Previous Page  13 / 79 Next Page
Information
Show Menu
Previous Page 13 / 79 Next Page
Page Background

10

Дугаар (550) 31, 2021

Монголын хүн амын сэтгүүл

үргэлжлүүлэн ганц бие амьдрах хүлээгдэж буй

хугацаа (

0-4

0

,

e

)-г ашиглан дараах аргачлалаар

тодорхойлсон. Үүнд:

Анхны гэрлэлтээс хойш амьдрах дундаж

хугацаа

(

жил

)= Дундаж наслалт –

0-4

0

,

e

Ганц бие амьдралын нийт хугацаа

дундаж наслалт

0-4

0

,

e

(%)

=

* 100

3. ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Монголын хүн амын гэрлэлтийн цэвэр

хүснэгтийг хүйс тус бүрт тооцсон (Хавсралт

хүснэгт 1). Хүснэгт зохиох явцад тухайн насны

бүлэг дэх огт гэрлээгүй хүн ам дараагийн

насны бүлэгт шилжихдээ гэрлэх цэвэр

магадлалыг тооцож Зураг 1-т насны бүлэг,

хүйсээр харьцуулан харуулав.

Зураг 1. Гэрлэх цэвэр магадлал, насны бүлэг ба хүйсээр, Монгол улс, 2020 он

Эх үүсвэр: Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын мэдээнд үндэслэн тооцсон гэрлэлтийн цэвэр

хүснэгт, зохиогчийн тооцоо

Огт гэрлээгүй буюу ганц бие хүн амын хувьд

дараагийн насны бүлэгт шилжихдээ гэрлэх

цэвэрмагадлал 15-29 насныхооронд нэмэгдэх

хандлагатай боловч 29 наснаас хойш буурах

зүй тогтол ажиглагдаж байна. Гэрлэх цэвэр

магадлалын ерөнхий зүй тогтол 15-44 насанд

хүйсийн хувьд онцын ялгаагүй боловч 15-24

насны залуу эмэгтэйчүүдийн гэрлэх цэвэр

магадлал ижил насны эрэгтэйчүүдийнхээс

(0.1 пунктээр) илүү өндөр байв. Харин 25-

44 насны хүн амын гэрлэх цэвэр магадлалд

хүйсийн ялгаа өчүүхэн бага буюу зөрүүтэй

байдал бараг ажиглагдаагүй. Нөхөн үржихүйн

хожуу (45-49) насандаа анх удаа гэрлэх

цэвэр магадлал эрэгтэйчүүдэд өмнөх (40-44)

насны бүлгээс бараг 1.6 дахин нэмэгдсэн бол

эмэгтэйчүүдийн гэрлэх цэвэр магадлал 40-

44 насны бүлгийнхтэй харьцуулахад дөнгөж

0.01 пунктээр л нэмэгдэх хандлагатай байна.

Нөхөн үржихүйн хожуу насны бүлгийн хүн

амын хувьд гэрлэх цэвэр магадлал нь гэрлэх

үзэгдлээс илүүтэй нас баралтаас хамаарч

нэмэгдсэн байх боломжтой. Энэ нь хүйсээр

ялгаатай байж болно.

Тиймд насны бүлэг тус бүр дэх нас барах

цэвэр

3

магадлалыг хүйсээр зэрэгцүүлж авч

үзэх нь зүйтэй.

Огт гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүн амын нас

барах цэвэр магадлалыг насны бүлгээр Зураг

2-т харуулав.

Зургаас харахад бүх насны бүлэгт ганц бие

эрэгтэй хүн амын нас барах цэвэр магадлал

эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа ба насны

бүлэг ахих тусам нас барах цэвэр магадлал

дахь хүйсийн зөрүүтэй байдал нэмэгдэх

хандлагатай байна.

Хэдийгээр 25-44 насны хүн амын хувьд

гэрлэх цэвэр магадлалд хүйсийн ялгаатай

байдал бараг ажиглагдаагүй боловч нас

барах цэвэр магадлал дахь зөрүү нэмэгдэж

байгаа нь тухайн насны бүлгүүд дэх эрэгтэй

эмэгтэй хүн амын ганц бие амьдралаа

үргэлжлүүлэх хүлээгдэж буй дундаж хугацаа

хүйсээр ялгаатай болоход нөлөөлнө. Энэхүү

3

Гэрлэлтийн ерөнхий хүснэгт дэх гэрлэх магадлал болон

нийт хүн амын насны бүлэг дэх нас баралтын хандлагыг

ашиглан гэрлэлтийн цэвэр хүснэгтэд шууд бусаар тооцож

гаргасан нас барах магадлалыг

нас барах цэвэр магадлал

гэж нэрлэдэг.