Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

ТЭГТЭЛ УЛС МААНЬ ЮУ ХИЙЖ БАЙНА ДАА?

Энэ бол хамгийн нийтлэг жишээ. Ихэнх нь зүгээр л мэддэггүй, юу руу хошуу дүрж байгаагаа

мэдэлгүй мансуурчихсан сууж байдаг.

2 жил мөсөнд донтсон нэг танилын анх

орсон түүх нь “Май энэ лаг гоё юм, амсаад

үзээрэй” гэх шинэхэн танилаас эхтэй.

Салахдаа өнөөх эр нь хөнгөн инээмсэглээд

“Маргааш эргээд холбогдоно биз” гээд явж.

Маргааш нь холбогдсон чинь “Алив хүрээд

ир, шараа тайл” гэсэн байгаа юм. Манай

хүн “Энэ зүгээр гэсээн” гэдэгт нь итгэчихсэн

намайг ятгаж нэг үзсэн гэдэг.

Бамбай буутай нөхөд хаалга үүд балбаж,

цонх хагалж баатарлаг царайлж харагддаг.

Ардаа түгшүүрний ая наачихсан. Иймэрхүү

л пропагандагаар занималддаг, манай Хар

Тамхитай Тэмцэх Албаны ‘Фэйж’ хөгжүүлэлтийн

мэргэжилтэн.

Саяхан музей нээсэн гэнэ лээ, хүссэн нь орж

болно гэсэн. Тэр чигтээ хар тамхины талаар

танин мэдэхүйн өрөө юм гэнэ. Маниус нь нэг

өглөө сэрээд л “Заа хар тамхиа явж судлая даа!”

гэх ёстой юм байх. Амьдралтай ойр, ард иргэддээ

хүрэхээр ажилд хөрөнгө гаргахгүй, бас л татвар

төлөгчдийн мөнгө цаана нь хямраастай.

НИЙТЛЭЛ

Хар тамхи бол манай улсын

нууц данс. Өгөөж нь түнэр

харанхуйд эргэлддэг. Нийгэм

нь ам дамжсан яриа дагаж

хэрэглэгч болсоор хохирдог.

Эцэст нь мөнгөө ч хүүлүүлдэг,

бие ээ ч үнэлдэг. Өнөөх нь ч

тэр харанхуйдаа, хэн ч үл

мэднэ. Улс нь хар тамхийг

төрлөөр нь ангилдаггүй,

бөөгнүүлээд шоронгийн

шалаар зулчихдаг. Юуг нь

ч сургаж заагаагүй жаахан

хүүхдүүдээ л аваачаад

алуурчидтай нэг өрөөнд

оруулчихдаг!