Previous Page  6 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 14 Next Page
Page Background

6

Хүн амын тоотой харьцуулж харвал нийслэл хотод

гэмт хэргийн тоо хөдөө орон нутгаас өндөр байдаг.

Түүнчлэн 2 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад

гэмт хэргийн гаралт нэмэгдсэн, илрүүлэлт буурсан

байна. Харин залуусын гэмт хэрэгт холбогдох байдал

багасах хандлагатай болжээ. Мөн хууль ёс хүн бүрт

тэгш үйлчлэх байдлыг иргэд 3.8 оноогоор үнэлсэн нь

тун тааруу үзүүлэлт байна.

Аюулгүй амьдрах нэг нөхцөл нь эрүүл, цэвэр орчинд

амьдрах явдал билээ. Гэтэл Улаанбаатар хотын иргэд

эрүүл орчинд амьдарч чадахгүй байна. Агаарын

бохирдол, ил задгай хог хаягдал, дуу чимээний

бохирдол зэрэг үзүүлэлтийн үнэлгээ доогуур байгаа нь

үүнийг илтгэж буй юм.

Хотжилтын нэг том давуу тал нь ая тухтай

амьдралын стандартыг бий болгох байдаг. Одоогийн

байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 44 хувь

нь орон сууцанд буюу төвлөрсөн системд холбогдсон

бол 27 хувь нь монгол гэрт амьдарч байна. Хамгийн

сонирхолтой нь энэ үзүүлэлт 10 жилийн өмнөхтэй

харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй (2007 онд нийт

өрхийн 26 хувь нь монгол гэрт амьдарч байсан

4

)

байгаа юм.

УЛААНБААТАР ХОТ ХЭР АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН ХОТ ВЭ?

Улаанбаатар хотын өрсөлдөх

чадварыг үндсэн 5 бүлгээр харвал

эдийн засаг, амьдралын чанарын

хувьд харьцангуй сайн буюу 0.6-

аас дээш оноотой, харин аюулгүй

байдал, засаглал 0.5 орчим,

амьдрах орчны хувьд 0.5-аас бага

оноотой үнэлэгдсэн байна.

Манай улсын эдийн засгийн гол

цөм нь яахын аргагүй Улаанбаатар

хотод төвлөрч байна. Нийт үйл

ажиллагаа явуулж буй аж ахуйн

нэгж байгууллагын 64.2 хувь нь

нийслэл хотод төвлөрч, улсын

нийт ДНБ-ий 64.7 хувийг энд

бүрдүүлж байна

3

. Дүүргүүдийн

судалгааны үр дүнгээс харвал

эдийн засгийн төвлөрөл өндөр,

иргэдийн амьжиргааны түвшний

өөрчлөлтийн талаарх хүлээлт

эерэг байгаа боловч ажилгүйдлийн

түвшин өндөр, үнийн өсөлтийн

иргэдийн амьжиргаанд үзүүлэх

дарамт их хэвээр байна. Нийт

өрхийн 39 хувь нь сард 500 мянган

төгрөгөөс доош орлоготой байна.

Улаанбаатар хотыг зорих гол

шалтгаанууд болох эрүүл мэнд,

боловсролын үйлчилгээний чанар,

эмнэлэг, сургуулийн орчин, нөхцөл

хөдөө орон нутагтай харьцуулахад

сайн байгаа хэдий ч эмнэлгийн

ачаалал өндөр байгааг судалгааны

үр дүнгээс харж болно. Мөн ЕБС-

ийн хамран сургалт сайн байгаа

бол цэцэрлэгийн хамран сургалтын

хувь тун хангалтгүй гарчээ. 2017

оны байдлаар Улаанбаатар хотын

хэмжээнд 2-5 насны нийт хүүхдийн

78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж

байна. Мөн төрийн өмчийн

цэцэрлэгийн

сурагч

багшийн

харьцаа өндөр (нэг багшид

ногдох сурагчийн тоо 38) байна.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмж

өмнөх судалгаатай харьцуулахад

сайжирч байгаа хэдий ч хүн амын

өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна.

УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг

судлаж эхэлсэн 2 жилийн өмнөхтэй

харьцуулахад нийслэл хотын хүн ам

2.7 хувь нэмэгдэж 1.4 сая иргэнтэй,

386 мянган өрхтэй болжээ

2

.

Улаанбаатар хотын өрсөлдөх

чадварын ерөнхий индекс 0.557

болж, 2017 оны судалгаатай

харьцуулахад 7 хувь нэмэгдсэн

байна. Өрсөлдөх чадварын индекс

нь 0-1 хооронд утга авах ба 1 рүү

дөхөх тусам өрсөлдөх чадвар

сайтай гэж үздэг.

2

Улаанбаатар хотын хүн амын статистик, 2015, 2017 он, Нийслэлийн статистикийн газар

3

2017 оны байдлаар, Үндэсний статистикийн хороо

4

Нийслэлийн статистикийн эмхтгэл, 2007, Нийслэлийн статистикийн газар