8
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
арга хангалттай мэдээлэл өгч чаддаггүй
(Sardon, 1994). Харин Хажналын аргын
дутагдалтай байдлыг нөхөх, шинжилгээний
үр дүнг нарийвчлах зорилгын үүднээс
боловсруулагдаж, хөгжиж ирсэн гэрлэлтийн
талаар төвлөрсөн, цогц мэдээлэл өгч чаддаг
аргачлал бол гэрлэлтийн хүснэгт зохиох арга
юм.
Гэрлэлтийн хүснэгт нь гэрлэлтийн хандлага ба
хэв маягийн шинжилгээнд ашиглагдаж ирсэн
хамгийн эртний бөгөөд хамгийн боловсронгуй
арга техник гэж Малакер (1978), Кумар (1967)
нар тэмдэглэжээ. Гэрлэлтийн хүснэгтийг
насжилтын хүснэгтийн аргачлалаар зохиодог.
Гэрлэлтийн хүснэгт зохиох замаар хүн ам ганц
бие байх үеэс гэрлэх хүртэлх шилжилтийн
хэв маягийг нас, хүйсээр судалдаг шинжилгээ
гэрлэлтийн судалгааны томоохон чиглэлийг
тодорхойлдог. Хэрэв насны бүлэг нэмэгдэх
тусам ганц бие хүмүүсийн тоо хасагдах үйл явц
зөвхөн гэрлэлтээс хамаарна гэсэн төсөөллөөр
хүснэгт зохиовол гэрлэлтийн ерөнхий хүснэгт
гэж нэрлэнэ. Харин гэрлэлтийн цэвэр хүснэгт
нь нас баралтыг ганц бие хүмүүсийн насаар
шилжин хасагдах үйл явцад нөлөөлөгч
хүчин зүйлийн нэг гэж давхар тооцоолол
хийдгээрээ гэрлэлтийн ерөнхий хүснэгтээс
ялгаатай. Гэрлэлтийн ерөнхий хүснэгтийг
нас баралтын ялгаатай хэв маягтай бүс
нутгуудын гэрлэлтийн түвшин, хэв маягийг
харьцуулах зорилготой судалгаанд (хүн амын
тоо насаар шилжин хасагдах үйл явц дахь нас
баралтын нөлөөг саармагжуулж) ашиглахад
тохиромжтой. Гэрлэлтийн цэвэр хүснэгт бол
нас баралтыг тооцож гэрлэлтийн түвшин,
хэв маягийг илүү нарийвчлалтай тооцдог
загвар тул голдуу хүн амын нөхөн үржихүйн
хандлагыг судлах, төсөөлөх судалгаа
шинжилгээнд ашиглагддаг.
Гэрлэлтийн цэвэр хүснэгт нь судлагдаж
буй хүн амын хувьд ганц бие хүмүүсийн
гэрлэх магадлал, тухайн наснаас цааш
ганц бие амьдрах хүлээгдэж буй дундаж
хугацаа,
анхны гэрлэлтийн дундаж нас,
анхны гэрлэлтээс хойш амьдрах дундаж
хугацаа зэргээс гадна хүн амьдралынхаа
нийт хугацааны мөчлөгийн хичнээн хувийг
ганц бие амьдралаар туулж өнгөрүүлдэг
талаарх гэрлэлтийн хугацаатай холбоотой
дэлгэрэнгүй мэдээллийг тодорхойлоход
тусалдаг
(Roy & Choudhury, 2020).
1.2. Судлагдсан байдал
Монголулсынхүнамын гэрлэлтийнхугацаатай
холбоотой судалгаанд анхны гэрлэлтийн
ганцаарчилсан дундаж насны тооцоолол
голлох байр суурь эзэлдэг. Түүнчлэн
анхны гэрлэлтийн дундаж насны талаарх
судалгаа, тэдгээрийн хэрэглээг дурдвал
зөвхөн тооллогын мэдээлэлд үндэслэсэн
сэдэвчилсэн судалгаануудад (Б.Батмөнх нар,
2011; Үндэсний статистикийн газар, 2002)
Хажналын аргаар тооцож дүгнэлт хийсэн
байдаг. Гэрлэлтийн талаарх бусад судалгаа,
шинжилгээний ажилд хүн амын гэрлэх насны
талаарх мэдээллийг өөрөөр тооцож ашиглах
нь ховор байна.
“Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолох
аргачлалын харьцуулсан шинжилгээ” сэдэвт
ажил (Б.Наранчимэг, 2020)-д гэрлэлтийн
ерөнхий хүснэгт ба гэрлэлтийн цэвэр
хүснэгтийг 1989, 2000, 2010 оны ХАОСТ-
ын мэдээллүүдэд үндэслэн зохиосон нь
Монголын хүн амын гэрлэлтийн насны
шилжилтийн хэв маягийг тодорхойлох
судалгаанд аргазүйн талаас томоохон хувь
нэмэр оруулсан бүтээл болсон юм. Энэхүү
судалгаа нь анхны гэрлэлтийн дундаж насыг
ялгаатай арга зүйгээр харьцуулах зорилготой
хийгдсэн тул хүн амын гэрлэлтийн насны
шилжилтийн хэв маягийн талаарх дэлгэрэнгүй
тайлбар хийгдээгүйг дурдах нь зүйтэй.
1.3. Зорилго, зорилтууд
Судалгаагаар гэрлэлтийн цэвэр хүснэгт
зохиож, түүнийг ашиглан Монгол улсын хүн
амын гэрлэлтийн хугацаатай холбоотой
сонгосон үзүүлэлтүүд хүйсээр ялгаатай
эсэхийг тодорхойлох зорилго дэвшүүлсэн.
Үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг
дэвшүүлж байна. Үүнд:
Тооллогоор өгөгдсөн ганц бие хүн амын
мэдээлэл болон насны бүлгээр өгөгдсөн
нас баралтын мэдээлэлд тулгуурлан
эрэгтэй, эмэгтэй хүн амын хувьд тус тусад
нь гэрлэлтийн цэвэр хүснэгт зохиох;
Гэрлэлтийн цэвэр хүснэгтийн мэдээллийг
ашиглан гэрлэлтийн хугацааны талаарх
үзүүлэлтүүд (
анхны гэрлэлтийн дундаж
нас, гэрлэх магадлал, ганц бие амьдрах
хүлээгдэж буй хугацаа, ганц бие
амьдралын хугацаа,
анхны гэрлэлтээс
хойш амьдрах дундаж хугацаа гэх мэт)-ийг
тооцож хүйсээр харьцуулах;