Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хятад улс авлигатай ийнхүү амралтгүй,

тасралтгүйгээр тэмцээд буйн цаад шалтгаан

юу вэ? Ерөнхийлөгч асан Жан Заминь “Авлига

бол нам, төрийн бие дэх хорт хавдар, түүнийг

өөгшүүлвэл манай нам, улс төрийн эрх мэдэл,

социалист шинэчлэлийг нураах болно” гэж хэлж

байжээ. Түүнийг залгамжлагч Ху Жинтао “Авлига

бол намыг устгаж, цаашлаад улс орныг ч унагах

аюултай” гэж хэлсэн нь бий. Тэд хэлж байсан,

харин одоогийн Ерөнхийлөгч Си яагаад ийм

хүчтэй тэмцэх болов оо.

Учир нь сүүлийн 30-аад жилд авлигын цар

хүрээ, төр засгийнхны баярхсан амьдрал,

тансаглал асар ихсэж, ард иргэдийн дургүйцлийг

хүргэх түвшинд хүрсэн юм. Хятадууд түүхэндээ

төр засагт хамгийн ухаалаг, шударга, нийгмийн

төлөө сэтгэлтэй хүмүүс ажилладаг (meritocracy),

тэд бүхнийг мэдэж шийдэж чаддаг гэж Күнзийн

үеэс итгэжиржээ. Гэтэл одоо төр засагт буй хүмүүс

тийм биш болох нь танигдахаар улс төрийн бүх

системд иргэд нь итгэхээ больж, эргэлзэж эхлэж

буй нь төрийн тогтолцоонд аюул учруулах юм.

Тийм ч учраас авлига нь Хятадын өнөөгийн

төр засгийн оршин тогтох, эсэх асуудал аль

хэдийн болчихсон, түүнийг устгаж арилгахаас

өөр сонголт байхгүй гэж Ерөнхийлөгч Си

Зиньпин үзэж байна. Тэр авлигыг үндсээр нь

арилгахын төлөө чадах бүхнээ хийнэ, “Амьдрах,

үхэх хамаагүй, миний нэр төр яах нь ч хамаагүй”

гэж Улс төрийн товчооны нэгэн хурлын үеэр

хэлснийг “The Diplomat” сэтгүүл эш татжээ.

АВЛИГА ЯАГААД ТИЙМ АЮУЛТАЙ ГЭЖ?

АВЛИГА - МОНГОЛЫН НИЙГМИЙН

Шинэ оныг би замд, Бээжинд угтаж таарав.

“China Daily” сонин 2016 оны анхны дугаартаа

Хятад улс авлигын хэрэгт сэжиглэгдсэн, гадаад

руу дүрвэсэн оргодлуудыг хүчээр болон сайн

дурын үндсэн дээр эх оронд нь авчирсан тухай

мэдээлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татав.

Үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг

удирдаж буй Хятадын Коммунист намын

Төв хорооны сахилга бат шалгах төв комисс

“Тэнгэрийн сүлжээ” нэртэй үйл ажиллагааг олон

улс даяар өрнүүлж буйг дурджээ.

Ардын дээд прокурорын тусгай ажиллагааны

үр дүнд 108 хүнийг гадаадын 29 улсаас тухайн

орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран

ажиллаж буцаан авчирсны 70 нь сайн дураараа

иржээ. Тэд нийтдээ 180 сая ам.долларын

хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа

бөгөөд тэдний 31 нь гадаадад арав, долоо нь

хорин жилээс дээш хугацаагаар амьдарсныг

тэмдэглэсэн байна.

Бас Улсын аюулгүй байдлын яамны “Үнэгний

ан-2015” үйл ажиллагааны үр дүнд оны эхний

есөн сард хууль бусаар хөрөнгөжөөд зугтан

дүрвэсэн 556 оргодлыг 59 орноос баривчлан

авчирчээ.

Оны хамгийн сүүлчийн өдөр Байгаль

хамгаалах яамны дэд сайд асан Жанг Лижуныг

компаниудаас хууль бусаар мөнгө завшсан,

хамаатан саднаа ажилд оруулсан, албан

тушаалыг нь ахиулсны төлөө бусдаас авлига

авсан гэдгийг нь тогтоон баталсан, шоронд

үргэлжлүүлэн хорьж, шүүхийн шийтгэл хүлээлгэх

болсноо зарлав.

“ХОРТ ХАВДАР”