Previous Page  7 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 14 Next Page
Page Background

7

Ногоон байгууламж, хүүхдийн

тоглоомын талбай, явган хүний зам

зэрэг үзүүлэлтүүд тун хангалтгүй

байгаа нь уг үнэлгээнд нөлөөлжээ.

Өмнөх судалгааны үр дүнтэй

харьцуулахад дүүрэг, хорооны

цахим

засаглал,

мэдээллийн

нээлттэй

байдал

нэмэгдэж,

түүнийг даган дүүрэг, хорооны үйл

ажиллагааны хүртээмж сайжирсан

хэдий ч дүүргүүдийн төсвийн

удирдлага, иргэдийн төсвийн эрх

мэдэл сул хэвээр байна.

Ийнхүү нэг талаас хотжилт

эрчимжих буюу хотод амьдрах

иргэдийн тоо, хүн амын нягтрал

нэмэгдэх үзэгдэл явагдаж байна.

Харин хотжилтын чанарын хувьд

хотод амьдарч буй иргэдийн

амьдралын стандарт нь хүн амын

өндөр

нягтралаас

хамааран

буурахгүй байх, сонголт хийх

боломж нь хязгаарлагдахгүй байх

учиртай ч энэ нь бодит байдалд

төдийлөн хангагдахгүй байна.

Хотжилт илүү сайн амьдралын

стандартыг сонгох боломжийг нээж

байгаа нь үнэн ч энэ нь хүн бүрт

хүртээмжтэй бус байна. Хотжилтын

эерэг нөлөөг илүү хүртээмжтэй

байлгах, хотын болон дүүргүүдийн

өрсөлдөх чадварыг тогтвортой

хөгжүүлэх нь урт хугацаанд

анхаарах гол асуудал гэж дүгнэсэн.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ

ХАЯГААР ХОЛБОГДОН АВАХ БОЛОМЖТОЙ:

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Вебсайт:

www.ecrc.mn

I

www.aimagindex.mn

I

www.nogoonhutuch.mn

Цахим шуудан:

info@ecrc.mn

Утас:

976-11-321927

Факс:

976-11-321926

ИРГЭД ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ОНОВЧТОЙ БАЙДАЛД ДУНД ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙНА

ДҮҮРГҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЯЛГААГ

ЕРӨНХИЙД НЬ ГУРВАН ТҮВШИНД АНГИЛАВ

Үүнд өрсөлдөх чадварын хувьд харьцангуй сайн буюу

Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд (өрсөлдөх чадварын

индекс нь 0.510-аас дээш оноотой), өрсөлдөх чадварын

хувьд дундаж Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан

дүүргүүд (өрсөлдөх чадварын индекс нь 0.460-0.510 хооронд

оноотой) болон алслагдсан дүүргүүд болох Багануур,

Налайх, Багахангай дүүрэг (өрсөлдөх чадварын индекс нь

0.460-аас бага) гэж ангилж болохоор байна.

Өөрөөр хэлбэл нийслэл хотын дүүргүүдийн өрсөлдөх

чадвар харилцан адилгүй хэмжээнд байгаа нь мөн анхаарал

хандуулах асуудал гэж харагдаж байна.

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг сайжруулах,

дүүргүүдийн өрсөлдөх чадварын ялгааг арилгахын тулд

судалгааны үр дүнг тогтмол хэмжиж, өрсөлдөх чадварын сул

үзүүлэлтэд илүү анхаарал хандуулан ажиллах шаардлагатай.

Энэ судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус

харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын

өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу

вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд

багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч

үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой

талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд

санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй юм.

Хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн асуудлаар дүүрэн бус

харин хүн бүр сэтгэл хангалуун амьдрах боломжоор дүүрэн

хотыг бид хүсч байна.

2019 оны 3-р сар