Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Хятадын авлигын эсрэг тэмцлийн логикоор харвал монголд үнэндээ анхны үе шат нь ч эхлээгүй

байна. Авлигыг монголын нийгмийн биед ургасан хорт хавдар гэвэл түүнийг арилгаж эмчлэхийн

оронд, өнгөлөн далдлаж нууж хаасаар өдий хүрлээ. Улмаар авлигыг төрийн том албан тушаалын

халдашгүй эрх гэгч бамбайн дор оруулж дархлаажуулахыг оролдож байна.

Ард түмэн ухаантай учраас авлигатай тэмцсэн дүр эсгэж буй энэ эрх баригчдын үйлдлийг янз

бүрийн хэлбэрээр эсэргүүцэж байгаа ч, тухай бүрт аль нэг этгээд улс төрийн ашиг хонжоо болгон

завшдаг болжээ.

Авлига бол Монгол улс ардчилал, зах зээлийн сонгосон замаараа тууштай явахад нүдэнд үл

үзэгдэх хамгийн том саад нь. Авлигатай төр засаг иргэдийн хийж бүтээх, түүнийхээ хэрээр сайн

сайхан амьдрах боломжийг хулгайлж байна. Бид төр засгаа авлигаас салгаж, цэвэрлэж чадахгүй бол

төрийн ажилтнууд тэрбумтан болдог, бусад нь ядуурч, улмаар нийгмийн баян, ядуугийн ялгаа нь

улам тэлсээр байх болно. Нийгэмд уур бухимдал үүсч, эцэстээ үймээн болж, түүнийг далимдуулан улс

оронд сахилга журам сахиулах нэрээр хэн нэгэн хүн хувийн засаглалаа тогтоохыг оролдож мэднэ.

Авлигыг устгахгүй бол ардчиллыг маань дарангуйлал устгах болно.

2016.01.06

МОНГОЛД АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЭХЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙНА

НИЙТЛЭЛ

ДеФакто

нь заан хэвлэсэн байна. Тэд УИХ-ын гишүүд, сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд бөгөөд

газар, өмч хөрөнгө завшсан байна.

Монголын улс төрийн эрх баригчид бие биенийхээ гэмт үйлдлээр харилцан барьцаалж амыг нь

таглаад суучихсан авлигын томоохон хэргүүд энэ мэтээр гэмт хэрэг биш бага сага алдаа, эсвэл юу ч

биш болчихдог зуршил тогтов. Хааяа нэг “барын зулзага, ялааны” хэрэг илэрч, дунд, доод түвшний

зарим ганц хоёр түшмэдийг золиослож, “сор тахиж” сүржигнэхээс монголын авлигын эсрэг тэмцэл

хэтэрсэнгүй.