Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

Ерөнхийлөгч Си-ийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэл өнөөдөр хоёр дахь шатандаа орж байгаа аж.

Монголд ч бас авлигатай тэмцэнэ, төрөө

ухаалаг болгоно, дансаа шилэн болгоно зэрэг

олон сайхан үг хэлж, санал, санаачилга дээрээс

гаргадаг болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ

авлига арилахгүй л байна, арилах ч үндэсгүй

юм. Учир нь монголын авлигын хамгийн гол эх

булаг болох улс төрийн намуудад дээрх санал,

санаачилга огтхон ч хүртээлгүй. Авлига Монгол

улсад улс төрийн намаар дамжаад өөрөө

байгуулал болчихоод удаж байна.

Нам гэдэг байгууллын (институц) санхүү,

мөнгөний эх үүсвэрийг гишүүд нь ч бодит

үнэнээр нь мэдэхгүй байлаа. Ялангуяа улс

төрийн намуудын сонгуулийн зардлын эх үүсвэр

бол том нууц. Учир нь төрийн албан тушаал, эрх

мэдлийн гол худалдааны лангуу тэнд бий.

Авлигыг арилгахыг оролдож буй удирдлагууд

өөрсдөө энэ байгууллаас гарал үүсэлтэй,

авлигатай холбоотой учир намаа шинэчилж

чадахгүй байгаагаас болоод Монгол улсад

авлигын эсрэг тэмцэл аажмаар замхран

мартагддаг болжээ. Хятад шиг ганц хоёр том

“барын” тухай сүр дуулиантай хэрэг мандаж,

олон мэдэгдэл гарч, заримдаа баривчилгаа,

шүүх, шорон болдог ч төдөлгүй “наймаалцаад”,

өршөөгөөд, цайруулаад, эцэст нь суллагдаад

өнгөрдөг.

Гуравхан

жилийн

өмнө

Монгол

улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг

тусгай хүчнийхэн гэрт нь дайрч ороод

хүчээр өргөөд л аваад явсан, авлигын

загалмайлсан эцэг болохыг нь бүх

байгууллага ам уралдан зарлаад байсан

ч төдөлгүй гэнэт суллагдан, гадаадад

асарч сувилуулаад, эдүгээ Шадар сайд

болчих шахаад сууж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д олон

байшин авсан талаар шуурч, зураг нь

сонинд тавигдаад л байсан, Авлигатай

тэмцэх газраас үнэн худлыг шалгаж, ямар

нэг мэдээлэл хийгээгүй.

Бараг нам бүр, намын дарга бүр өөрийн сонин,

телевизтэй учир олон түмний тархийг угаадаг

туршлага, чадвартай болчихов.

“Үндэсний тойм” сэтгүүлийн 2015 оны тусгай

дугаарт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах

дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн боловч Улсын

прокуророос хэрэгсэхгүй болгосон 14 хэргийг

үйлдэгсдийнх нь овог нэр, учруулсан хохирлыг

МОНГОЛЫН АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ҮР ДҮН

НИЙТЛЭЛ

ДеФакто

Эхний шатанд

хүчний бүх

байгууллагыг захирч байсан

Жу Юнканг, Хятадын Чөлөөлөх

армийн ханган нийлүүлэлтийг

хариуцаж байсан ЗюЧайху зэрэг

авлигын “баруудыг” баривчилж,

хуулийн хариуцлага хүлээлгэв.

“Барын зулзага”, “ялаа”-нуудыг

ч олноор нь баривчилжээ.

Авлигачидтай

хариуцлага

тооцож

эхэлснээр

төрийн

ажилтнууд авлигад өртөхөөс

айдаг болж, ард түмэнд зөв

мэдээлэл хүрч эхлэв. Төрийн

ажилтнууд тансаг хэрэглээнээс

зайлсхийх болжээ.

Одоо хоёр дахь

, амин чухал

шатандаа шилжиж эхэлсэн буюу

авлигаас

урьдчилан

сэргийлдэг,

чадварлаг байгууллыг (институц)

бий болгож эхэлсэн байна. Төрийн

ажилтан авлига авахыг хүссэн ч, тийм

боломжийг нь үгүй хийх зорилготой

гэнэ. Жишээ нь, “Авлига харсан бол

зургийг нь ав” гэдэг кампанит ажил

зохиож, төрийн ажилтнууд тансаглаж

байгаа бол гар утсаар зургийг нь

аваад, дээр дурдсан Төв комиссын

цахим

хуудсанд

байрлуулвал,

төдөлгүй тухайн ажилтан(-ууд)-ыг

шалгаж албан ёсны хариуг зургийн

дор өгдөг болжээ.

Харин гурав дахь

үе шат нь төрийн

ажилтан

болгон

авлигад

оролцох

тухай бүр боддог ч

үгүй болгох зорилт

тавьжээ. Улс төрийн

энэ соёлыг хэвшүүлэх

нь

байгуулал

бий

болгохоос хэцүү, илүү

хөдөлмөр, цаг хугацаа

шаардах хэдий ч тэд

хэрэгжүүлэх гэнэ.