Previous Page  3 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 14 Next Page
Page Background

3

Авлигын хэргийг шүүх, хүчний байгууллага нь

хамгаалдаг улсад мафийн тогтолцоо үүссэн гэж үздэг.

Нийтийн хөрөнгийг хууль бусаар ашигласан талаар

Засгийн газрын гаргасан гомдлыг монголын шүүх,

прокурор дөрвөн удаа ч хэрэгсэхгүй болгов.

Монголын шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгчдийг

Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж

байна. “Монголиан Коппер Корпорейшн”-д ХХБ-аас

авсан 75 сая долларын зээлийнхээ 70 саяыг нь авсан

өдрөө шилжүүлсэн “Юнайтед Энержи” компанид

захирлаар ажиллаж байсан Д.Мишигийн хүү, шүүгч

М.Батсуурь Засгийн газрын гомдлыг 3 удаа хэрэгсэхгүй

болгожээ. Энэ тухай Засгийн газар АТГ-т хандсан боловч

тусыг эс олжээ.

Мөн Засгийн газар нь санхүүгийн эх үүсвэртэй атлаа

49 хувийг худалдан авах боломжгүй гэж сайн дурын

үндсэн дээр татгалзсаныг АТГ шалгахгүй хойш суусаар

иржээ.

Аргаа барсан төр засаг Үндэсний Аюулгүй Байдлын

Зөвлөл дээр асуудлыг хэлэлцээд холбогдох хуульд

өөрчлөлт оруулж шүүх, прокурорын удирдлагыг солих

гэж УИХ өдөр шөнөгүй яг одоо хуралдаж байна.

Шүүх, прокурор, АТГ-ын даргаа сольсон ч Монгол улс

төр засгийг нь барьцаалсан аймшигт мафи, авлигаасаа

хэзээ салах бол оо?

2019.03.27

Уулын

баяжуулах

“Эрдэнэт”

үйлдвэр,

“Монголросцветмет” компанийн 49 хувийг ОХУ-аас

худалдан авахдаа “Монголиан Коппер Корпорейшн”

төрийн хөрөнгийг ашигласан тухай Засгийн Газрын

Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх

бүдүүвчээр тодорхой харуулав.

Нийт 400.2 сая америк долларын 30 хувийг Сангийн

яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас гаргуулж

Д.Эрдэнэбилэгийн өөрийнх нь “Кью Эс Си” компаниар

дамжуулан босгожээ. Үлдсэн 70 хувийг ХХБ мөн л

гол эзэнтэй нь болон төрийн сайд, хотын даргатай

холбоотой дөрвөн компанид зээл олгох замаар

дамжуулан “Монголиан Коппер Корпорейшн” компанид

шилжүүлжээ.

Эрдэнэт үйлдвэрийг мэдэлдээ авсны дараа 2016 оны

3-8-р сарын хооронд үйлдвэрээс нь бараа худалдан

авах, өмнөх жилүүдийн ногдол ашиг хуваарилах зэргээр

120 сая доллар гаргуулж, нэмж Монголбанкнаас 78

сая долларын “зузаатгал?”, Сангийн яамнаас 72 сая

долларын зээл тус тус аваад ХХБ гаргасан зээлээ хаажээ.

Ийнхүү нийтийн хөрөнгөөр 49 хувийг авсан учир,

төр засагтай харилцан өглөг авлагаа тооцоод төрд

шилжүүлэх УИХ-ын шийдвэр гарсан ч “Монголиан

Коппер Корпорейшн” компани хүлээн зөвшөөрөхгүй

шүүхдсээр хоёр жил болж байна.

ХХБ-ыг барьцаагүй зээл олгосон, хамааралтай этгээдэд

өндөр дүнтэй зээл олгох зэргээр банкны хууль зөрчсөн

гэж төр засаг нь үзэж байгаа ч шалгах эрхийг шүүх

олгохгүй, удирдлагуудыг нь баривчилсан боловч хууль

бус гэж үзээд суллуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Д.Эрдэнэбилэгийн хоёр банкны мэдэлд эдүгээ уул

уурхайн 37, зөвхөн “Монголросцветмет” компанид

Асгатын мөнгөний ордоос Бор өндөр хүртэлх олон

аймаг дамжсан нутгийг хамарсан 35, нийт 70 гаруй

лиценз байгаа. Мөн Дарханы төмөрлөг, Эрдэнэт, Дархан

Сэлэнгийг тойрсон олон орд газар байгаа гэж мэдэгдэв.

МАФИЙН ТОГТОЛЦОО