Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

EQ ба

ИТГЭЛ НАЙДВАР

Х

үний амьдралын чанар, ёс зүйн байдал нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвараас (Emotional Quotient

цаашид EQ гэх) хамаарч төлөвшдөг гэсэн нотолгоо улам бүр батлагдсаар байна. Өнөөдөр манайд

“EQ чухал болсон” гэж ярих нь олширч, зарим боловсролын байгууллага энэ чиглэлээр сургалт, үйл

ажиллагаа эрхлэх болжээ.

1990 онд анх АНУ-ын Петр Саловей, Жон Мэйер нарын эрдэмтэд өгүүлэл бичиж, сэтгэл судлаач, сэтгүүлч

Даниэл Голмэны “Emotional Intelligence” ном 1995 онд хэвлэгдсэнээс хойш бестселлер болж, 40 гаруй орны хэл

дээр орчуулагдсанаар EQ-ийн талаар дэлхий нийтээрээ анхаарах суурь тавигдсан байна.

EQ-г хүн өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, хянах, эрмэлзэлтэй, тууштай, бусдыг ойлгох, сонсох, хамтран

ажиллах ур чадвар гэж тодорхойлжээ. Мөн “хувь хүний чадамж нь мэдлэг, чадвар, ойлголцол, эв дүй, хандлага,

туршлага, сэдэл зэргийн харилцан нөлөөлөл бүхий тор шиг олон талст байдлыг агуулдаг” [Klieme,E. 2006] гэж

тодорхойлсон байна.

Өнөөгийн

хүүхдүүд

бол

эдийн

засаг,

технологийн хөгжлийн санамсаргүй золиос

болж байгаад эцэг эхчүүд санаа зовсон ч тэдний

“хүн байх-EQ” боловсролыг өөрсдөөсөө холдуулж

бусдад даатган, ажлын байран дээрээ илүү их

цаг өнгөрөөх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ нь

хүүхдүүд найз нөхөдтэйгээ тоглож наадах, эцэг

эх, ах дүүс, хамаатан садантайгаа хамт амьдрах

өдөр тутмын амьдралаар уламжлагдан ирдэг хүн

хоорондын харьцаа, хандлагын чадвар буюу EQ

хөгжих боломжийг хязгаарласаар байна.

Эцэг эх, хүүхдүүд хоорондын харилцаа удаан

хугацаанд хол, хөндий байснаар хүүхэд асар

их хэмжээний сэтгэл зүйн хохирол амсдаг. Эцэг

эх нь хүүхдийнхээ баяр хөөр, гуниг, тэврүүлэх

гэх мэт хэрэгцээг үл тоох, сэтгэл хөдлөл, бусдыг

ойлгох чадвараа харуулахгүй байвал хүүхэд нь

мэдрэмжээ илэрхийлэхээс зайлсхийж эхэлдэг.

Ийм байдал удаан үргэлжилсээр байвал сэтгэл

хөдлөл, дотно харилцааны чадвараа үгүйсгэсээр

насан туршийн хөгжил, төлөвшилд нь ил, далд

шууд нөлөөлдөг.

Харвардын сэтгэл судлаач, олон талт оюун

ухааны онолыг боловсруулсан Ховард Гарднер

хүүхдүүдийг айлган сүрдүүлэх, эсвэл шагнал

урамшуулал өгөхөөс илүү эерэг хандлага, итгэл

найдвар нь дотоод талаас нь идэвхжүүлдэг учир

тэднийг “хүн болж” төлөвшихөд хамгийн эрүүл,

зөв арга зам гэж тодорхойлжээ. Боловсролын

байгууллагууд хүүхэд бүрийн онцлог давуу тал

дээр тулгуурлан, чаддаг зүйлээр нь дамжуулан

оролцуулах аргаар сургалт үйл ажиллагааг

тасралтгүй зохион байгуулах нь тэдний EQ

хөгжих, итгэл найдвар төлөвшихөд чухал

үүрэгтэй.

Өнөө үед хүн төрөлхтний түүхэнд

байгаагүй хугацаагаар хүүхдүүд дэлгэц

ширтэн ганцаараа цагийг өнгөрөөх болсон

нь урьд үзэгдээгүй бодит байдал. Энэ цаг

үеийн технологийн чадвартай хүүхдүүдийг

бусад хүмүүсийн мэдрэмж, сэтгэл хөдлөл,

хэрэгцээ, зовлон жаргалыг ойлгон мэдрэх

чадварт суралцах боломж олгох нь маш

том сорилт болж байна.

Хүүхдүүд үнэ цэнээ мэдэрч чадахгүй, сурах хүсэл

эрмэлзэлгүй болох үед сургууль дээр болон хаана

ч уйдаж зодолдох, ганцаардах, сэтгэл гутралд

орох, ууртай, дуулгаваргүй, санаа зовомтгой,

түрэмгий хэвийн бус үйлдэл хийхэд хүрдэг.

Харин хүүхэд ямар нэгэн сонирхон судалсан,

анхаарч санаа тавьдаг зүйлтэй болж, түүнийгээ

хийхдээ аз жаргал мэдэрч байгаа үед хамгийн

EQ БА ХҮҮХЭД