Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

НИЙТЛЭЛ

Өнөө үеийн “Ардчилсан” нийгэм прогрессив шийдлүүдийг олж хэрэгжүүлдэг байх ёстой.

Ярьдаг байх хэрэгтэй, сэдэв болгож хамтдаа гаргалгааг эрж дадах хэрэгтэй. Хэдий болтол

секс, хар тамхи, бие үнэлэлтийг табүү сэдвээр нь дарлаж харлуулах гээд байгаа юм бэ?

ХАМААГҮЙ, БИ ЯРИНА

Хар тамхи гэсэн

хар сэдвийн цаана

олон мянган түүх,

төрөл бүрийн

шалтгааны улмаас

донтсон, хэлмэгдсэн,

мэдээгүйгээсээ болоод

сэтгэл зүйгээрээ хохирсон

хүмүүс байдаг. Өнөөдөр

ард иргэддээ зааж сургаж

зөв замд нь залах ёстой

бидний толгой-Төр ажлаа

хийдэггүй. Ганц хэлдэг

юм нь- “Шорон!”

Нэн тэргүүнд

бид бүгдэд хар тамхины

хэрэглэгчдийн судалгаа

хэрэгтэй

байна. Мөн

ам нээ

дэг болмоор байна, үзэл бодлоо нээлттэй хуваалцаж

ярьж дадах хэрэгтэй байна. Хэн ч ярихгүй болохоор монголын хөрсөнд ойр

шийдлүүдийг хэлэлцэх хүнгүй болоод байна.

Хуулийн

хүрээнд

өөрчлөлт

оруулах зайлшгүй

шаардлагатай

.

Зарсан, хэрэглэсэн 2 онцын ялгаагүй яллагдаж байгаа нь хар тамхины

нийлүүлэлтийг дэмжээд байна. Хар тамхийг төрлөөр нь ангилж яллахгүй

байгаа нь хар тамхины хэрэглээг хавтгайруулж хүнд химийн гаралтай хар

тамхинд донтогчдын тоог асар хурдтай нэмэгдүүлж байна.

Хар тамхинд донтогчдын сэтгэл зүйг эмчилж, өөрийгөө олоход нь тус

болох програм идэвхжүүлж,

тусгай эмнэлэг, тусгай эмчээр

яриулах

хэрэгтэй байна. “Би донтчихлоо, туслаач!” гэх

тусламжийн дугаар

тай

болох цаг нь хэдийн болсон гэж харж байна.

Үргэлжлэ

л бий…

Хар тамхи хэрэглэсэн хүмүүс өөрсдийгөө хохироосон гэмтэн болохоос бусдын биед

хутга мэс хүргэж аллага үйлдсэн ялтан биш юм.

2019 оны 7-р сар