Previous Page  12 / 12
Information
Show Menu
Previous Page 12 / 12
Page Background

12

Нэг нутаг усныхны тоонд гадаадад суугаа болон хот газар явсан хүмүүсийн нэр бичээстэй байх нь хөдөө нутгаа

хамтран хөгжүүлэх нэг механизм болно. Өөрөөр хэлвэл, хөрөнгө мөнгө, технологи, мэдээллийн урсгалыг хотоос

хөдөө рүү чиглүүлэх боломж нээгдэнэ. Нөгөө талаас хотынхонд ч нутгаа хөгжүүлэх, нутагтаа амран эрүүлжих

явц улам эрчимжих сайн талтай. Байгаль соёлын аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэр хамтран байгуулж, хөдөө

нутгаа хөгжүүлснээр Улаанбаатар хотын хүн амын ачаалал буурахад нөлөөлөх бусуу.

Хот суурин, дэд бүтэц болон тариалангийн газар нутгийг хөгжүүлэхдээ суурин соёл иргэншлээс

суралцах хэрэгтэй нь ойлгомжтой. Харин хөдөө нутгаа хөгжүүлэхдээ уур амьсгал, хуурай газар

нутагтаа дасан зохицож олон зуун жил тогтвортой оршсон нүүдлийн соёл иргэншилдээ

тулгуурлавал илүү зохистой. Нэг нутаг усныхан бол уламжлалт нийгэм-экологийн тогтолцоо

бөгөөд хөдөө нутгийн хөгжлийн цөм болох боломжтой. Гэхдээ экологийн бүс бүрийг өөрийн

онцлогт тохируулан хөгжүүлэх хэрэгтэй.

Гэрээнд газар нутаг болон байгаль орчноо хамгаалах үүргийг тод томруунаар зааж өгөх нь

зүйтэй. Хэрэв уламжлалт газар нутгийнхаа эзэн болж чадахгүй, харийн хүмүүст ашиглуулах

эсвэл байгаль орчноо доройтуулах аваас гэрээг цуцлан буцаагаад улсын болгох эрхийг төр өөртөө

үлдээнэ. Мөн нийтийн болон улсын тусгай эрх ашгийн үүднээс гэрээг нутгийнхантай зөвшилцөн

өөрчлөх эрхийг төрд үлдээхгүй бол гэр хорооллын газрын хувьчлал дэд бүтэц байгуулахад саад

болсонтой адил зүйл гарч болзошгүй.

Соёлын уламжлалт ландшафтыг нэг нутаг усныханд нь эзэмшүүлэн, нүүдлийн соёл иргэншлийг

орчин үеийн мэдээлэл харилцаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг технологийн хүчээр сэргээн хөгжүүлэх

санаагаа мэргэн уншигчдын оюун бодлыг өдөөн хүргэж байна. Газар, түүн дээрх баялаг, ой, усны

нөөц, ан амьтан зэрэг сэргээгдэх байгалийн нөөц баялагийг уламжлалт нэг нутаг усныханд

хамтын өмч хэлбэрээр эзэмшүүлэх нь “Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,

үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэсэн Үндсэн хуульд

шинээр оруулах тулгуур санааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шинэчлэл төдийгүй Монгол Улсын

тогтвортой хөгжлийн суурь болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

онд хүртсэн. Тэрээр дэлхийн олон газарт нийтийн

буюу хамтын өмчийн засаглал өөрсдийн төдийгүй

ирээдүй үеийн хэрэгцээг амжилттай хангаж байгааг

харуулсан юм. Остром хамт олноороо нийтийн

эзэмшлийг тогтвортой бөгөөд тэгш засаглах 8

зарчмыг олон жилийн судалгаанд тулгуурлан

гаргасан байдаг (1990). Соёлын уламжлалт ландшафт

буюу сэргээгдэх байгалийн нөөцийг цогцоор нь нэг

нутаг усныханд нь эзэмшүүлэхдээ энэ 8 зарчмыг

монголынхоо нөхцөлд тохируулан баримтлах нь

зүйтэй.

Говь, хээрийн бүсэд

нүүдлийн мал аж ахуйгаа

аль болох уламжлалт байдлаар хадгалах нь уур

амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой нийцнэ.

Нэг нутаг усныханд уламжлалт соёлын ландшафтаа

хамтран эзэмших эрхийг нь тодорхой хугацаагаар

гэрээгээр өгөх хэрэгтэй. Говь, хээрийн бүс нутагт

уур амьсгалын хэлбэлзэл их тул том газар нутагт

нүүдэллэж дасан зохицох шаардлага гардаг. Хүн

ам сийрэг говь, хээрт газар нутгаа эзэнтэй байлгах

нь үндэсний аюулгүй байдлын үүднээс ч зөв зүйтэй

бодлого болно.

Хангай нутагт

нэг голынхонд уулын

амаар нь гэрээгээр эзэмшүүлж болно. Зөвхөн

бэлчээрээ эзэмших биш, газар дээрх бүх

байгалийн нөөц баялаг болох гол горхи,

булаг шанд, ой мод, ан амьтнаа хамтран

эзэмшин, хайрлан хамгаалах үүргийг давхар

оноогууштай. Уулынхаа аманд цэцэрлэг,

бага сургуультай болж, нутгийн амралт,

аялал жуулчлалын бааз, малын түүхий эдийн

бүтээгдэхүүний жижиг үйлдвэрлэл зэрэг бичил

бизнес эрхэлвэл бүр сайн.

Монголын нэг нутаг усныхан дахин нэгдэн, уламжлалт соёлын ландшафт-

байгалийн нөөц баялагаа эзэмшин, орчин үеийн технологи нэвтрүүлэн,

улмаар бие даан тогтвортой хөгжиж мандан бадрах болтугай!

[1] Hardin, G (1968). "The Tragedy of the Commons". Science. 162(3859): 1243–1248.

[2] Ostrom, Elinor (1990). Governing the Commons: The Evolution of Institutions for

Collective Action. Cambridge University Press. ISBN 978-0-521-40599-7.