Previous Page  10 / 14 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 14 Next Page
Page Background

10

Гүйцэтгэх байгууллага:

Хуулийн хэрэгжилтийг гажуудуулан завхруулах, хууль бус давуу

байдал олгох зэргээр үйлчилнэ.

Шүүх, хууль хяналтын байгууллага:

Хуулийн өмнө тэгш байх зарчим, шударга ёсыг

алдагдуулж, “дуулгаваргүй”-г номхотгох, “халдашгүй”-г хамгаалах зэргээр үйлчилнэ.

Бизнесийн бүлэглэл:

Улс төртэй хутгалдах замаар олигарх бүлэглэл үүсгэх, улс орны эрх ашиг,

аюулгүй байдлыг хохироосон бизнес төслийг хэрэгжүүлж, том хөрөнгө оруулалтыг хяналтандаа

авах, байлгах зэргээр үйлчилнэ.

Хэвлэл мэдээлэл:

Олон нийтийн “Тархи угаалт”-ыг явуулж, “Хаалтын гэрээ” байгуулах зэргээр

авлигачдыг хаацайлах үйлчилгээ үзүүлнэ.

“Халаасны” иргэний нийгэм:

Авлигачдын халаасанд багтсан иргэний нийгмийн байгууллага

олон нийтийн оролцоог хангах, ардчилал шударга ёс байгаа мэт дүр эсгэлтийг харуулан

жүжиглэнэ. Ийнхүү “ашиг сонирхлоор” нөхцөлдсөн өндөр түвшний авлигачид харилцан биедээ

дэм үзүүлэх байдлаар чухамдаа “аалзны тор” мэт бат бөх сүлжээ үүсгэн оршин байдаг ажээ.

Өндөр түвшний авлига, түүний гол оролцогчдын хувьд авлигын

системийн тогтвортой байдлыг хангахдаа:

1. Улс төрийн нам, сонгуулийн тогтолцоог ашиглан засаглал эрх мэдэл олж авах

2. Албан тушаал, эрх мэдэл хуваарилах, тэдгээрийн тусламжтайгаар оролцогч талуудыг хянаж

байх

3. Нэгдмэл ашиг сонирхол үүсгэх, түүнээ хамгаалах үүднээс зөрчилд орж болзошгүй хүчтэй

талуудтай, тэр бүү хэл сөрөг хүчинтэй хууль бус гэрээ хэлцэл, хуйвалдаан, тохиролцоо хийх

зэргээр ажилладаг байна.

Өндөр

түвшний

авлигын

тогтолцооны

“хөдөлгөгч хүч” улс төрийн намыг эрүүлжүүлэх

шаардлагатай байна. Эдүгээ засгийн эрх барьж

байсан болон барьж байгаа улс төрийн намууд

шинэчлэгдэх оролдлого хийж байсан, хийж

байгаа боловч амжилтанд хүрсэнгүй. Учир нь тэд

намыг авлигын хөдөлгөгч хүч болоход хүргэсэн

суурь нөхцлүүдээ өөрчилж чадаагүй.

Энэ нь:

s

Нэгдүгээрт, улс төрийн намын гишүүнчлэл.

Улс төрийн намын гишүүнчлэл нь гишүүн

жирийн олонхид ямар нэг ашиг хонжоо

өгөхөөс илүүтэй ноёлогч цөөнхийг

хамгаалах хэрэгсэл буюу далласан г

азар

ил гарч далайсан газар далд ордог масс

бий болгож байна. Түүнчлэн нам нэгтнүүд

“таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр

дээр” гэсэн зарчмаар хандаж, ардчилсан

сонгуулиар хамгийн сайныг өрсөлдүүлэн

сонгох зарчмыг үгүйсгэжээ. Мөн намын

харьяалал нь нам нэгтнээ барьцаалан

шантаажлах боломжийг нээж “аяганы

хариу өдөртөө, агтны хариу жилдээ”

гэсэн зарчмыг бэхжүүлж байна. Улмаар

намууд бодлогоор өрсөлдөх бус аль болох

олон гишүүн элсүүлэх, эмэгтэйчүүдийн,

залуучуудын зэрэг байгууллагуудыг олноор

байгуулж нийгмийг бүхэлд нь улс төржүүлэн

өрсөлдөж байна.

s

Хоёрдугаарт, Нам нь сонгуулиар олж авсан

хууль тогтоох эрх мэдлээ төр засгийн бүхий

л албан тушаалыг хуваарилах эрх хэмээн

ойлгох хандлага. Үүнээс үүдэн Монгол төр

засгийн том жижиг бүх албан тушаалтан

ялсан нам түүний эрх мэдэлтнээс

хамааралтай болон хувирч, түүний хүсэл

зоригт нийцүүлэн “алба” барих үүрэг

хүлээнэ. Багаа бүрдүүлэх, багаар ажиллах

хэмээх сайхан зарчим нь хувийн үнэнч шинж

дээр суурилсан, баяжих хөрөнгөжих ашиг

сонирхлоор нэгдсэн бүлэглэлээр солигдож,

авлигын тогтолцоо бэхэждэг байна.

Эцэст нь, системийг зөвхөн систем ялдаг

тул шударга ёсыг нийгмийн системийн

хүрээнд тогтоосноор бид өнөөгийн мухардмал

байдлаасаа гарах буй заа. За энэ бол бас өөр

сэдэв биз ээ.

2019 оны 3-р сар

АВЛИГЫН СИСТЕМИЙН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ НАМЫГ ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ?

САЙН ЗАСАГЛАЛ