Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

НИЙТЛЭЛ

ТОГТОХЫН ЧУЛУУН

Доктор (Ph.D.), МУИС-ийн Тогтвортой

Хөгжлийн Хүрээлэнгийн захирал

НИЙТЛЭЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

НЭГ НУТАГ УСНЫХАНД УЛАМЖЛАЛТ

БЭЛЧЭЭР НУТГИЙГ ЦОГЦООР НЬ

НИЙТИЙН БУЮУ ХАМТЫН

ӨМЧ ХЭЛБЭРЭЭР ЭЗЭМШҮҮЛЬЕ!

Байгалийн баялаг бол төрийн өмч гэсэн Их хурлын, нийтийн өмч гэсэн Ерөнхийлөгчийн ялгаатай

саналуудын талаарх хэлэлцүүлэг ид өрнөж байна. Defacto Жаргалсайхан “БАЙГАЛИЙН БАЯЛАГ ЯГ ХЭНИЙ ӨМЧ

ВЭ?” 2019 оны 8-р сарын 1-ний тэргүүн өгүүлэлдээ “Үндсэн Хуулиндаа иргэдийн болон нийтийн өмч гэхийн

оронд хувийн (хувь хүн, хуулийн этгээдийн), хамтын (тодорхой байршилд оршин суугаа бүлэг хүмүүсийн),

улсын (монголын бүх иргэдийн) өмч гэвэл олон улсын жишигт нийцнэ” гэсэн санааг дэвшүүлжээ. Үүнээс

тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах төдийгүй нүүдлийн соёл

иргэншлээ хадгалан тогтвортой хөгжихөд нэн чухал “хамтын (тодорхой байршилд оршин суугаа бүлэг

хүмүүсийн) өмчийн” санааг дэмжиж энэхүү өгүүллийг тэрлэв. Хамтын өмч нь нийтийн өмчийн нэг хэлбэр

гэсэн агуулгаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа болно.

М

онголчуудын үнэт зүйлсийн нэг бол байгаль

орчинтойгоо зохицон хэдэн мянган жил

тогтвортой оршин тогтносоор ирсэн

нүүдлийн соёл иргэншил. Үүний амин сүнс нь

байгальтайгаа өдөр бүр харьцдаг соёл, уламжлалт

мэдлэг менежмент, хамтран аж төрөх ёс. Нэг нутаг

усныхан олон зуун жил байгальтайгаа зохицож,

хамтран тогтвортой амьдарсаар өдийг хүрчээ.

Сэргээгдэх байгалийн нөөц баялаг бол монголчуудын

тогтвортой аж төрж ирсний үндэс байсаар ирсэн

төдийгүй байх ч болно. Монголчуудад байгалийн

баялагийг тэгш хүртээх тухай хэлэлцэж буй энэ

түүхэн цаг үед сэргээгдэх байгалийн нөөц баялагийг

уламжлалт нэг нутаг усныханд эзэмшүүлэх нь Монгол

Улсын тогтвортой хөгжлийн суурь болох юм. Иймээс

газар нутаг, газрын дээрх баялаг (ой, ус, амьтан,

ургамал болон байгалийн бусад баялаг)-ийг нэг

нутаг усныханд нь хамтын өмч хэлбэрээр цогцоор нь

эзэмшүүлэн, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн

технологийн хүчээр сэргээн хөгжүүлэх тухай санааг

миний бие монголын бэлчээрийн нийгэм-экологийн

тогтолцоог олон жил судалсны үр дүнд тулгуурлан

дэвшүүлж байна.

Нэг нутаг усныхан

гэсэн уламжлалт ойлголт нь

сүүлийн үед ихэвчлэн барууны нөлөөгөөр шинээр

бий болсон малчдын бүлэг, бэлчээр ашиглагчдын

хэсэг, ойн нөхөрлөл, байгаль хамгаалах нөхөрлөл,

хоршоо зэргээс илүү цогц ойлголт. Нэг нутаг

усныханд хүмүүс нь ч, мөн нутаг ус нь ч орж

байгаагаараа илүү цогц юм. Нэг нутгийнхан, нэг

голынхон, нэг усныхан, хот айл, саахалт айл гэх мэт

олон ойлголтуудыг нэгтгэн нэг нутаг усныхан гэж

нэрийдлээ.

Нэг нутаг усныхан соёлын цогц ландшафтаа олон

зуун жил эзэмшин тогтвортой амьдарсаар өдий

хүрсэн юм. Соёлын уламжлалт ландшафт нь нэг

нутаг усныхны хамтран ашигладаг дөрвөн улирлын

бэлчээр, ус, отор, нөөц бэлчээр болон нутгийн

иргэдийн шүтлэгтэй газар нутаг бүгдийг хамарна.

Харамсалтай нь соёлын цогц ландшафтыг хэсэгчлэн

хуваах үзэгдэл харийн нөлөөнд орсон хэдэн зуун

жил үргэлжилсээр ирсэн. Гэвч нэг нутаг усныхан

болон соёлын цогц ландшафт нүүдлийн соёл

иргэншлийн цөм тул өдий болтол их бага хэмжээгээр

хадгалагдсаар ирлээ. Ялангуяа зах хязгаар нутгаар

илүү сонгодог байдлаараа байсаар байгааг сэргээх

нь үндэсний аюулгүй байдалд бүрэн нийцэх нь

ойлгомжтой.

Байгалийн баялаг төрийн өмч байх нь зүйтэй

гэсэн санаагаа хамгаалан Занданшатарын ярьсан

Хардины (1968)

1

“нийтийн өмчийн эмгэнэл” санааг

бүх эрдэмтэд санал нэгтэй дэмждэггүй. Тухайлбал, улс

төр судлаач Елинор Остром

2

нийтийн буюу хамтын

өмчийн ач холбогдлыг нотолсон судалгаагаараа

эдийн засгийн салбарт нобелийн шагналыг 2009