Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

Эцэг эх, үр хүүхдийн хоорондын үл анзаарагдах хэдий ч амьдралын үндэс суурь болсон тоо

томшгүй нандин харилцааг анхаарч, хөгжүүлэх нь EQ болон хүн чанар, аюулгүй амьдралын баталгаа

болно. Нэг удаагийн болон хэсэг хугацааны сургалтаар EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг

хөгжүүлэхээс илүүтэй өдөр тутмын гэр бүлийн амьдрал, нийгэм, цэцэрлэг, сургуулийн соёлын орчин,

харилцаа хамгийн чухал нөлөөтэй.

EQ БА ГЭР БҮЛ

сайн суралцдаг. Тиймээс 2012-2016 онд Авьяас,

Ном, Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн

шалтгаан нь хүүхэд бүр “Би чадна” гэсэн итгэл

найдвар, үнэ цэнээ мэдэрч, суралцах чин хүсэл

эрмэлзэлтэй болох нь олон асуудлын шийдэл

байсан юм. Хүсэл эрмэлзэл дүүрэн шавь нараа

харсан багш өдөр бүр хичээн хөгжиж, эцэг эх,

олон нийт хамтран оролцож, бүтээлч боломжийг

олон сургуулиуд батлаж байсан ч 2016 оноос

боловсролын салбар шалгаж өөрчлөхийн донд

автаад, юу чухал гэдгийг анхаарах сөхөө алга.

АНУ-ын Канзасын их сургуулийн сэтгэл судлаач С.Р.Снайдер дараах судалгааг хийжээ.

Коллежийн оюутнуудаас “Хэдийгээр та B үнэлгээ авах зорилго тавьсан боловч чиний эцсийн

дүнгийн 30 хувьтай тэнцэх эхний шалгалтын хариу гарахад чи D үнэлгээ авсан байв. Одоо та

D үнэлгээ авснаа мэдсэнээс хойш нэг долоо хоног өнгөрсөн байна. Та юу хийх вэ?” гэж асуужээ.

Өөртөө итгэх итгэлээс хамаарч ялгаатай хариултууд өгсөн байгаа юм.

s

Итгэл найдвар өндөртэй оюутнууд илүү сайн хичээж, эцсийн дүнгээ өсгөх аргын

талаар бодно гэж хариулжээ.

s

Харин дундаж хэмжээний итгэл найдвартай оюутнууд дүнгээ нэмж болох хэд хэдэн

арга замын талаар бодсон боловч тэдгээрийг хэрэгжүүлэх шийдэмгий байдал

дутагдаж байв.

s

Мэдээж итгэл найдвар багатай оюутнууд аль алинд нь бууж өгөн итгэл найдвараа

алдсан байжээ.

С.Р.Снайдер “Итгэл найдвар өндөртэй оюутнууд өөртөө илүү том зорилго тавьдаг учир

зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хичээж ажиллахаа мэддэг. Академик амжилтын хувьд

адилхан оюуны чадвартай оюутнуудыг хооронд нь харьцуулвал тэднийг ялгаж салгах зүйл нь

итгэл найдвар байдаг” хэмээн тайлбарласан байна.

Орчин үеийн эрдэмтдийн олж тогтоосноор

итгэл найдвар нь хүний амьдралын бүхий л цагт

давуу талыг олгож, амьдралд санаанд оромгүй

чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Мэргэжлийн

утгаараа итгэл найдвар нь бүх зүйл сайнаар

эргэх болно гэсэн гэрэл гэгээтэй үзэл бодлоос ч

илүү зүйл юм. Снайдер үүнийг “өөртөө итгэх нь

зорилгоо биелүүлэх хүсэл, урам зориг болоод

арга замын аль алиныг өгөх болно” гэж нарийн

тодорхойлсон байдаг. EQ өндөртэй, итгэл

найдвартай байна гэдэг нь хэцүү сорилттой нүүр

тулах үед дааж давшгүй гутранги хандлага, сэтгэл

зовнил, гутралд бууж өгөхгүй гэсэн утгатай юм.

Үнэндээ бол итгэл найдвартай хүмүүс зорилгодоо

хөтлөгдөн амьдралаа жолоодож, сэтгэлийн

хаттай байдаг учраас бусдыг бодвол илүү өөдрөг,

сэтгэл зовинох, гутрах нь бага байдаг.

Эцэг эх нь үр хүүхдээ хайрлаж, халамжлахад

суралцаж, цаг гаргахгүй бол бидний ирээдүй

хаачих нь вэ?

2019 оны 8-р сар

Үргэлжлэл бий

БОЛОВСРОЛ