Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

ӨВС, МАРИХУАН,

КАННАБИС…

ИНГЭЭД ЯРЬДАГ

НИЙГЭМ БОЛ

ЯМАР УУ?

Би хар тамхи судалдаг. Зураг дардаг, хар

тамхитай холбоотой түүхэнд хоббирдог.

Вьетнамд нэг мөсчин (methamphetamine) эрийг

дагаж зураг авсан “дадлага” бий. Хонг Конгийн

Макдоналдс-д Героин (opioid) өөртөө тарих

Австрали эрийг ч өөрийн 2 нүдээр харсан удаатай.

“Намайг дагуулаад яв, харъя!” гээд л дагaчихдаг.

Табүү сэдвийн мөрөөр ...,

AGNUUSH

АСУУЛТ ЭНГИЙН- ЯАГААД?

Ихэнхдээ сэтгэцийн травма, гэр бүлийн

асуудал, өөрийн хувь хүний зан төлөвшлийн

нөлөө байдаг. Хар тамхины төрөл бүр өөр

өөрийн өгөгдөлтэй, дотроо их олон хуваагддаг.

Хятад улс мөс-ний үйлдвэрлэлээрээ дэлхийд

тэргүүлдэг бол байнгын үйлчлүүлэгч нь Монгол.

Колумбитай ойрхон улс кокаинд живэх бол

Афганистанд 12-той хүүхдүүд героин-д донтох

нь энгийн л үзэгдэл юм.

Поппи ургамлын балыг химийн урвалд оруулж

гаргаж авдаг Героин гэх хар тамхи бий. Нэг

удаагийн тарилтаароргазмыг 1000 үржүүлсэнтэй

тэнцэх таашаалыг тархинд задлаж өгдөг.

Хэрэглэсэн хүн шууд донтдог героиныг дэлхийн

хамгийн аюултай хар тамхи гэж нэрлэдэг байсан

цаг саяхан.

Тэгтэл героиныг ардаа хол орхих Фентанил

гэх синтетик героин гараад ирчихсэн. Саяхан

Карфентанил гээд Фентанилаасаа 100 дахин

илүү хүчтэй синтетик героин шинээр гараад

ирлээ. Химийн, байгалийн л гэж ялгардаг үе

хөгжөөд синтетик гэх цоо шинэ нэр төрлийн хар

тамхитай болоод байгаа. Яагаад хүмүүс донтоод

байна гэдгийг асуухтай зэрэгцэж энэ бүх үхлийн

ард хэн нь мөнгөө тоолж суугаад байгааг хайж

олж таслан зогсоох нэн шаардлагатай байна.

Тооцоолоод үзье л дээ.

Өнөөдөр сонины гаргасан энэ мэдээ

хэрэв үнэн бол Б.Баттүшигийн

70 кг героины цаана хэчнээн төгрөг яригдаж

байгааг зүгээр л тооны машинаар бодоод нэг

үзье.

НҮБ-ын гаргасан энэ судалгаагаар

Герман

улсад худалдаалагдсан героины 2006–2016 оны

z