Previous Page  9 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 14 Next Page
Page Background

9

НИЙГМИЙН СИСТЕМ БОЛОН ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГЫН ҮНДСЭН ШИНЖ ЧАНАРУУД

Өндөр түвшний авлига яагаад тогтолцоо\систем болдог талаар судлахдаа бид эхлээд системийн

өөрийнх нь үндсэн шинж чанарыг социологийн эрдэмтэн судлаачид хэрхэн авч үздэгийг хөндөн

ярья.

Системийн онолын томоохон төлөөлөгч Т.Парсонс аливаа системийн шинж чанарыг дараах

байдлаар тодорхойлсон байна. Түүний үзсэнээр систем нь:

s

Системийн хэсгүүд нь өөр хоорондоо

харилцан хамааралтай, эмх цэгцтэй

байдаг

s

Систем нь тогтвортой, тэнцвэртэй

байдлыг хангах чадвартай байдаг

s

Систем нь статик тогтвортой байдлыг

хадгалахын сацуу эмх цэгцтэй өөрчлөлтөнд

орох чадвартай байна

s

Системийн нэг хэсгийн мөн чанар нь нөгөө

хэсгүүддээ нөлөө үзүүлэх чадвартай байдаг

s

Систем нь хүрээлэн буй орчноосоо зайгаа

барьж, хил хязгаараа хадгалдаг

s

Хуваарилалт болон интеграчлал нь

системийн тэнцвэртэй байдлыг хадгалах

суурь үндсэн үйл явц

s

Системнь орчноос зайгаа хадгалах, бүхлийн

хэсгүүдтэй харилцаанд орох, өөрчлөлтөнд

орох хандлага хийгээд хүрээлэн буй орчны

олон талт байдлыг хянах чадвартай

байдаг аж

1

.

Тэгвэл өндөр түвшний авлигын үндсэн шинжийг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж

мэргэшсэн шинжээчид мөн л

1. Өндөр зохион байгуулалт бүтэц бүхий

2. Төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдэлтнүүд оролцдог

3. Хууль цаазыг өөртөө ашигтайгаар завхруулан ашиглаж, хуулийн хамгаалалт дор байдаг зэрэг

үндсэн шинжээр тодорхойлж байна.

Ингээд өндөр түвшний авлигыг нийгмийн системтэй харьцуулан үзье.

Нийгмийн системийн гол шинж Өндөр түвшний авлигын системийн шинж

Бүтэц зохион байгуулалт

Бүтэцжсэн, өндөр зохион байгуулалттай, үндэсний болоод

үндэстэн дамнасан орон зайд үйлчилдэг

Хүчирхэг нөлөөтэй тоглогч,

оролцогч талууд

Улс төрийн нам, Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал,

болон бизнесийн нөлөө бүхий институци оролцдог

Дасан зохицох, гадаад орчинг өөрт

ашигтайгаар өөрчлөх чадвартай

Хуулийн тусламжтай болон хууль бусаар давуу байдлыг бий

болгож, шударга ёс, нийтийн “сонирхол” –оор бамбайлан

хаацайлдаг

Гадаад орчноос өөрийгөө хамгаалах

чадавх /дархлаа/

Хууль бус зан үйлийг зөвтгөх, хуулийг завхруулах хүчирхэг

хөшүүрэг, эрх мэдэл бүхий, шийдвэр гаргах түвшинд

нөлөөллийн бүлгүүдтэй, “халдашгүй байдал” зэрэг эрх зүйн

хамгаалалттай

Өндөр түвшний авлигын тогтолцоо болохын хувьд өөрийн бүрэлдхүүн хэсгүүд, тэдгээрт оролцогч

талуудын ашиг сонирхолд нийцсэн функцыг гүйцэтгэдэг аж. Өндөр түвшний авлигад оролцогч талууд

нь авлигын системдээ дараах байдлаар үйлчилдэг байна.

Тухайлбал,

Улс төрийн нам:

Сонгуулийн дэмжлэгийн хариу барих, төр засгийг бүхэлд нь хяналтандаа авч,

засаглалын бүхий л түвшний хуваарилалтыг хийх, “эргэдэг хаалга”-ны зарчмаар үйлчилнэ.

Хууль тогтоох байгууллага:

Авлигад “ээлтэй” бодлого, хууль эрх зүйн орчин “бүрдүүлэх”,

халдашгүй байдал, өршөөл үзүүлэх гэх мэт “хамгаалалтын” нөхцөл бий болгох зэргээр үйлчилнэ.

САЙН ЗАСАГЛАЛ

1

Ritzer.G(1996) Sociological theory. (4th ed) New York: The McGraw-Hill. p 240