүүд 25 нас хүртлээ, эрэгтэйчүүд
30 нас хүртлээ огт гэр бүл болоогүй
тохиолдолд эсрэгээрээ гэрлэх магадлал
буурч, залуу насныхантай харьцуулахад
цаашид харьцангуй удаан хугацаанд ганц
бие амьдралаа үргэлжлүүлэхээр байна.
Ганц бие амьдрах хүлээгдэж буй дундаж
хугацаа
хүйсээр
ялгаатай
байна.
Тодруулбал, 25 хүртэлх насны залуу хүн
амын хувьд эрэгтэйчүүдийн ганц бие
амьдрах хүлээгдэж буй дундаж хугацаа
эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Энэ
нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс эрт
гэрлэж байгаатай холбоотой. Харин 25
нас (эрэгтэй 30 нас) хүртлээ ганц бие
амьдарсан залуусын хувьд 25 наснаас
хойш гэрлэх цэвэр магадлалд хүйсийн
ялгаа байхгүй боловч нас барах цэвэр
магадлал дахь хүйсийн зөрүүтэй байдлаас
шалтгаалан ганц бие амьдрах хүлээгдэж
буй дундаж хугацаанд хүйсийн зөрүүтэй
байдал үүсч эмэгтэйчүүд илүү удаан
хугацаанд ганц бие амьдрах хүлээлттэй
болж байна.
Монгол
эрэгтэйчүүд
эмэгтэйчүүдээс
хоёр жилээр хожуу гэрлэдэг боловч 10
орчим жилийн өмнө нас барж байгаа тул
огт гэрлээгүй байхдаа туулж өнгөрүүлэх
амьдралыннийтхугацааньэмэгтэйчүүдтэй
харьцуулахад 1.2 дахин их буюу төрснөөс
хойш амьдрах нийт хугацааны 41.4 хувийг
эзэлж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд
насан туршийн амьдралынхаа бараг
1/3-тэй тэнцэх (34 хувь) хугацааг огт гэр
бүл бололгүй амьдарч байгаад анхны
гэрлэлтээсээ хойш дунджаар 50.1 жил
амьдарч байгаа нь эрэгтэй (38.9 жил)
хүн амтай харьцуулахад 11.2 жилээр
урт хугацаа болж байгаа юм. Ийнхүү нас
баралтын хүйсийн зөрүүтэй байдлаас
шалтгаалан эмэгтэйчүүд амьдралынхаа
нийт хугацааны дунджаар сүүлийн 14.7
хувьд бэлэвсэн амьдрах хүлээлттэй
байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
NISR. (2014).
Marital Status and Nuptiality
(Report). Retrieved from National Institute
of Statistics of Rwanda website: http://www.
lmis.gov.rw/scripts/publication/reports/Fourth Rwanda Population and Housing
Census Marital status_ nuptiality.pdf
Roy, R., & Choudhury, L. (2020). Net Nuptiality
Tables for Males and Females of India and
some of its Selected States (2011).
Journal
of Humanities and Social Sciences Studies
,
2
(1), 118–140. Retrieved from www.jhsss.
org
Sardon, J.-P. (1994). Probabilities, frequencies
and events.
Population
,
6
(7), 151–157.
Retrieved from
https://www.researchgate.net/publication/11118580_Probabilities_
frequencies_and_events/stats
Б. Батмөнх, Д.Нарантуяа, Б.Энх-Амгалан,
Д.Хишигт, & Б.Оюун-Эрдэнэ. (2011).
Хүн
ам орон сууцны тооллого, 2010: Өрх гэр
бүлийн байдал
(Сэдэвчилсэн судалгаа).
Улаанбаатар: Үндэсний статистикийн
хороо.
Б.Наранчимэг. (2020). Анхны гэрлэлтийн
дундаж насыг тооцоолох аргачлалын
харьцуулсан шинжилгээ.
Монголын Хүн
Амын Сэтгүүл
,
30
(2), 19–32.
Үндэсний статистикийн газар. (2002).
Хүн
ам орон сууцны тооллого, 2000: Хүн
амын гэрлэлтийн байдал
(Сэдэвчилсэн
судалгаа). Улаанбаатар: Ти энд Юү
принтинг.
Үндэсний статистикийн газар. (2003).
Монгол
Улсын хүн ам хорьдугаар зуунд
(Эмхтгэл).
Улаанбаатар: Үндэсний статистикийн
газар.
Үндэсний статистикийн хороо. (2020).
Статистикийн мэдээллийн нэгдсэн сан.
Retrieved from
https://www.1212.mn/Үндэсний статистикийн хороо. (2020).
Хүн ам,
орон сууцны 2020 оны улсын ээлжит
тооллогын нэгдсэн дүн
. Retrieved from
https://1212.mn/BookLibraryDownload.ashx?u r l =Census2020 -Ma i n - r epo r t .
pdf&ln=Mn
ХАССТ. (2006).
Хүн ам зүйн үндсэн асуудлууд
(сурах бичиг). Улаанбаатар.