Previous Page  11 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 14 Next Page
Page Background

11

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.03.24-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

БАЙГУУЛЛАГА БИШ ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ТАТВАРАА ТӨЛДӨГ БОЛОХ УУ?

Үйл явдлын товч:

Жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлсэн

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тухай, Хувь хүний

орлогын албан татварын тухай хуулиудын

(татварын багц хууль) шинэчилсэн найруулгыг

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, эцэслэн

баталлаа.

Захиргааны шинжтэй байна, татварын бааз

сууриа нэмэгдүүлэх дорвитой алхмуудыг

хийгээгүй байна гэсэн шүүмжлэл олон нийтийн

дунд яригдаж байсан.

Дүгнэлт тайлбар:

Татварын багц хуулийг шинэчлэх ямар

зайлшгүй шаардлага тулгарсан бэ?

Татварын ерөнхий хууль гэж яг юу хэлээд

байгаа юм бэ гэхээр Монгол Улсад татвар бий

болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх,

татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан

шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган

тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож,

монголын Татварын алба, татвар төлөгч, энэ

хуультай холбогдсон бусад этгээдийн эрх, үүрэг,

хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд

үүсэх харилцааг зохицуулна гэсэн үг.

Татварын хууль гэдэгт татварыг авах тухай л

ярьдаг. Яах гэж авч байгаа юунд зориулахыг нь

тодорхой болгох нь оновчтой. Жишээ нь орон

нутагт хураасан ямар татварын хэдэн хувийг нь

үлдээх вэ? Нийслэлээс алслагдсан бол орлогын

татвар их бага байна гэдгийг аймаг бүсээр нь

тооцсон нь дээр.

Гэхдээ хуулийн өөрчлөлт эдийн засгийн

хөгжлийг, юуны өмнө үнэ цэнэ бүтээгч хувийн

бизнесийг дэмжижбайна уу, эсвэл саад болохоор

байна уу? гэдгийг тооцох ёстой. Яагаад гэвэл

төсөв алдагдалтай гармагц, төр татвараа нэмдэг.

Татвар нэмэгдэхээр, компани үнээ нэмдэг учир,

нэмсэн татварыг компани биш хэрэглэгч төлдөг.

Хэрэглэгч авч буй үнэ цэнээсээ илүү их төлбөр

төлдөг гэсэн үг.

Дараагийн гэм биш зан болсон нэг зүйл бол

өндөр татвар тавьчихаад алагчлан хөнгөлөөд

байх уу? гэдэг асуудал. Үүний процессийн зардал

их өндөр болдог.

Хууль батлахад ил тод, нээлттэй байх; олон

нийтийн оролцоог хангах; ашиг сонирхлын

зөрчлөөс ангид байх; судалгаа шинжилгээнд

үндэслэсэн байх; гэсэн 4 зарчмыг баримтална

гэсэн Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015

оны 5-р сарын 29-нд баталсан. Гэвч судалгаа

шинжилгээнд үндэслэсэн байх гэсэн зарчим нь

яригдахгүй л байна.

Монголын түүхэнд анх удаа Сангийн сайд

нь “цаашид иргэдийнхээ орлогын мэдээллийн

системийн бүртгэлтэй болж, улмаар хувь хүн

бүрт татвар төлөгчийн дугаар олгох бодлогыг

барина. Ингэснээр иргэдийн орлогын түвшинг

харгалзан

тодорхойлж,

бага

орлоготой

иргэдийн төлсөн татварыг буцаан олгодог олон

улсын жишгийг нэвтрүүлнэ” гэж хэлсэн. Энэ бол

шинэчилсэн хуулийн сайн тал. Яагаад гэвэл хувь

хүн өөрөө татвараа төлдөг дугаартай болсноор

хэдий хэмжээний мөнгө улсад өгч байгаагаа

ойлгож, хэнээс юу шаардахаа мэддэг болох юм.

Хамгийн гол татвар төлөгчид болох бизнес

эрхлэгчдийн зүгээс анхаарах ёстой зүйл нь юу

вэ?

Бизнес эрхлэгчид төлж байгаа татвартаа

онцгой анхаарч, татварын хуулийг өөрчлөх

тутамд идэвхтэй оролцох хэрэгтэй. Яагаад татвар